Универсиад наадамд Монголын тамирчид спортын таван төрөлд өрсөлдөнө



Дэлхийн оюутны спортын Универсиад наадам Италийн Турин хотод арав хоног үргэлжилнэ. Спортын 11 төрлөөр зохион байгуулах 32 дугаар наадамд 60 орчим орны 2000 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлжээ. Монголын баг тамирчид энэ удаагийн наадамд уулын цана, уран гулгалт, гүйлтийн цана, шорт трейк, снөүбордын төрөлд 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Универсиад наадам нь дэлхийн залуучуудын спортын арга хэмжээнээс гадна соёлын солилцооны талбар, олон орны залуучуудын нөхөрлөлийн баяр юм. Үүнийг “Ковид-19” цар тахлаас шалтгаалан хойшилсон 31 дүгээр наадмаас харж болохоор байв. БНХАУ-ын Чендү хотод болсон тус наадамд 110 гаруй орны 6500 тамирчин спортын 18 төрлөөр өрсөлдөж Олон улсын оюутны спортын холбооны дээд амжилтуудыг 22 удаа шинэчилсэн байдаг. Манай улсын хувьд медалийн чанараар 111 орноос 45 дугаар байр, медалийн тоогоор 31 дүгээр байрт орж дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлж байв. Тамирчид байт харваа, буудлага, жүдо, сагсан бөмбөг, усан сэлэлт, теннис, туялзуур сэлэм, ширээний теннис зэрэг спортын есөн төрөлд өрсөлдсөн байдаг. 


Италийг зорих хоёр дахь монгол уран гулгагч нь О.Мишээл
Универсиад наадмын уран гулгалтын төрөлд Монгол Улсаа төлөөлөн О.Мишээл оролцоно. Тэрбээр дасгалжуулагч Т.Накашимагийн хамт Италийг зорих юм. Уран гулгалтын олимп, тив, дэлхийн тамирчдын шоу тоглолтыг “Степпе Арена” мөсөн өргөөнд зохион байгуулахад О.Мишээл салхийг нь хагалж байсан. Ес дэх жилдээ энэ спортоор хичээллэж буй О.Мишээл АНУ-д сурч, амьдардаг бөгөөд 2019 онд АНУ-ын бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 2020 онд мужийнхаа уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртжээ. Ийнхүү Монголын хоёр дахь уран гулгагч дэлхийн оюутны спортын Универсиад наадамд оролцох гэж буй нь энэ. Монголоос уран гулгалтын төрөлд Универсиадын мөсөн талбайд анх удаа гарсан нь Г.Марал-Эрдэнэ юм. Тэрбээр 2019 онд ОХУ-ын Красноярск хотод болсон Универсиад наадамд амжилттай оролцож байжээ. 


Шорт трейкийн тамирчид бэлтгэлээ базааж байна
Наадмын шорт трейкийн төрөлд манай улсаас дөрвөн тамирчин, албаны хоёр хүний хамт оролцоно. Тэд энэ сарын 16-нд тосгондоо очиж байрлахын зэрэгцээ бэлтгэл сургуулилалтаа хангана. Энэ удаагийн Универсиадад манай эрэгтэй тамирчдаас Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү, Э.Мөнх-Эрдэнэ, эмэгтэй тамирчдаас Б.Гэрэлтуяа нар хурд хүчээ сорих юм. Багийн дасгалжуулагчаар Б.Бат-Оргил, албаны хүнээр МТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл нар оролцохоор болоод байна. Монголын шорт трейкийн тамирчид наадмын сүүлчийн өдрүүдэд тэмцээндээ оролцоно. Эргэн сануулахад, Монголын шорт трейкийн тамирчид 1993 онд Польш улсын Закопани хотод болсон Универсиад наадамд анх удаа оролцсон түүхтэй. 

 
Гүйлтийн цанынхан Универсиадын тосгондоо хүрчээ
Италийг зорих Монголын гүйлтийн цанын багт эрэгтэй тамирчдаас О.Золбаяр, А.Хүслэн, эмэгтэй тамирчдаас Б.Номин-Эрдэнэ нар багтаж байна. Тэдний дасгалжуулагчаар Д.Баттулга, албаны хүнээр Г.Лхагвадорж нарын таван хүний бүрэлдхүүнтэйгээр хилийн дээс алхжээ. Цанын тамирчид Универсиадын тосгонд аль хэдийнэ хүрсэн бөгөөд бэлтгэл сургуулилалтаа хийснээр тэмцээндээ оролцох юм. Монголын гүйлтийн цанын баг тамирчид өнгөрсөн оны төгсгөлд Итали, БНСУ-д болсон олон улсын тэмцээнд оролцсон бөгөөд шинэ оны заагт эх орондоо Хандгайт, “Скай ресорт” цанын баазад бэлтгэлээ хийжээ.  Монголын гүйлтийн цанын тамирчид анх удаагаа өвлийн Универсиад наадамд Японы Саппоро хотод 1991 онд оролцож байжээ. 


Уулын цанын тамирчид байнгын бэлтгэлтэй байна

Универсиад наадмын уулын цанын төрөлд эрэгтэй тамирчин О.Өсөх-Ирээдүй, эмэгтэй тамирчин А.Сондорбаяр, А.Итгэл нар оролцоно. Багийн дасгалжуулагчаар С.Тэмүүлэн, албаны хүнээр Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Энхтайван нар ажиллаж байна. Манай шигшээ багийн тамирчид БНХАУ-д болсон Альпийн цанын FIS оноо олгох тэмцээнд оролцсон бөгөөд тэндээ бэлтгэл сургуулилалтаа хийжээ. Тэд Универсиадад оролцсоныхоо дараа БНХАУ-ын Харбин хотод болох Азийн өвлийн спортын IX наадамд оролцох хуваарьтай байна.   


Снөүбордын төрөлд Г.Ганзориг оролцоно
Наадмын снөүбордын төрөлд Г.Ганзориг хурд хүчээ сорино. Тэрбээр АНУ-ын Лейк Плесид хотод зохион байгуулсан дэлхийн оюутны өвлийн Универсиад 30 дугаар наадамд амжилттай оролцож, снөүбордын параллель жиант слаломын төрөлд олон орны тамирчдаас 23 дугаар байрт шалгарч, Монгол Улсынхаа рекордыг эвдсэн шилдэг залуу тамирчин юм. Манай улсын уулын цана, снөүбордын баг тамирчид Италийн баруун хойд хэсэгт, Франц улстай хил залгаа орших Бардонекчиа хотноо байрлах Универсиадын тосгонд очиж, бэлтгэл сургалтаа хийн тэмцээндээ оролцоно. Италийн Бардонекчиа хот спортын улбаатай. Тус хотод 2007 оны өвлийн Универсиад наадмын тэмцээнүүдийг зохион байгуулж байв. 

Б.Сэлэнгэ

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын … 6 цагийн өмнө
СЗХ-ны даргад Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ 7 цагийн өмнө
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруул… 10 цагийн өмнө
 Их талын зураач 10 цагийн өмнө
Монгол ургийн мод ургадаг хүрээлэн 10 цагийн өмнө
​ “Сономбалжирын Буяннэмэх” сэдэвт маркийг 11 мянган ширхэг хэвлэжээ 11 цагийн өмнө
А.Мандалноров: Хөгжим тоглож байгаа хүмүүсээс дотоод ертөнц нь мэдрэгд… 11 цагийн өмнө
Эрсдэлээс хамгаалж, ихийг хэмнэгч “Timely” 11 цагийн өмнө
Олон улсын спортын хутга шидэлтийн сургалт зохион байгуулж байна 11 цагийн өмнө
ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 12 цагийн өмнө
Санал асуулгаа мартав даа, хэн минь! 12 цагийн өмнө
Хишиг даллага дуудуулах сайн 13 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 13 цагийн өмнө
Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулав Өчигдөр
Б.Мөнхбаяр: Эрчимжиж буй нано технологийн судалгааг Монгол Улсад хөгж… Өчигдөр
Шинэ тэсрэлт: Жолигийн бүтээсэн Каллас Өчигдөр
Хамтын үнэ цэнийг бүтээж, нийгэмд эергээр нөлөөлсөн төслүүдийг онцолсо… Өчигдөр
Д.Төмөрхуяг: Хиймэл оюун ухааны ертөнцөд өдөр болгон ирээдүй бий Өчигдөр
Универсиад наадамд Монголын тамирчид спортын таван төрөлд өрсөлдөнө Өчигдөр