​ “Сономбалжирын Буяннэмэх” сэдэвт маркийг 11 мянган ширхэг хэвлэжээ



 Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, “Монголын үнэн” сонины анхны эрхлэгч  С.Буяннэмэхийн 120 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан "Сономбалжирын Буяннэмэх" сэдэвт маркийг хэвлэн гаргажээ.  Маркийг зураач Г.Баттөр урлаж, “Төгөлдөр Буяннэмэх” ТББ-ын тэргүүн судлаач Л.Амаржаргал зөвлөгөө өгч, зураг материалаар хангаж ажиллажээ. Нийт 11 мянган ширхэг хэвлэж, нүүрний үнэ 3000 төгрөгөөр худалдаалж байгаа аж. 

“Төгөлдөр Буяннэмэх” ТББ-ын  тэргүүн судлаач Л.Амаржаргал “С.Буяннэмэх нь олон арван тууж, өгүүллэг, жүжиг бичихийн зэрэгцээ хотын Намын хорооны дарга, Д.Сүхбаатарын нэрэмжит клуб, Цэнгэлдэх хүрээлэн, Уран зохиолчдын дугуйлан, Уран зохиолын товчооны даргаар ажиллаж байсан. Мөн "Ардын үндэсний эрх", "Үнэн" сонинд нарийн бичгийн даргаар ажиллаж, "Монгол ардын үндэсний соёлын зам", "Шинэ толь", "Улаан туяа" зэрэг сэтгүүлийг эрхлэн гаргалцаж байсан түүхтэй. Манай сангийн зүгээс түүний үүрэг оролцоо, уран бүтээлийг сурталчлах тал дээр анхаарч, СУИС-ийн Театрын урлагийн сургуультай хамтран ажиллаж байна” хэмээв.

“Монгол шуудан” компанийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар, “Зохиолч С.Буяннэмэх бол Монгол Улс харийн түрэмгийллээс дөнгөж л салж, тусгаар тогтносон улс төрөө төвхнүүлэх, шинэ соёлын замд орох үед амьдарч байсан урлаг, улс төр, нийгмийн томоохон зүтгэлтэн байсан" гэсэн юм. Улсын бага хурлын тэргүүлэгчид ба Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн 1935 оны есдүгээр сарын 25-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэрээр Монгол Улсын үндэсний уран сайхныг анх үүсгэн буй болгоход оройлон оролцож үндэсний уран зохиол, найруулга ший жүжгийн ажилд онц идэвхийлэн зүтгэж, өдий төдий уран сайхны бүтээлийг үйлдэн гүйцэтгэж буй тул “Улсын алдартай гавьяат уран зохиолч” хэмээх цол олгосугай” гэж тэмдэглэсэн байдаг ажээ.

Маркт С.Буяннэмэхийн санаачилга, гар бие оролцон хийж байсан бүтээлээс дээжлэн "Монголын үнэн” сонин, "Уран үгсийн чуулган" эмхэтгэл, "Монгол ардын үндэсний соёлын зам" сэтгүүл, "Харанхуй засаг" жүжгийн зурагт хуудас, "Алсыг зорьсон алтан загас" хүүхдийн өгүүлэл зэргийг зохиомжлон оруулсан байна.

Марк 30:40 мм, блок нь 105:75 мм хэмжээтэй ажээ. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг  С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан олон арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг нь энэ. Үүнээс гадна "Суу билигт зохиолч Сономбалжирын Буяннэмэх" баримтат кино хийж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хурлын эмхэтгэл хэвлүүлж, жүжгийн зохиолуудаар нь "Дүрийн үүц" нэртэй жүжиглэх урлагийн гарын авлага зургаан цувралыг хэвлүүлж, 2023-2024 онд "Буяннэмэхийн нэрэмжит жүжиг, киноны зохиолын улсын уралдаан" зохион байгуулсан байна.

Н.Энх

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 12 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 20 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр