2000 гаруй хүүхэд гэртэйгээ ойр сургуультай боллоо


Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 2000 гаруй хүүхэд гэртэйгээ ойр сургуультай боллоо. Тодруулбал, төрийн өмчийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Боловсролын яам “Эрин эверест интернэшнл” сургуулийг бүх тоног төхөөрөмж, ширээ сандал, гадаа талбайн хамт худалдан авч, төрийн өмчийн сургууль болгох гэрээнд гарын үсэг зурлаа.

Засгийн газрын тогтоол гарч, Боловсролын яамны ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, санхүүгийн уян хатан харилцан ашигтай байх нөхцөлүүдийг судалж,  олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ жишиг болох хэлэлцээрийг хийсэн гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцоллоо. Тэрбээр “Анх удаа санхүүгийн түрээсээр сургууль худалдан авч байна. Сургууль худалдан авахтай холбоотой Засгийн газрын тогтоол гарсан. Мөн худалдан авах зардлыг нь төсөвт суулгасан байсан. Энэхүү сургуулийн орчимд төрийн өмчийн нэг ч сургууль байхгүй. Тиймээс тухайн сургуулийг худалдан авч, төрийн өмчийнх болгосноор ойролцоох сургуулиудын ачаалал эрс буурахаас гадна энэ орчмын хүүхдүүд гэртэйгээ ойр сургуульд суралцах бүрэн боломжтой болж байна. Энэхүү сургууль маань 900 гаруй хүүхдийн хүчин чадалтай. Хоёр ээлжээр хичээллэхэд 2000 гаруй хүүхэд хамрагдах боломжтой. Олон улсын жишигт нийцсэн, жишиг болохуйц анги танхимтай төрийн өмчийн сургуультай болсондоо баяртай байна” гэсэн бол “Эрин-Интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Обэ Сэйжи “Бид олон улсын жишиг, стандартад нийцсэн сургуулийг барьж байгуулан улмаар 2018 оноос эхлэн хувийн сургуулийн хэлбэрээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар өнөөдрийг хүрсэн. Бид энэ хугацаанд мэдлэг чадвартай багш нараар багаа бүрдүүлж, хүүхдүүдэд дээд түвшний, чанартай мэдлэг боловсрол олгох зорилго тавин ажилласан. Цаашид манай сургуульд суралцаж төгссөн болон суралцаж буй сурагчид маань эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.


Боловсролын яамнаас хүн амын суурьшил ихтэй, тухайн бүс орчимд улсын сургуульгүй, гурван ээлжээр хичээллэх эрсдэл өндөр сургуультай дүүрэг, хороодын судалгааг гаргажээ. Тэдгээрийн нэг нь Баянгол дүүрэг буюу Гурвалжингийн гүүр орчим байжээ. Тухайн бүсэд улсын сургуулийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлж болох гарц шийдлийг эрэлхийлж, судлахад “Эрин-Интернэшнл” ХХК-аас хамгийн бодит бөгөөд боломжит саналыг Боловсролын яаманд тавьсан байна.

Тус сургуулийг төр худалдан авахаас өмнө хувийн сургуулийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байсан тул удирдлагууд болон  суралцаж буй сурагчдынх нь өөрсдийн  хүсэлтээр үргэлжлүүлэн ажиллах болон суралцах эсэхийг шийдвэрлэхээ мэдэгдлээ.

Тус сургуулийг  “Эрин-Интернэшнл” ХХК Япон стандартаар барьсан бөгөөд спорт болон урлагийн заал, дугуйлан секц хичээллэх анги танхим зэргийг олон улсын стандартад нийцүүлэн барьж байгуулжээ. Энэ тухайд тус компанийн дэд захирал Б.Даваасүрэн “Бид сургуулийг барихдаа тухайн үед мөрдөж байсан барилгын норм стандартыг баримталсан. Хамгийн гол нь сургуулийн доторх анги, тэнхимийн лаборатори, хэрэглэгдэхүүнийг хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, ээлтэй байлгах, олон улсын стандартад нийцүүлэх зарчим барьж гүйцэтгэсэн. Холбогдох талууд зөвшилцөж, нийтийн эрх ашгийн төлөө бид энэхүү гэрээг үзэглэж байна” гэлээ.

Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Эрин” хороолол орчимд 11000 гаруй  иргэн оршин суудаг хэдий ч тухайн байршилд төрийн өмчийн сургууль байхгүй. Тиймээс оршин суудаг айл өрхийн хүүхдүүдийн дийлэнх нь нэгдүгээр хорооллын “Ирээдүй цогцолбор” болон аравдугаар хорооллын “Эрдмийн өргөө цогцолбор” сургуульд суралцдаг байна.  Харин одоо тус бүсэд байршилтай “Эрин эверест интернэшнл”сургуулийг худалдан авч, төрийн өмчийнх болгосноор хүүхдүүд болон эцэг эх хол явах шаардлагагүй болохын зэрэгцээ түгжрэлийг бууруулахад ч тодорхой хэмжээнд нөлөөлнө гэдгийг холбогдох албаныхан онцолж байлаа.

Засгийн газраас Улаанбаатар хотын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, гурван ээлжийг хоёр ээлж рүү шилжүүлэх зорилго дэвшүүлэн үүний хүрээнд сургуулийн барилга шинээр барьж ашиглалтад оруулахын зэрэгцээ холбогдох шийдвэрүүдийг гаргаж, боломжит хувилбаруудаар хүртээмжийг нэмэгдүүлж байгаа билээ. Тухайлбал, Баянгол дүүргийн хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шинээр барих, өргөтгөх, худалдан авах зэргээр 13 сургуулийн асуудлыг шийдвэрлэжээ. Тус “Эрин эверест интернэшнл” сургуулийн төрийн өмчит болгосноор Баянгол дүүргийн бүх хороо сургуультай болж чадсан байна.

Хүүхэд бүр өөрийн амьдарч буй хотхон, хороолол дотроо суралцаж чадвал автомашины хөдөлгөөн 30 орчим хувиар буурах тооцоолол бий. Тиймээс Баянгол дүүргийн удирдлагууд болон Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд "Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчит болгох саналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлж байсан бөгөөд өдгөө ийнхүү бодит ажил болж байна. 

Энэхүү арга хэмжээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Батцэцэг, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Тамираа, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Энхтөр, “Эрин-Интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Обэ Сэйжи, ТУЗ-ийн гишүүн Кэничи Хигаки, гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр, дэд захирал Б.Даваасүрэн, хуульч Ц.Цэрэнжээ нар оролцов.

С.Юмсүрэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24629/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв 6 минутын өмнө
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэ… 22 минутын өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа 23 минутын өмнө
Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж… 20 цагийн өмнө
“Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дах… 21 цагийн өмнө
Ерөнхий хяналтын сонсголоор цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин б… Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглоло… Өчигдөр
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулн… Өчигдөр
Э.Амарзаяа: Цаг хугацаа уран бүтээлчийг төрүүлдэг Өчигдөр
Хамтран ажиллах санал тавилаа Өчигдөр
Намын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян иргэдийн төлөөлөлтэй уулзав Өчигдөр
Нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд ахмадууд талархаж… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 126 гишүүнтэй шинэ парламент 30 жил гацсан мега төслү… Өчигдөр
“Атар-IV” аяныг хэрэгжүүлнэ Өчигдөр
А.Баяр: Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр агаарын бо… Өчигдөр
О.Дашпагам: Папиллома вирусийн эсрэг вакцин ирээдүйн эрсдэлээс урьдчил… Өчигдөр
Г.Пүрэвбаяр: Богино хугацаанд үр дүнтэй бэлдье-ОНЦ.МН Өчигдөр
Алдартнуудын артист Өчигдөр
Шатрын түүхийн шинэ эх сурвалжийг хөшөө дурсгалыг судалснаар олж мэдэх… Өчигдөр