Төвөдийн өндөрлөгт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Хятадын төрийн хэвлэл мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт БНХАУ-ын Төвөдийн Өөртөө засах орны Шигацэ хотоос баруун өмнө зүгт байжээ. Тус нутаг нь Энэтхэг, Евразийн тектоник хавтангийн хагаралтай ойролцоо байрладаг, газар хөдлөлтийн идэвхтэй бүс. Мөн шарын шашны гол төлөөлөгч Панчен ламын сүм байрладаг ариун газрын нэг юм. Газар хөдлөлтийн чичиргээ Балбын нийслэл Катманду болон Энэтхэгийн зарим нутагт мэдрэгдсэн байна. Гамшгийн бүсэд эрчим хүч, усны хангамж тасалджээ. Авран хамгаалах ажлыг үргэлжлүүлэх, иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс холбогдох хууль тогтоомжийн дагуу, Шигацэ хотын замын хөдөлгөөнд түр зохицуулалт хийж эхэлжээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна