Д.Ариунбаатар: Кабелийн утас зөвшөөрөлгүй татсанаас болж суваг гаргахад хүндрэлтэй байна


Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалттай 14 байршилд ГУББГ-аас халиа тошин халихаас сэргийлэн ажиллаж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, “Дэнжийн 1000”-ын үерийн хамгаалалттай нэгдүгээр сувагт 2 ачааны машин, 2 экскаватор, нэмэлт 3 машин механизмтайгаар суваг татах ажлыг гүйцэтгэж байна. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Ойрын өдрүүдэд харьцангуй дулаарсан учраас усны түвшин нэмэгдэж, урсгал нь хурдассан. Тиймээс халиа тошин ихээр үүссэн хэсэгт суваг татаж, мөсийг цэвэрлэж, зөөж, далан босгож байна. “Ногоон нуур” орчмын айлуудыг нүүлгэн шилжүүлснээр айл өрх халиа тошинд өртөх эрсдэл багассан ч энэхүү сувгийн доод хэсэгт орон сууцны хорооллууд байдаг учраас бид өдөр бүр халиа тошин халих болон хаврын шар усны үерээс сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.

“Дэнжийн 1000”-ын нэгдүгээр сувагт техник орох боломжгүй байршилд ажилчид гар хөрөөгөөр цас, мөсийг хөрөөдөж, гарц гаргалгаа хийж байлаа. Мөн гүүрэн гарцыг дагасан 20 орчим метр том хэмжээний кабелийн утсыг зөвшөөрөлгүйгээр татсан нь ажил явуулахад хүндрэл үүсгэж байсан юм. Яг гүүрэн доорх хаалттай хэсэгт агааргүйдэх эрсдэлтэй, битүү орчинтой учраас харагдах орчин хязгаарлагдмал, ажилчид ээлжлэн орж ажиллахаас өөр боломжгүй, мөн дээр дурдсан цахилгааны кабелийг хөндөх эрсдэлтэй учраас суваг, гарц, гарам гаргахад хүнд нөхцөлд ГУББГ-аас ажиллаж байна. Гэсэн ч нөхцөл байдлыг шийдэж, халиа тошин халихаас сэргийлсэн арга хэмжээнүүдийг авсаар байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 13 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 16 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 16 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 16 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 20 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 20 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 20 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 20 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 22 цагийн өмнө