Гурван настай хүүгийн аав: Хүүгийн бие дээрдэж, аппаратаасаа гарсан


Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй гурван настай хүүгийн аав мэдээлэл өглөө. 

Хүүгийн аав: "Эмч нарт баярлаж байна. Амин үзүүлэлт нь сайжирсан гэж байна. Одоо аппаратнаасаа гарсан. Үргэлжлүүлэн Монголдоо эмчлүүлнэ гэвэл 70-80 хувьтай эдгэрнэ гэсэн. 

Дараагийн эмчилгээг хийлгэхээр гадаадын хэд хэдэн эмнэлэгт явуулсан. Турк улс нааштай хариу өгсөн. Эмчилгээний зардал 150 сая төгрөг гэж байна. Гадаадад эмчлүүлэхэд монголын эмч нар дагаж явна. Нислэгийн үед хүүхдийн зүрх зогсох зэрэг эрсдэл байна. 

Бид хоёр тусдаа амьдрахаар болж би ахыг нь аваад, дүү нь ээж дээр нь үлдээсэн. Харин Цагаан сарын дараагаар том хүү маань ээжийгээ, дүүгээ санаад байна гэсэн. Ингээд ээж дээр нь байлгасан. Би хоёр хүүхдээ хоёуланг нь авах бодолтой байсан. Салснаас хойш хүүхэд өвдлөө, эмчилгээний мөнгө гэх тоолонд би мөнгө явуулдаг байсан. Хүүхдүүдтэйгээ видеогоор харилцдаг байсан. 

Хүүхдийн ээж одоог хүртэл холбогдоогүй байгаа. Хуулийн байгууллага зохих хариуцлагыг хүлээлгэнэ гэж бодож байна."

Гурван настай хүүгийн аавын ах:  "Хоёр хүүхдийн ээж хүн. Миний хүү томоотой, дуу багатай. Эхнэрээ гэр бүлээс гадуур яваад байхаар уурлаад ганц удаа гар хүрсэн байдаг. Хамтарч амьдарч байгаа хүн нь зодсон байхад хоёр хоног нуусан байна. Тэгээд бөө дээр очиж үзүүлжээ. Би тэр бөөд баярлаж байна. Бөө "Хүүхдийн ийм болгосон байхад хурдан эмчид үзүүл" гээд эмнэлэгт хүргэсэн байна. Хүүхдийн буян заяа түшиж, зургаан настай ах нь тэр өдөр өөр айлд байсан байна. Хамт байсан бол бас зодуулах байжээ" гэв. 

Э.Сонор



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22