“Үнэн”-д итгэсэн мэргэн хөтөч


Нэр төрөө хамгаалан эзэн болж явах нь иргэн хүний ариун үүрэг юм. Үүнийг мэддэг ч мэддэггүй юм шиг гуйвж, дайвж яваад эрсэдсэн тохиолдол цөөнгүй бий. Нэр гэдэг ухагдахууныг бараг насан туршдаа нягтлан судалсан нэрт эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч Л.Түдэвийн 90 насны ойд зориулан унаган шавь бивээр Нэр, Тархи, Мэлмий, Хамар, Нүд зэрэг сэдвээр багшийнхаа бичиж, Монголын ард түмэн болон хойт үедээ захин сургамжлан туурвисан онцгой содон сургаалыг дурсамж нийтлэлдээ багтаан орууллаа.

Нэр

Нэр гэж нэг их юмтай бид. Нэргүй гэж дуудсан ч нэр маань тэр билээ. "Нэр хугарахаар яс хугар" гэдэг шившлэгтэй билээ бид. Нэрийн өмнө эцгийн маань нэр байдаг. Нэг настай нялх үстэйгээс минь эхлээд нэр гэдэг тэр их юм биднийг насан туршид дагалдана. Нэгэн нас маань тийнхүү дуусаж эх орныхоо хэвлийд эргэж далд ороход нэр маань толгойн тушаа босгох чулуун дээр үлдэж шарилыг маань үүрд манаж сахисаар хоцордог. Нэг ч хүн мэдэхгүй танихгүй болтол он цаг улирсан хойно ч нэр биднийг төлөөлөн дуудагдаж, түүх шастир, данс бүртгэлд үлдэж оноос он, зуунаас зуунд гэрчийн этгээд итгэмжлэгдсэн сүнс сүлд маань болдог. 
●●●
-Нэр хугарахаар яс хугар.
-Хүний газар нэрээ, өөрийн газар ясаа.
-Хүн нэрээ, тогос өдөө.
-Нэрээ бодож яв. Бяраа мэдэж өргө.
-Нэрийг залуугаасаа, ажлыг багаасаа.
-Нэр нэгтийн чих нь нэг
- Нүгэл ихтийн там нь нэг.
Нэрийн төлөө нэхэж, үрийн төлөө үхнэ.
Нэрийн хор, нүүрийн хир.
-Нэрэлхээд нэрээ идэхгүй.
-Нэрээ эвдэхээр гараа эвд.
-Нэр нь над дээр, нэдэр нь чам дээр.
-Нэр байна, хор байна гэхчилэн монгол ардын мэргэн үгээр нэр төрөө хамгаалах аман хуулийг ард түмэн тогтоож үе улируулан сахиж мөрдөж иржээ. Нэрээ дээдлэх монгол ёс, монгол хуулиас багахан хэсгийг дурдлаа. Заалт бүр нь гүнзгий утга учиртай, ёс жаягтай болохоор улам ихийг мэдэх гэвэл эх сурвалжаас гүнзгийрүүлэн сонгон үзээрэй.

ТАРХИ

"Тархигүй хүүхэд" гэж монголчууд хүүхдээ зэмлэдэг нэгэн хэвшмэл болсон үг хэллэг байлаа. Сүүлийн үед ярианы хэлнээс энэ хос үг шахагдан гээгдэх тийшээ хандаж "Тархигүй хүүхэд" гэхийн оронд "Сахилгагүй хүүхэд" хэмээн нэрших нь дийлэнх хувийг эзлэх болсон нь судалгаанаас ажиглагдаж байна. Гавал бол бурхны  бэлгэдлийн шинжтэй чухал хэрэглэгдэхүүн болсоор ирсэн бол бас учир холбогдолгүй зүйл биш юм.
●●●
Тархи тийнхүү аливаа амьтны оройн дээд шүтээн, амьдралын нь залуур зүйн төв учраас тэр л ажилтай байсан цагт амьд яваагийн баталгаа бий гэж үздэг. Ер нь ч үхсэн амьд эсэхийг тодорхойлох хууль зүйн нотолгоо нь зүрх зогсох юм уу амьсгаагүй болохыг биш харин уураг тархи үхшилд хүрснээс эхлэн тооцдог нь учиртай.
Хүн бол хорвоогийн бусад бодгаль дотроос тархиа орой  дээрээ тээж явдаг цорын ганцхан этгээд амьтан мөн. Хүн босоо явдаг болсноос хойш тархи буюу түүнийг агуулсан толгой нь газраас холдож хоёроос доошгүй метр өндөрт өргөгдсөн ажээ.
Харин бусад амьтан бол тархиа босоо биш хөндлөн тэнхлэг дээр тээж явдаг буюу гол төлөв дөрвөн хөллөж амьдардаг. Үүнээсээ болоод ч юм уу хүнийг гүйцэх ухаан адгуусан амьтдаас гардаггүй ажээ.
Тархи гэж хүн төрөлхтний оройн дээд шүтээн болчихсон тэрхүү эрдэнэт эрхтэн нь чухамдаа юу юм бэ гэдэгт хүн өөрөө одоогоор бүрэн дүүрэн хариу өгч чадаагүй явна. Яагаад гэвэл, тархины нууц нь таньж мэдэхийн аргагүй гүнзгий бөгөөд баялаг өргөн агуулгатай эрхэм юм. Одоогоор хамгийн энгийн бараг л  нүдэнд харагдах төдий мэдээллийг л хүн төрөлхтөн өөрсдийнхөө тархины тухайд өгч чадах төдий юм.
●●●
Тархи хүндийн жингээр нь үзвэл нэгээс хоёр граммын хооронд хэлбэлзэж байдаг нь хүний биеийн жингийн ердөө л 2-2.5 хувьтай тэнцэх багаахан эрхтэн юм. Тархи минут тутам долоон зуун грамм цусан тэжээлээр ажилладаг нарийн хөдөлгүүр мөн. Цусан хангамж нь нэг минут хэртэй  багахан хугацаанд тасалдваас хүн ухаан алддаг. Найман  минут юм уу 480 секундийн хэртэй хугацаанд цусан хангамж өгөлгүй тасалдуулбал тархи үхэж, хүн өнгөрдөг юм байна. Цусан хангамж гэдэг нь үнэндээ хүчилтөрөгч, глюкоз (чихэрлэг) хоёр гэсэн санаа багтана.
●●●
Тархи гэдэг маань цагаан саарал уураг бөгөөд 14 тэрбум мэдрэлийн эсээс бүрдсэн гурван давхар бүтэцтэй цагт 288 километрийн хурдтайгаар дохио мэдээлэл дамжуулах чадалтай төв юм. Тархины гурван давхар бүтцийг бага, дунд, их гэж нэрлэж бараг заншжээ. 
Бага тархи бол уураг тархины хамгийн эртний буюу хөгшин хэсэг хоол унд залгих, амьсгалах, ханиалгах найтаах, зүрхний хэмнэлийг зохицуулах, нойрсох удирдлагыг хариуцдаг. 
Эрт дээр балар харанхуй цагт түүний дээр дунд тархи байрлажээ. 150 сая жилийн тэртээ сүүн тэжээлтэн төлөвших үеийн ололт болсон тархины энэ хэсэг нь үнэрлэх, амтлах болон уурлах, баярлах, айх, зоригжих мэдрэмжийг маань зохицуулан удирдах үүрэгтэй ажээ. Сүүний үнэр амтыг мэдрэхээс эхлээд элбэг сүүнд баярлах, бага сүүнд ховдоглох гоморхох гэхчилэн хурга ишгэнд байдаг тэр л эртний эгэл араншингийн үүсвэр тархины энэ хэсэгтэй холбоотой.
Гурав дахь хэсэг буюу их тархи маань хүний гавал дотор үүсэн бүрэлдсэн хамгийн залуу бүтээгдэхүүн бөгөөд сая жилийн настай гэж үздэг. Тэрхүү их тархины дэглэснээр бид өөр хоорондоо харилцан ойлголцох үг хэлтэй болж дохио, мэдээллийг хүлээн авч боловсруулах тэнхээ сууж, хийсвэрлэн сэтгэх авьяас хөгжсөн юм.
●●●
Алдарт орос шатарчин Алехин 30-40 хүнтэй зэрэг нүүхдээ нүдээ аниад шатраа харалгүй цээжээрээ тоглож чаддаг байсан бол Францын Густав Доре Альпийн уулсын зургийг хуулан зурж байгаад зургаа мартаж орхисон боловч цээжээрээ ахин дүрслэн зурсан нь эх зурагтайгаа яг дүйж байжээ. Ромын гүн ухаантан Сенека өөр хооронд холбоогүй 2000 үгийг дуржигнатал уншаад өнгөрөхөд нэг удаа хэлж чаддаг байжээ. Энд тархины зөвхөн тогтоох ой ухааны чадварын зарим нэг нийтэд илэрхий баримтыг ярьж байна. Тархи бол бодох тогтоохоос гадна шийдэл гаргах, зохион бүтээх, төсөөлөх, зөгнөх зэрэг олон талын цогцолбор хүчин чадалтай нийлбэр ертөнц юм.

Үргэлжлэл бий.

Р.Буянжаргал 
/ШУА-ийн Судалгааны хүрээлэнгийн профессор, судлаач/

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24630/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 12 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 15 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 15 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 15 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 18 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 19 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 19 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 19 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 21 цагийн өмнө