​ “Дэлхийн мөнгөний долоо хоног-2023” олон улсын аян Дундговь аймагт нээлтээ хийлээ


Монголбанкнаас жил бүрийн гуравдугаар сард Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (ОЕCD)-тай хамтран “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг улс орон даяар зохион байгуулдаг уламжлалтай. Энэ онд хэрэгжүүлэх “Дэлхийн мөнгөний долоо хоног-2023” аян Дундговь аймгийн Мандалговь хотод нээлтээ хийлээ. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр хэрэгждэг тус аяныг энэ сарын 13-26-нд тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Аяны нээлтэд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцож, хэлсэн үгэндээ “Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах нь Төв банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй санаачилга юм. Олон улсад Төв банкууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх стратеги, хөтөлбөр хэрэгжүүлдэг нийтлэг жишиг ч бий болсон. Нөгөө талаар Төв банк иргэдийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэхэд анхаарснаар үндсэн зорилтоо илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болдог” хэмээн онцолсон юм.

Тус аян нь хүүхэд залуучуудын санхүүгийн мэдлэг боловсролыг дэмжих зорилгоор жил бүр өөр өөр уриан дор зохион байгуу­лагддаг. Энэ жилийн тухайд “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор зохион байгуулагдаж, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, байгаль орчны доройтлын эсрэг хувь хүн бүрийг ухаалаг, зохистой хэрэглээнд уриалж байна. Манай улс аяны хэрэгжилтийн хугацаанд иргэд, олон нийтийг санхүүгийн ухаалаг шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх, улмаар түүнд чиглэсэн мэдлэг, мэдээлэл олгох сургалтуудыг орон даяар зохион байгуулж хэвшжээ.

Өнгөрсөн хугацаанд тус аяныг Монголбанк, Санхүүгийн зохи­цуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, арилжааны банкууд хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд аж ахуйн нэгж, сайн дурын байгууллагуудын идэвх оролцоо ч жилээс жилд нэмэгдсээр байна.

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх, мөнгөө ухаалгаар зарцуулах, өөрсдийн санхүүгийн мэдлэгийг гэр бүл болон нийгэмд хуваалцах зорилгоор 2012 оноос хойш Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (OECD)-аас жил бүр уриалж, нийт 176 орны 16200 байгууллага үйл ажиллагааг нь дэмжиж оролцжээ.

Хүүхэд, залуучуудад мөнгөө зөв удирдах, хуримтлал үүсгэх, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох мэдлэг, ойлголт түгээх хүрээнд Өнгөрсөн онд зохион байгуулсан арга хэмжээнд Арилжааны банкууд, “Рио Тинто Монгол” ХХК, “Юнител” групп, “Lemon Press” компани, “Мобифинанс” ББСБ дэмжиж оролцож, “Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээ” уриан дор хэрэгжүүлсэн уг арга хэмжээг цахим ертөнцөд давхардсан тоогоор зургаан сая гаруй хандалт авсан юм

Энэ жилийн “Дэлхийн мөнгөний долоо хоног” нь хувь хүний санхүү­­гийн хандлага ирээдүй рүү чиглэснээс гадна байгаль орчин, нийгмийн тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах зөв дадал хэвшлийг уриалахад чиглэж байна. Тиймээс хамтран оролцогч байгууллагууд аяны гол агуулгыг баримтлан хүүхэд залуучуудын санхүүгийн шийдвэр гаргалт нь зөвхөн ирээдүй рүү тэмүүлснээс гадна байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөөллийг үзүүлдэг байхад сэдэлжүүлсэн мэдлэг мэдээллээр хангаж ажилладаг. Тухайлбал, санхүүгийн тогтвортой байдал, тогтвортой санхүүжилт болон санхүүгийн шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйлс гэх мэт мэдээллийг хүүхэд, залуучууд, олон нийтэд зориулан бэлтгэдэг юм.

Олон улсын энэхүү аянд Мон­голын хүүхэд, залуучуудыг бүрэн хам­руулж, зохион байгуулахад хамтрагч байгууллагуудын оролцоо, идэвх санаачилга чухал. Энэхүү аяныг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээнээс удирдан зохион байгуулдаг. Аянд Монголын хүүхэд, залуучуудыг бүрэн хамруулж, зохион байгуулахад хамтрагч байгууллагуудын оролцоо, идэвх санаачилга чухал юм.

 Д.Цацрал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №010/24541/


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 22 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18