Л.Оюун-Эрдэнэ: Ураны төсөл бол цэвэр эрчим хүчний эхлэл цэг, эхлэл цан




Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Монгол Улс Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байна. Монголын  “ЗА” бол андгай. Монголын парламенттай нээлттэй хэлэлцэл хийх хялбар биш ч гэсэн, хэлэлцэл хийсэн бол тогтвортой гэсэн баталгаа юм. Хэлэлцээ хийсэн бол хэлбэрэлтгүй чанд мөрдөх болно. Энэ бол хамтарсан Засгийн газрын 3 дахь мега төсөл.  Цэвэр эрчим хүчний эхлэл цэг, эхлэл цан болно.

Монгол Улс байгалийн баялгаа ашиглан цэвэр эрчим хүчний эхлэлээ тавьж байгаа юм гэлээ.


Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээрх танай хүлээлтэд нийцэх болно.


Миний хувьд томилогдсоноосоо хойш анх удаа гадаадад хийж буй аялалаараа Та бүхэнтэй уулзаж байгаа нь нэр төрийн хэрэг байна. Гарч буй энэ жил Монгол Улсын хувьд ч, Франц Улсын хувьд ч, манай хоёр улсыг холбож буй энэ сайхан харилцааны хувьд ч маш эерэг нөхцөл байдалд эхэлж байна. Энэ 2025 он бол бидний хамтын амжилт, бахархалын жил байх болно гэж бодож байна.

2023 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Эммануэль Макрон Франц Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн анхны айлчлалыг хэрэгжүүлсэн. Мөн оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Парист хариу айлчлал хийсэн. Манай хоёр улсын Ерөнхийлөгч нарын хоёр талын харилцаанд оруулсан эрчим нь үр дүнгээ өгсөн.

Дээрх айлчлалуудаас хойш хоёр жилийн дотор бид манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж байна. Хоёр жилийн дотор хоёр талын харилцаанд шинэ эрч хүч өгөх, шинэ агуулгаар баяжуулах түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурж байна. 

Энэхүү хэлэлцээрийн цар хүрээ төдийгүй манай хоёр улсын хувьд стратегийн томоохон ач холбогдолтой учраас түүхэн гэж байгаа юм.

Зөөвч-Овоо орд нь дэлхийн 10 томоохон ордын нэг. Энэ орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно. Энэ орд Дорноговь аймаг, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал түлхэц үзүүлнэ. Энэхүү гэрээ нь манай эрчим хүчний хангамжийг баталгаажуулснаар Францын тусгаар тогтнолд хувь нэмэр оруулах болно. Манай хоёр улсын харилцаа ямар гүнзгий түвшинд очиж байгааг харуулах өөр нотолгоо хэрэггүй биз ээ.

Бидний харилцаа холбоо нь дан ганц ашиг сонирхол биш гэдэг нь харагдаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, бид ямар сорилтуудыг даван туулах ёстой вэ гэдгийг нэгдмэл байдлаар ойлгож байна гэдэгт би итгэлтэй байна. Бид тогтвортой, нүүрстөрөгчгүй шийдлүүдийг дэмжих замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, хамтын ажиллагаагаа төрөлжүүлэх, хараат байдлаа хамтран бууруулах гэсэн нийтлэг хүсэл эрмэлзэлтэй юм. Бид цаашид бүх төрлийн харилцаагаа гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтаа бэхжүүлж, харилцан ашигтай байдлаар хоёр ард түмний сайн сайхны төлөө, тус тусын тусгаар тогтнолынхоо төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй юм. Дэлхий дээрх өрсөлдөөн их ширүүн болжээ. Бидэнд хүчтэй түншүүд хэрэгтэй.

Франц Улс Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг. Бид энэ төслийн бүх үе шатанд та бүхэнтэй хамт байж, хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлсээ санал болгох болно. Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээрх танай хүлээлтэд нийцэх болно.

Энэ гэрээ амжилттай боллоо. Энэ гэрээ нь мөн ирээдүйн төлөөх амлалт юм. Манай худалдааны эргэлт 10 жилийн хугацаанд 4 дахин өсч, бидний хамтын ажиллагаа чухал салбарууд руу хүрээгээ тэлэх болно. Ирэх жилүүдэд бид илүү их амжилт гаргах болно. Бидэнд ийм хүч чадал, хүсэл эрмэлзэл бий. Төслийг амжилттай дуусгахад итгэл үзүүлж, шийдвэрлэгээр дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд баярлалаа. Бид энэ түншлэлээ улам бүр баяжуулан тэтгэнэ гэдэгт та бүхэн итгэлтэй байж болно гэлээ. 

Н.Энх

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 10 минутын өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 14 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 15 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 17 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 17 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 17 цагийн өмнө
Товчхон 17 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 18 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 18 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 20 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 20 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 20 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 20 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 20 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 21 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 21 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 21 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 21 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 22 цагийн өмнө