Б.Болор-Эрдэнэ: Шахагдаж огцрох болсондоо харамсаж байна


Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ  өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлсэн талаараа цахим хуудсаараа мэдэгдсэн. 

Тэрбээр цахим хуудсандаа ".NextGen Government буюу шинэ үе хуучин системтэйгээ нүүр тулж, зөрчилдөж байгаа нь үнэн.  Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ч ойлгож байгаа.

Миний хувьд салбарынхаа болон олон хүний дэмжлэг, оролцоотойгоор И-Монголиаг хийх гэж, агентлагаа яам болгох гэж, салбараа томруулах гэж энэ хугацаанд бүх хүчээ зарцууллаа. Ингэхдээ алдаа оноо гаргасанд та бүхнээсээ уучлалт хүсье.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон минь, Цахим хөгжлийн яамны хамт олон, И-Монголиагийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Бид хамтын зорилгодоо нэгдэж үнэхээр их хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр цахим шилжилт ид хийгдэж байна.

Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, ХАРЛУУЛАХ ТЕХНОЛОГИ, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна!

Энэ систем дотор албан тушаалдаа хорогдоод үлдвэл дасаж, бугширсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй. Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ.


Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү!!! Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ! Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ! 

  Өөрчлөлт өнөөдөр биш гэхэд маргааш заавал ирнэ.  Өөрчлөлтийг өөр хандлагатай шинэ үе авчрах л болно" гээд үргэлжлүүлэн тэрбээр  "Дуртай үедээ сошиал болон хэвлэлээр ямар нэгэн сэдэв олж сэвээд л огцом улс төрч, төрийн албан хаагчдаа огцруулж, иргэдийн нэр хүндэд халддаг энэ үзэгдэл нь жирийн болж байгаа нь маш харамсалтай байна.

Аливаа асуудлыг олон нийтээрээ хэлэлцэх нь бидний эрх байх, харин тэр нь дэвэрч, сенсацалж явсны бодит үр дүн байдгийг ч ухамсарлах хэрэгтэй.
Хурдтай, ажил хэрэгч, залуухан, эмэгтэй удирдагч ийм маягаар шахагдаж огцрох болсон харамсалтай байна" гэжээ. 

Өнөөдрийн  Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. 

Н.Нягт 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 10 минутын өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 14 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 15 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 17 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 17 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 17 цагийн өмнө
Товчхон 17 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 18 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 18 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 20 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 20 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 20 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 20 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 20 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 21 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 21 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 21 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 21 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 22 цагийн өмнө