Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П. Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасан. Үүнтэй холбоотой Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гашуудлын үеийн дэгийн тухай тогтоол баталсан байна.
Энэ сарын 24-ний өдрийн 07.00 цагаас энэ сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгах юм байна.
Мөн Анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай салах ёс гүйцэтгэх арга хэмжээ энэ сарын 24-ний 07:00-09:00 цагийн хооронд үргэлжилнэ.
21 аймаг тус бүр эмгэнэлийн дэвтэр ажиллуулж, ард иргэдийн сэтгэгдлийг авч байна. Урлаг, соёлын болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглохоор шийдвэрлэжээ.
Н.Энх
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна