Хамтын үнэ цэнийг бүтээж, нийгэмд эергээр нөлөөлсөн төслүүдийг онцолсон “Алтан сарнай”


 Монгол хүний үнэ цэнийг өсгөж, ажиллаж буй салбартаа тэргүүлэн гавьяа байгуулсан оны онцлох хүмүүсийг шалгаруулдаг “Алтан сарнай” наадмын шилдгүүдийг он солигдох мөчид тодрууллаа. Социал демократ Монголын залуучуудын холбооноос 2001 онд эхлүүлсэн уг наадмыг 21 дэх удаагаа зохион байгуулсан бөгөөд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, инновац, хүртээмжтэй нийгэм гэсэн таван төрөлд 100 орчим төсөл хүлээн авсан байна. Улмаар сүүлийн шатанд 15 төсөл тунан үлдэж, шүүгчдийн саналаар оны шилдгүүдийг тодруулсан юм.  
 “Алтан сарнай” наадмыг 2020 он хүртэл 19 удаа зохион байгуулахдаа нийгэм-эрүүл мэнд, соёл урлаг, спорт, эдийн засаг-бизнес, бүтээн байгуулалт-инновац, үйлчилгээний салбарын онцлох хүн болон дэлхийн монгол хүн гэсэн долоон номинацаар шалгаруулдаг байв. Уг наадмын 20 дахь жилийн ойн босгон дээр “Алтан сарнай” агуулгаа шинэчлэн хамтын үнэ цэнийг бүтээн нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн төслүүдийг онцлох болсноос гурван жилийн дараа дахин зохион байгуулж буй нь энэ удаагийнх юм. Тиймдээ ч Социал демократ Монголын залуучуудын холбооноос энэ удаа өнгө төрхөө өөрчилж, шинэчилсэн агуулга, шинэ хэв маягаар хүргэх нь зүйтэй хэмээн үзсэн. Үүний зэрэгцээ олон нийтийн саналыг www.altansarnai.mn вэбсайтаар авсан нь 21 дэх удаагийн “Алтан сарнай” наадмын гол онцлог боллоо. Ийнхүү таван төрөлд шилдгээр шалгарсан төслүүдийг танилцуулъя.  

Байгаль орчин
"Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц"

Энэ төрөлд НҮБ-ын Хүүхдийн сангийн “Уур амьсгалын өөрчлөлт ба цэвэр агаар” хөтөлбөрийн хүрээнд Пипл ин Нийд ОУТББ (People in Need), ТоС холбоо, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль хамтран хэрэгжүүлж байгаа монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн “ЧИП багц” төсөл шалгарсан юм. Одоогийн байдлаар тус төслийн үр шимийг 3345 өрх, 10200 гишүүнтэй гэр бүл хүртээд байна. Энэ өвөл 1389 өрх 14 байршилд багц хүлээн авах бөгөөд ингэснээр нийт тоо 4734 хүрч байгаа юм.  


Боловсрол
"Unitel HUB-Боломжийг хүн бүрд"

“Unitel HUB” төсөл энэ төрлийн шилдгээр шалгарлаа. Энэхүү төсөл нь 21 аймгийн хүүхэд залууст STEM боловсрол олгож, робот угсрах, код бичих, электроникийн суурь ойлголтуудыг өгөх сургалтыг тогтмол явуулж, ирээдүйн инженерүүдийн анхны гараагаа эхлэх цэг нь болж буй. Тэд “Хамгийн өргөн боломжийг хүн бүрд жигд хүртээнэ” хэмээх эрхэм зорилготойгоор хүүхэд бүрд тэгш боломж хүртээн ажиллаж байна.


 Эрүүл мэнд

"80 насалъя" 

Уг төрөлд “Оюутолгой” компанийн 2021 оноос  санаачлан хэрэгжүүлж буй “80 насалъя” аян шилдгээр тодорлоо. Энэхүү аян нь монгол эрчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ хүрээнд эрчүүд эрүүл мэнддээ анхаарах, өөрийгөө халамжлах, улмаар гэр бүл, нийгэмдээ олон жилийн турш түшиг тулгуур болоход уриалах ажлуудыг шинэлэг байдлаар өрнүүлсэн юм. Мөн өөрт тулгарсан асуудлыг ярилцах талбар www.80nasalya.com вэбсайтыг хөгжүүлжээ. 


Хүртээмжтэй нийгэм

"Монголын сонсголгүй иргэдийн адилслыг бэхжүүлэх төсөл"

Энэ төрөлд “Монголын сонсголгүй иргэдийн адилслыг бэхжүүлэх” төсөл шилдгээр шалгарав. Уг төслийг “Тэгш тусгал” ТББ-аас Монголын сонсголгүй иргэдийн ТББ-уудтай хамтран 2021-2024 онд Бүгд Найрамдах Финланд улсын Гадаад харилцааны яам болон Финландын ФЛОМ байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлсэн юм. Төслийн үр дүнд Монгол Улсад нийтийн дунд хэрэглэж буй монгол дохионы хэлийг судалж, баримтжуулан цахим толь бичиг бүтээжээ. 


Инновац

"IVA хиймэл оюунт ажилтан" 

Энэ төрөлд “Чимэгэ системс” компанийн ээлжит нэгэн төсөл шалгарлаа. Төслийн багийнхан Монголын анхны хиймэл оюунт ажилтныг танилцуулав. Тэдний шинэ төсөл нь харилцагчийн үйлчилгээний чиглэлд мэргэшсэн виртуал ажилтныг ажлын талбарын хамт бэлтгэн төвлөрүүлсэн цогц систем юм. Тодруулбал, тус виртуал ажилтан монгол, англи хэлээр чөлөөтэй ойлгох бөгөөд кирил, латин текстийг таньж, тухайн байгууллагын сувгуудыг хариуцдаг хүн шиг ойлгож боловсруулан хариулна.

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын … 6 цагийн өмнө
СЗХ-ны даргад Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ 7 цагийн өмнө
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруул… 10 цагийн өмнө
 Их талын зураач 10 цагийн өмнө
Монгол ургийн мод ургадаг хүрээлэн 10 цагийн өмнө
​ “Сономбалжирын Буяннэмэх” сэдэвт маркийг 11 мянган ширхэг хэвлэжээ 11 цагийн өмнө
А.Мандалноров: Хөгжим тоглож байгаа хүмүүсээс дотоод ертөнц нь мэдрэгд… 11 цагийн өмнө
Эрсдэлээс хамгаалж, ихийг хэмнэгч “Timely” 11 цагийн өмнө
Олон улсын спортын хутга шидэлтийн сургалт зохион байгуулж байна 12 цагийн өмнө
ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 12 цагийн өмнө
Санал асуулгаа мартав даа, хэн минь! 13 цагийн өмнө
Хишиг даллага дуудуулах сайн 13 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 13 цагийн өмнө
Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулав Өчигдөр
Б.Мөнхбаяр: Эрчимжиж буй нано технологийн судалгааг Монгол Улсад хөгж… Өчигдөр
Шинэ тэсрэлт: Жолигийн бүтээсэн Каллас Өчигдөр
Хамтын үнэ цэнийг бүтээж, нийгэмд эергээр нөлөөлсөн төслүүдийг онцолсо… Өчигдөр
Д.Төмөрхуяг: Хиймэл оюун ухааны ертөнцөд өдөр болгон ирээдүй бий Өчигдөр
Универсиад наадамд Монголын тамирчид спортын таван төрөлд өрсөлдөнө Өчигдөр