“Хар хун” 2025 оныг таамаглалаа


Ажиглагчид 2025 онд өрнөх олон улсын үйл явдлыг дараах байдлаар таамаглаж байна. Тухайлбал, цаг агаарын эрс тэс нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний сүлжээ доголдох эрсдэлтэй гэнэ. Технологийн үсрэлт, эдийн засгийн шинэ салбаруудын мэдэгдэхүйц өсөлт нь улс орнуудын харилцааг дэлхийн хэмжээнд дүгнэхэд хүргэнэ. АНУ-ын Европ болон Ойрхи Дорнодтой харилцах харилцааг шинэчлэн тогтоосноор гэнэтийн геополитикийн холбоотнууд бүрэлдэх таамаглалыг  ажиглагчид дэвшүүллээ.

 

Их гүрнүүдийн амбиц

 

Асадын дэглэм нурж Сирид урт удаан үргэлжилсэн иргэний дайн төгсгөл болсон ч дэлхийн хоёрдугаар дайны дараах аль ч үеэс илүү идэвхтэй мөргөлдөөнүүд үргэлжилсэн. Израил, “Хезболла” бүлэглэлтэй гал зогсоох хэлэлцээр эхлүүлсэн бол Москва, Киевийн хэтийн төлөв бүрхэг байна. Владимир Путиний  Украинд хийсэн дайралт нь нөлөөллийн хүрээгээ сэргээх гэсэн томоохон зорилтын нэг хэсэг  байсан. Украины дайны төгсгөлийг ойртуулах үндсэн хүчин зүйл бол Цагаан ордонд удахгүй өрнөх өөрчлөлтүүд. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ОХУ, Украины энхийн хэлэлцээрт зуучлахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Гагцхүү түүний үг, шийдэмгий байдал хангалттай байх эсэхээс шалтгаална. Киевийн ирээдүй барууны түншүүдийнхээ аюулгүй байдлын баталгаанаас хамаарна. Энэ хэрээр НАТО, Европын холбоонд хурдан элсэх украинчуудын найдвар тасрах юм. НАТО, Европын холбооноос эхлээд НҮБ, Олон улсын эрүүгийн шүүх хүртэл олон улсын байгууллагуудын эрх мэдлийг эргэлзүүлсэн. Нэг талаас АНУ, НАТО тэргүүтэй барууны холбоо Украиныг дэмжиж байгаа. Нөгөөтэйгүүр, одоо байгаа дэлхийн дэг журмыг эсэргүүцэж буй улсуудын эвсэл бүрэлдлээ. Зарим шинжээч уг албан бус бүлэгт  БНХАУ, ОХУ, Иран, Умард Солонгос зэрэг улсыг хамааруулдаг.  Эдгээр орон барууны хориг арга хэмжээг тойрон гарах шинэ механизм, криптовалют дээр суурилсан санхүүгийн шинэ систем, БРИКС, ШХАБ тэргүүтэй  олон улсын байгууллагуудтай даяаршлын өөр хэлбэрийг төлөөлдөг. Ираны шинэ Ерөнхийлөгч Масуд Пезешкян өмнөх хатуу бодлогыг зөөлрүүлж магадгүй гэж ажиглагчид хүлээж байна. Тэрбээр  иргэдэд тавьсан хязгаарлалтыг хөнгөвчлөх амлалтаа хараахан биелүүлээгүй. Валютын ханшийн уналт, байгаль орчны хямрал, төсвийн алдагдал гээд түүнийг олон сорилт угтсан. Тэгвэл Иран 2025 онд олон улсын тавцанд үүнээс ч илүү хүндрэлийг туулж болзошгүй.  Тегераны холбоотон “Хезболла” болон “Хамас” бүлэглэл бүтэлгүйтэлтэй тулгарсан. Ираны улстөрчид анх удаагаа цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоох талаар нээлттэй ярилцаж эхлэв. Тегеран МАГАТЭ-тэй харилцаа муу байгаа. Европын гүрнүүд 2024 онд Тегераныг цөмийн асуудлаар хоёр ч удаа зэмлэж, хориг арга хэмжээ авахыг хүссэн. Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээр Иранд үзүүлэх гадны шахалт улам бүр нэмэгдэх бололтой. Анхны бүрэн эрхийн хугацаандаа Трамп Вашингтоныг Ираны цөмийн хэлэлцээрээс гаргаж, Тегераны цөмийн амбиц, бүс нутгийн нөлөөг хязгаарлахын тулд эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авахыг дэмжсэн юм.

 

“Европын цайз” дахь популизм

 

Брюсселийн орнууд цагаачлалын асуудалд улам хатуурхаж,  хариуцлагыг гуравдагч орнууд руу шилжүүлэх бүтээлч арга замыг эрэлхийлсэн. 2024 онд “Европ цайз” үзэл санаа ноёрхож, Итали улс Албанид цагаачид хүлээн авах төвүүд байгуулжээ. Өнгөрсөн жилийн Европын парламентын сонгуулиар баруун жигүүр, популист намуудыг дэмжсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Популист намууд Европын олон оронд  бодлого боловсруулна. Чех улсад популист тэрбумтан, Ерөнхий сайд асан Андрей Бабишийн АНО хөдөлгөөн Засгийн эрхэнд гарсан. Тэрбээр  Унгарын Виктор Орбан, Словакийн Роберт Фико нартай “Евроскептик гурвалжин” үүсгэхийг зорьж байна. Францад популистууд Ерөнхийлөгч Эммануэль Макроныг ялахаар улайрч эхэллээ. Германы улстөрчид ч мөн ирэх сард болох сонгуульдаа зэхээд завгүй байна. Хэт барууны үзэлтэй Германы төлөөх альтернатив нам Социал демократууд,  Христийн ардчилсан намтай эвсэл байгуулж магадгүй. Тэд ялбал Фридрих Мерц канцлер болно. Вашингтон Европын улс төрд томоохон нөлөө үзүүлнэ. АНУ-ын Ерөнхийлөгч ирэх зургадугаар сард Нидерландад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Европын холбоотнуудаа батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийг шаардана.  Ялангуяа Брюссель технологийн магнат, Трампын гол холбоотон Элон Маскийн эзэмшдэг X (твиттер) сүлжээг Европын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дүрмийг дагаж мөрдөөгүй хэргээр олон тэрбумаар торгууль ногдуулбал Атлантын далайг дамнасан худалдааны хурцадмал байдал үүсэх эрсдэлтэй.

 

Төв Ази: Авторитаризмын марш

 

ОХУ-ын нөлөөг Төв Азид сэргээх таатай нөхцөл 2024 оны эхээр бүрдсэн. Оросын байгалийн хийн экспорт бараг гурав дахин нэмэгдэж, Москва, Ташкенттай цөмийн эрчим хүчний жижиг байгууламж барих гэрээнд гарын үсэг зуржээ. Мөн  Казахстанд  бүх нийтийн санал асуулгаар атомын цахилгаан станц барихаар төлөвлөсөн. Узбекистан, Казахстан аль аль нь дарамт шахалтыг эсэргүүцэж, Москвагийн нэр хүндэд чухал ач холбогдолтой эвлэлд нэгдэхээс татгалзав. Түүгээр ч барахгүй орос хэлний маргаан , Зөвлөлтийн өвтэй холбоотой бүс нутаг дахь шүүмжлэлүүд Кремлийн зөөлөн хүчний хэтийн төлөвт нөлөөлсөнгүй. Ингэснээр бүс нутаг бүхэлдээ илүү автори­тар болох нь тодорхой гэж ажиг­лагчид дүгнэлээ. Үүний зэрэг­цээ БНХАУ ирэх онд дип­ломат ажиллагаа, олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, өсөн нэмэгдэж буй тээ­вэр, сэргээгдэх эрчим хүчний сал­барт Төв Азид хүрээллээ тэлнэ.

 

Дэлхийг хамарсан кибер халдлагаас сэрэмжлүүллээ

 

“Политико” сэтгүүл 2025 онд дэлхийг  орвонгоор нь эргүүлж болзошгүй  “Хар хун” жагсаалтаа гаргажээ. Ингэхдээ олон улсын тоймчид, ажиглагчдын байр суурийг харгалзан таамаглажээ. Жагсаалтын зарим үйл явдлыг олон нийт биелэхгүй зөгнөл хэмээсэн.

Хэвлэлүүдийн хамгийн их онцолсон “Хар хун” жагсаалтаас дараах таамаглалыг онцолж байна. 2025 онд түүхэн дэх хамгийн том кибер халдлага гарч дэлхийн дэд бүтцийг хэсэг хугацаанд сүйрүүлэх аж. Мөн Владимир Путиний хүсэлтээр Дональд Трамптай  нууц хэлэлцээр хийж Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох гэнэ.  Дональд Трамп Ерөнхий­лөгчөөр сонгогдсон эхний жилдээ Орегон мужийн зүүн хэсгийн 15 хотыг  Айдахо мужид нэгтгэх идэвхтнүүдийн саналыг зөвшөөрч магадгүй. Үүнийг либерал бодлогод дургүйцсэн консерваторууд Их Айдахо хөдөлгөөний хүрээнд шаардаж байгаа. Трампын шийдвэр бусад салан тусгаарлах хөдөлгөөнүүдийг дэвэргэх эрсдэлтэй.  Түүнчлэн Цагаан ордны шинэ тэргүүн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй санаанд оромгүй эвсэл байгуулж магадгүй. Тэд Владимир Путинтэй хамтран Украины асуудлаар бүх талууд хүлээн зөвшөөрөхүйц энхийн хэлэлцээр байгуулах боломжтой. Трамп мөн цагаачлалыг зогсооно гэж амласан нь ажиллах хүчний нийлүүлэлтийг бууруулж, хэрэглээний үнийг өсгөх аюултайг эдийн засагчид анхаарууллаа. Энэ тохиолдолд Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах боломжгүй. Юн Сок Ёолын үед цөмийн хөтөлбөрөө эхлүүлсэн БНСУ-ыг  Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээнээс гарна гэж “Политико”-гийн шинжээчид таамаглалаа. Азийн томоохон орнууд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнээс гарснаар систем бүхэлдээ тогтворгүй болно. Тэгвэл Беларусь улсад Лукашенкогийн дэглэмийг энэ онд эцэслэнэ гэж “Хар хун”-д бичжээ.

Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын … 6 цагийн өмнө
СЗХ-ны даргад Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ 7 цагийн өмнө
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруул… 10 цагийн өмнө
 Их талын зураач 10 цагийн өмнө
Монгол ургийн мод ургадаг хүрээлэн 10 цагийн өмнө
​ “Сономбалжирын Буяннэмэх” сэдэвт маркийг 11 мянган ширхэг хэвлэжээ 11 цагийн өмнө
А.Мандалноров: Хөгжим тоглож байгаа хүмүүсээс дотоод ертөнц нь мэдрэгд… 11 цагийн өмнө
Эрсдэлээс хамгаалж, ихийг хэмнэгч “Timely” 11 цагийн өмнө
Олон улсын спортын хутга шидэлтийн сургалт зохион байгуулж байна 12 цагийн өмнө
ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 12 цагийн өмнө
Санал асуулгаа мартав даа, хэн минь! 13 цагийн өмнө
Хишиг даллага дуудуулах сайн 13 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 13 цагийн өмнө
Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулав Өчигдөр
Б.Мөнхбаяр: Эрчимжиж буй нано технологийн судалгааг Монгол Улсад хөгж… Өчигдөр
Шинэ тэсрэлт: Жолигийн бүтээсэн Каллас Өчигдөр
Хамтын үнэ цэнийг бүтээж, нийгэмд эергээр нөлөөлсөн төслүүдийг онцолсо… Өчигдөр
Д.Төмөрхуяг: Хиймэл оюун ухааны ертөнцөд өдөр болгон ирээдүй бий Өчигдөр
Универсиад наадамд Монголын тамирчид спортын таван төрөлд өрсөлдөнө Өчигдөр