Улаанбаатар хотоос 40 гаруй км-т орших Төв аймагт анхны 12 давхар барилгуудаас бүрдэх “эко” хотхон сүндэрлэж эхэллээ. Тодруулбал, “Бодьцогт” компани нийт 4.9 га талбайд 11 блок, 1056 айлын орон сууц барихаас эхний ээлжийн барилгыг өнгөрсөн онд ашиглалтад оруулжээ. Харин хоёр дахь ээлжийн барилгыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр барилгын ажлыг гүйцэтгэж байна. Тус “Бодь Тэгри” эко хотхон бүрэн цутгамал, төвийн шугамд холбогдсон, гурван давхар вакум цонхтой гэдгээрээ онцлог, давуу талтай. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материал ашиглан барьж буй тус хотхоны эхний ээлжийн оршин суугчид болон захиалагчдын сэтгэгдлийг сонслоо.
Эхний ээлжийн блокийг хараад захиалга өгөхөөр шийдсэн
Г.Мандхай: -Би Төв аймгийн иргэн. Орон сууцанд амьдрах бодол, төлөвлөгөөтэй байдаг ч сэтгэлд бүрэн дүүрэн нийцсэн байртай таарахгүй өдийг хүрсэн. Гэтэл аймагт маань ийм сайхан жишиг хотхон барих гэж буй тухай мэдээг анх үзээд судалж эхэлсэн. Ерөнхийдөө эхний ээлжийн блокийг ашиглалтад оруулахыг хүлээж, харзнасан. “Бодьцогт” компаниас өгсөн мэдээлэл, төлөвлөгөөний дагуу эхний ээлжийн блок удалгүй ашиглалтад орж, оршин суугчид нь ч ам сайтай, сэтгэл хангалуун байгаа тул захиалга өгөхөөр шийдсэн. Бүрэн цутгамал, төвийн шугамд холбогдсон, лифттэйгээс гадна хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй амьсгалдаг, эко будаг, барилгын материал ашиглаж байгааг нь мэдээд эргэлт буцалтгүйгээр сонгосон. Ингээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард захиалгаа өгч, төлбөрөө 100 хувь бэлэн төлөөд ашиглалтад орохыг нь хүлээж байна.
Бас нэг таалагдсан шийдэл бол хотхон болж буй явдал юм. Энд тэнд ганц нэг орон сууц баригдсан тохиолдолд гадна талбайн тохижилтоос эхлээд асуудал их байдаг. Харин олон блок баригдаж, иж бүрэн хотхон болж буй нь амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж харж байгаа. Эхний ээлжийн блокуудыг ашиглалтад оруулсны дараа тоглоомын болон гадна талбайн тохижилтыг хийхээс гадна хотхоныг өдөр өнжүүлэх болон бусад төрлийн үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөсөн нь таалагдсан.
Манай байр шиг бүрэн цутгамал барилга Улаанбаатар хотод өндөр үнэлгээтэй байдаг. Харин энэ байр орон нутагт баригдаж байгаа гэхэд боломжийн үнэтэй санагдаж байгаа шүү. Мөн захиалагч нарт ипотекийн зээл болон бусад төрлийн төлбөрийн уян хатан нөхцөл санал болгодог.
30 хувиа төлөөд байраа захиалсан
Ө.Батсайхан: -“Бодь Тэгри” эко хотхоны хоёр дахь ээлжийн байранд захиалга өгсөн. Одоогоор төлбөрийнхөө 30 хувийг төлсөн. Харин цаашид ипотекийн зээлд хамрагдах бодолтой байгаа. Хэрвээ хамрагдвал залуу гэр бүл бидний хувьд том дэмжлэг болно.
Байрны чанар, стандартын тухайд Улаанбаатар хотод баригдаж буй барилгатай яг адилхан юм билээ. Тэгсэн хэрнээ үнийн хувьд маш боломжийн санагдсан. Мөн орон нутагт учраас зургаа биш гурван хувийн ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Ингээд бодохоор Улаанбаатар хоттой ойр, чанар, стандартын шаардлага хангасан, цэвэр агаартай газарт орон сууцтай болох гэж буйдаа баяртай байна. Манай хотхон Төв аймгийн анхны 12 давхар барилга гэдгээрээ онцлогтой. Бас цахилгаан шаттай гэдэг нь давуу тал болж байгаа. Эхний ээлжийн байранд орсон иргэд “Дулаахан бөгөөд саруулхан. Аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн” гээд нэлээд ам сайтай байсан. Түрүүлж орсон хүмүүс ийм гоё, сэтгэл хангалуун байгаа нь дараа дараагийн байруудад захиалга өгсөн, цаашид өгөх гэж буй хүмүүст итгэл төрүүлж байгаа.
Гурван хувийн ипотекийн зээлд хамрагдаж, байртай болсон
Н.Буянтогтох: -Манайх орон сууцаа 100 хувь бүрэн цутгамал бас цахилгаан шаттай учраас сонгосон. Бүрэн цутгамал байр бат бөх, чанартайгаас гадна газар хөдлөлтөд тэсвэртэй гэдэг учраас өнгөрсөн оны долоо, наймдугаар сард урьдчилгаа өгч, арваннэгдүгээр сарын сүүлчээр гэрээгээ байгуулсан. Зарим айл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байрандаа орсон. Тухайн үед дотор засал нь бүрэн дуусаагүй, ганц нэг зүйлийг нь хийж байсан учраас манайх хүлээж байгаад энэ оны нэгдүгээр сард албан ёсоор орсон.
Ерөнхийдөө өнгөрсөн өвөл бүх нутгаар нэлээд хүйтэрч, цас ч их орсон шүү дээ. Яг тийм хүйтэн үеэр бид байрандаа очоод маш гоё дулаахан болохыг мэдэрсэн. Тэгээд л бушуухан нүүж орохын хүслэн болсон доо. Дотор заслынх нь ажил дууссаны дараа би очиж ойр зуур цэвэрлэгээ хийхэд халууцаад цонхоо онгойлгох жишээтэй. Манайх аймгийн төвд хоёр давхар хувийн орон сууцанд амьдардаг. Хуучин байшинд бол юун цонх онгойлгох, паар халаад байгаа хэрнээ л хүйтэн жиндүүхэн байдаг байсан.
Манай Төв аймагт 12 давхар барилга байгаагүй. Хамгийн дээд тал нь тав, зургаан давхар барилга л байдаг учраас бүгд цахилгаан шатгүй. Байр цахилгаан шаттай болохоор гэртээ тавилга, цахилгаан бараа зөөж оруулахад, бас аав, ээж гээд өндөр настай хүмүүс ирэхэд хүндрэлгүй. Бас нэг таалагдсан зүйл бол цонх. Өндөр бөгөөд том саруулхан учраас байгалийн гэрэл гэгээ хангалттай тусдаг.
Төлбөрийн нөхцөл боломжийн санагдсан. Бас орон нутаг гэдэг утгаараа ипотекийн зээл эхний гурван жил гурван хувийн хүүтэй юм билээ. Дөрөв дэх жилээсээ зургаан хувь руугаа орох зохицуулалтай байсан. Зарим хүн тоглоомын талбай, гадна тохижилт байхгүй гээд шүүмжлээд байх шиг байна. Цаашид нэлээд хэдэн блок баригдаж, иж бүрэн хотхон болох учраас ажлын явцын дунд хүүхдийн тоглоомын талбай байгуулж, тохижуулахаа гэдгээ хариуцаж буй компанийнхан анх хэлж байсан. Тийм болохоор шүүмжлэхээ урьтал болгохоос илүүтэй зөв ажил хийж байгаа хүмүүсээ урамшуулж дэмжээсэй гэж боддог юм.
Манай аймаг жишиг хотхонтой болсонд баяртай байгаа
Д.Сарангэрэл: -Бид гурван шалтгаанаар энэ байрыг сонгосон. Нэг нь бүрэн цутгамал. Нөгөөх нь маш дулаахан. Гурав дахь нь лифт. Энэ хоёр бол тухайн орон сууцын хамгийн том давуу тал. Тиймээс бид төлбөрөө 100 бэлэн төлж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд байрандаа орсон. Бид үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Орон нутагт ийм сайхан тав тухтай, бат бөх, чанартай орон сууц барьж буй нь орон нутгийн бидэнд маш том боломж.
Саруулхан бөгөөд дулаахан байгаагийн нэг шалтгаан бол цонх. Байрны маань цонх гурван давхар, вакум учраас ямар ч дулаан алдагдал байхгүй. Мөн хотхоныг бүрэн камержуулсан нь авууштай санагдсан. Би тогныхоо мөнгийг төлөх гээд гэрлийн шийдээ харах гэж байтал намайг шууд камераар харж, чанга яригчаар ямар учиртай болохыг тодруулж асууж байсан. Энэ бол камержуулж, аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаж байгаагийн нэг илэрхийлэл. Тиймээс хулгай зэрэг янз бүрийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж, гарлаа гэж бодоход хэрэгтнийг амархан олж илрүүлэх боломжтой тул энэ мэт асуудалд санаа сэтгэл зовохгүй, амар тайван ажлаа хийдэг дээ.
Сүүлийн үед байгаль, цаг агаарын хувьд тааварлашгүй, эрсдэлтэй хүчин зүйлүүд гардаг болсон. Газар хөдлөлтийн давтамж ч хүртэл нэмэгдэж байна. Манай байр бүрэн цутгамал учраас энэ мэт эрсдэлтэй асуудалд огт санаа зовохгүй байгаа. Газар хөдлөлтөд тэсвэртэй учраас амь нас, эд хөрөнгөө аюулгүй байгааг мэдрэх таатай байна.
Би Төв аймагт 22 жил ажиллаж, амьдарч байна. Аймагт жишиг хотхон баригдаж, нэг байранд нь амьдарч байгаадаа их сэтгэл хангалуун байна. Орон сууц барьж буй компани оршин суугчидтайгаа эргэх холбоотой байдаг. Байрны давуу талыг нүдээр харж, биеэр мэдэрч байгаа учраас хүүхдүүд маань дараагийн ээлжийн блокоос сонголт хийж захиалга өгөхөөр шийдээд байгаа.
Залуучуудыг нутагтаа ажиллаж амьдрахад том хөшүүрэг болно
Э.Зулцэцэг: Би Төв аймгийнх. Гэхдээ Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. Орон нутагтаа суурьших бодол байдаг ч сэтгэл санаанд бүрэн нийцсэн, тав тухтай, таатай орчин нөхцөл бүрдсэн орон сууц байдаггүй. Харин аймагт маань анхны 12 давхар орон сууц баригдсанд баяртай байгаа. Одоо хоёр дахь ээлжийн барилга нь баригдаж байгаа. Би сонирхоод очиж үзсэн. Надад таалагдсан шүү. Бүрэн цутгамалаас гадна цонх нь өндөр, том саруулхан юм билээ. Бас нэлээд дулаахан санагдсан. Цаашид хэд хэдэн блок нэмж бариад хотхон болох юм билээ. Ингэж иж бүрэн хотхоны зохион байгуулалттайгаар төлөвлөсөн нь оршин суугчдад олон боломж олгоно. Аймагтаа чанартай, тав тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн бас эко хотхон бий болж буйд баяртай байгаа. Надтай адил аймагтаа ажиллаж амьдрах хүсэл сонирхолтой залуучуудыг шийдвэр гаргахад нь “Бодь Тэгри” эко хотхон том хөшүүрэг боллоо.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна