​ Загвар зохион бүтээч И Сан Бон мастер класс сургалт хийв



Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлд хувцас загварын салбар багтаж, үндэсний ижилсэл, ондоошлоо шингээн, өөрсдийн нөөц бололцоонд суурилан тус салбарыг хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Монгол үндэсний хувцас нь дэлхийд хосгүй, өвөрмөц төдийгүй нүүдэлчдийн ахуй амьдралд төгс зохицсоноороо онцлогтой. Энэхүү ондоошлоо орчин үеийн технологитой хослуулан байнгын хэрэглээнд оруулах зорилгоор хувцас загварын салбарыг дэмжиж буй юм. Энэ хүрээнд үндэсний хувцас, загварын долоо хоногийг зохион байгуулж, дизайнерууд, салбарын төлөөлөл, ААН-ийг хамруулсан "Хувцас загварын форум" зохион байгуулжээ. Тус форумаар хувцас загварын салбарын хөгжлийн бодлого, байгальд ээлтэй монгол хувцасны брэндийг хөгжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцсэн бөгөөд БНСУ-ын Урлагийн холбооны тэргүүн Самюэль Жон, загвар зохион бүтээгч И Сан Бон нар оролцож, туршлагаасаа хуваалцлаа. Энэ үеэр загвар зохион бүтээч И Сан Бон мастер класс сургалт хийв. БНСУ-д зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээний үеэр И Сан Бон болон тус улсын Урлагийн холбооны тэргүүн Самюэль Жон нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсоны үр дүн нь энэ юм.

И Сан Бон нь Өмнөд Солонгосын уламжлалт элементүүдийг орчин үеийн хэв маяг, өрнө дорнын гоо зүйтэй хослуулсан өвөрмөц загварууд бүтээдгээрээ алдартай. Тэрбээр Рианна, Бейонсе зэрэг дэлхийн од дуучдын хувцсыг урлаж, олон улсын тавцанд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгожээ. Тиймээс түүний арга барилаас суралцах нь Монголын залуу загвар зохион бүтээгчдэд урам зориг, шинэ санаа өгөх төдийгүй цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд эерэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн энэхүү арга хэмжээ нь Монгол, Өмнөд Солонгосын соёл урлагийн солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24596/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 13 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 16 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 16 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 16 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 20 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 20 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 20 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 22 цагийн өмнө