Ахмадууд тэтгэврээ тогтоолгосон ч үргэлжлүүлэн ажиллах боломжтой


МАН-ын  дэргэдэх Социал демократ Монголын ахмадын холбоо долоо хоног бүрийн мягмар гарагт ахмадууддаа  зориулсан уулзалт зохион байгуулж, тэдэнд хэрэгтэй мэдээллийг  хүргэж, саналыг нь сонсдог билээ.  Энэ сарын 14-нд  зохион байгуулсан ээлжит уулзалтад УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нар оролцлоо.  Уулзалтыг МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын ахмадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нээж үг хэлэн, удирдан явуулсан юм.  Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Ахмад настны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль мөрдөгдөж эхэлж байна.  Өнөөдөр манай улсад 420 мянган тэтгэвэр авагч байна. Эдгээрээс 87.8 мянга буюу 22.8 хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгааны дүн гарчээ.  Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр зургаан хувиар нэмэгдсэн. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 848 мянган төгрөгт хүрсэн байна.  Уулзалтаар  УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хуульд оруулсан  шинэчлэлийн талаар тодорхой мэдээллийг ахмадуудад хүргэсэн бол УИХ-ын гишүүн О.Саранчулуун тэтгэврийн дараах амьдрал төлөвлөлт, хэрхэн идэвхтэй амьдрах талаар судалгааны дүнг танилцуулж, ахмадуудтай санал солилцлоо.

ТЭТГЭВРИЙН АХМАДУУДЫГ АЖИЛЛУУЛСАН ТОХИОЛДОЛД ТУХАЙН БАЙГУУЛЛАГА НДШ ТӨЛӨХГҮЙ

Өнөөдөр манай улсад ахмад настны  тэтгэвэр тогтоолгох нас маш залуу байгаа. Тодруулбал,  дөрвөн хүүхэд төрүүлсэн эхчүүд 50 нас хүрээд тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж байна. Цэргийн тэтгэврийг 45 настайгаас нь тогтоож байна. Гэтэл өнөөдөр 20-30 жилийн өмнөхөөс насжилт нэмэгдсэнийг судалгааны дүн харуулдаг.  Тухайн байгууллагадаа ажлаа хариуцлагатай хийгээд явж байсан хүнийг  тэтгэвэрт нь гаргахаар сэтгэлзүйн хүнд дарамтад ордог байна. Тиймээс Ахмад настны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд энэ талаар зохицуулалт хийж өгчээ. Тухайбал, ажил олгогчийн санаачилгаар тухайн ажилтныг тэтгэвэрт нь гаргаж болохгүй. Хэрвээ тухайн ажилтан өөрөө хүсвэл  тэтгэвэртээ гарах зохицуулалтыг тусгасан байна.

Өнөөдөр зах зээл дээр нээлттэй ажлын байрууд олноор зарлагддаг. Гэвч ажиллах хүчин олдохгүй,  мэргэжилтэй ажиллах хүчний хомсдолд орсныг ажил олгогчид хэлдэг. Тэгвэл ажиллах хүсэлтэй ахмадуудын хөдөлмөр эрхлэх боломжийг дээрх хуулиар зохицуулсан байна.  Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 50-аас дээш ажилтантай аж ахуйн нэгжүүд  нийт ажилтныхаа хоёр хувьд ахмад настныг ажиллуулах талаар хуульчилжээ.  Энэ нь тухайн аж ахуйн нэгжид ч харилцан ашигтай байх зохицуулалтыг хийсэн байна.  Тэтгэвэр авдаг ахмад тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана. Энэ тохиолдод ажилтан болон ажил олгогч нь  тэтгэврийн шимтгэлийн 8.5 хувийг  тус бүр төлөхгүй байж болох хуулийн заалттай. Ингэснээр тухайн аж ахуйн нэгж санхүүгийн ачааллаас  чөлөөлөгдөж байгаа юм. Нөгөө талдаа туршлагатай, хариуцлагатай, мэргэшсэн  боловсон хүчинтэй болох боломжтой.

 

Эцэг, эхийнхээ тэтгэврийг зөвшөөрөлгүй  зарцуулбал хуулийн хариуцлага хүлээнэ

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ахмадууд ханддаг байна. Судалгаагаар ахмадууд эдийн засгийн хүчирхийлэлд өртдөгөө хэлсэн байна.  Тухайн ахмад настныг үр хүүхэд нь  асрамжийн газарт хүргэсэн хэдий ч сар бүр ирж, банкнаас  тэтгэврийг нь авахуулаад  дур мэдэн авч, зарцуулдаг талаар судалгааны дүн гарчээ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ахмадуудын гомдлын дагуу хариуцлага тооцох хуулийн зохицуулалтгүй байсан аж. Тиймээс Зөрчлийн тухай хуульд дээрх асуудлыг тусгажээ.  Тодруулбал, үр хүүхдүүд нь аав, ээжийнхээ тэтгэвэр, тэтгэмжийг зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулж ашиглабал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг анхаарах хэрэгтэй юм.

Магадлан итгэмжлэгдсэн рашаан, сувиллууд хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

Ахмадууд жил бүр рашаан, сувилалд хөнгөлөлттэй үнээр явдаг. Хөнгөлөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг 17 рашаан, сувилал байсан.  Харин Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дээрх сувиллын хүрээг нэмэгдүүлсэн байна. Ингэснээр ахмадууд магадлан итгэмжлэгдсэн бүх сувилалд хөнгөлөлттэй үнээр сувилуулах боломж бүрдэж байна. Учир нь заавал “байгалийн рашаантай байх ёстой”  гэсэн шаардлагыг хассан байна. Манай улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн 60 орчим рашаан, сувилал байдаг.

Цаашлаад ахмад настны эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, хүний эрхээр хангах, эдийн засгийн үр ашгийг нь нэмэгдүүлэх талаар  хуулийн өөрчлөлтөд тусгажээ. Дээрх мэдээллийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ахмадуудад танилцуулсан юм.

Ирээдүйгээ төлөвлөх нь урт удаан, аз жаргалтай амьдрах суурь болдог

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Ахмад настны сайн сайхан байдал ба тэтгэврийн дараах амьдрал төлөвлөлтийн талаар өөрийн хийсэн судалгааг танилцуулахдаа “Ахмадууд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, ажил эрхлэх, мэдлэг олгох курс, сургалтад хамрагдах, спортоор хичээллэх, сайн дурын ажил хийх, ирээдүйгээ төлөвлөх нь урт удаан, аз жаргалтай амьдрах гол суурь болдог” гэдгийг онцлов.

УИХ-ын гишүүдийн мэдээллийг сонссоны дараа нь ахмадууд нийгэмд идэвхтэй амьдрах, хууль эрх зүйн мэдлэгээ өргөжүүлэхэд нь туслах уулзалтыг тогтмол зохион байгуулж буйд талархаж байлаа.   Дараа нь уулзалтад оролцсон ахмадууд саналаа хэлсэн юм. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Базар “Цэргийн тэтгэврийн насанд өөрчлөлт оруулах, тэтгэврийн зөрүүг арилгах хэрэгтэй. 45 насанд тэтгэвэрт гарах нь залуу нас шүү” гэсэн бол Сонгинохайрхан дүүргийн иргэн Оюундарь “Түрээслээд өмчлөх орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэлээ.  Баянзүрх дүүргийн иргэн Даариймаа “Сувилалд хөнгөлөлттэй амрах хоногийг 10 болгож уртасгамаар байна. Өнөөдөр сувилалд амрахад долоо хоног байна” гэсэн бол ЭХЯ-ны Ахмадын холбооны дарга Балган “Материал баялгийн салбарын ахмадууд үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байдаг. Эрчим хүчний салбарын ахмад инженерүүдийг ажил эрхлэх боломжоор хангах хэрэгтэй” гэсэн саналыг хэллээ.

МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо “Ахмадуудад Ахмад настны тухай хууль болон идэвхтэй мэдээлэл өгсөн УИХ-ын гишүүддээ баярлалаа. Манай холбооноос ахмадууддаа цаг үеийн асуудлаар долоо хоног бүр мэдээлэл хүргэж, тэдний санал, хүсэлтийг сонсож, шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

Ийнхүү МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын ахмадын холбооноос зохион байгуулдаг ээлжилт уулзалтад ахмадууд идэвхтэй оролцлоо.

Н.Энхлэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24629/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 13 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 16 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 16 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 16 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 20 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 20 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 20 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 22 цагийн өмнө