Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно


Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо.   
Хуралдааны эхэнд Хөшигийн хөндийн туннелийг Сэлбийн хурдны замтай
холбох авто замын төслийн танилцуулгыг сонслоо. Хөдөлгөөний ачааллыг бууруулахаар Туулын хурдны зам, Богдхан уулын туннель, Сэлбэ сэргэлт төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Сэлбэ хурдны зам 25.2 км урттай, дөрвөн эгнээ, 15 уулзвартай бөгөөд гэрлэн дохиогүй, тууш хөдөлгөөнийг хангана гэж үзжээ. Харин Сэлбэ сэргэлт төслийн авто зам 21.6 км урттай. Сонсголонгийн гүүрний арын уулзвараас эхэлж, Сэлбэ дэд төвийн замтай нийлнэ. Сэлбэ хурдны замын урд хэсэг, Сэлбэ сэргэлт төслийн авто замын хойд хэсэгт  6.5 км авто зам давхцаж байгаа учир зураг төсвийг дахин шинэчлэх шаардлагатай аж. Замуудыг олон түвшний огтлолцлоор холбох, Богдхан уулын туннелтэй холбох хэд хэдэн хувилбар гаргажээ.  

Улаанбаатар хотын Худалдааны танхимаас төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд анхаарах асуудлыг танилцуулав. 150 гаруй байгууллагын саналыг нэгтгэхэдтөр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан хугацаа хүртэлх дотоод, гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашгийг ижил хамгаалах, төсөл санаачлагч, хэрэгжүүлэгч ААН-үүдийн технологи, бизнесийн нууцыг хамгаалах тогтолцоо, хариуцлагын механизм бий болгох зэргийг онцолсон байна.  Ерөнхий сайд төр, хувийн түншлэлийг сайжруулах чиглэлээр тус танхимтай хамтран ажиллах, Бахрейн улсын туршлагад үндэслэн хэрэгжүүлж буй “Business friendly” хөтөлбөртэй уялдуулахыг ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгав. Мөн өнөөдрийн хуралдаанд танилцуулсан асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажиллахыг анхаарууллаа.
           
Түүнчлэн штабын гишүүд манай улс FIDIC загвар гэрээг хэрэглэх, холбогдох хуулиудад олон улсын худалдан авалтын дөрвөн үндсэн зарчим тусгаж өөрчлөлт оруулах, “Дэд бүтцийн бүтээн байгуулалтын тухай” хууль санаачлан батлуулах, Сайжруулсан хатуу түлш, техникийн шаардлага стандартыг шинэчлэх, Агаарын чанарын индексээр чанарыг үнэлэх, мэдээлэх журмыг шинэчлэх зэрэг санал дэвшүүлж байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын  цогц төлөвлөлттэй танилцлаа. Хөшигийн хөндийтэй холбоод Улаанбаатар хотын шинэ орон зай гаргаж ирсэн байна. Төлөвлөлтийг УИХ-аар батлуулчихвал хөрөнгө оруулагч талууд найдвартай, хуульчилсан төлөвлөгөө байна гэж үздэг” гэж хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабын хуралдааны дараа БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Төслийн явц 95 хувьтай, энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэхүү төсөлтэй уялдуулан хаягдал усыг дахин боловсруулах технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна, төслийн хэрэгжилт 60 хувьтай байна. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж ашигласнаар газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг багасгах ажээ.


 


 
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 14 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 15 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 16 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 16 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 16 цагийн өмнө
Товчхон 17 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 18 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 18 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 20 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 20 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 20 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 20 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 20 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 20 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 20 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 21 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 21 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 22 цагийн өмнө