Я.Эрдэнэсайхан: Төслийн сонгон шалгаруулалтыг богино хугацаанд хийж, санхүүжилт олгоно


Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн сайдын 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авч дуусчээ. Энэ удаад 1200 гаруй аж ахуй нэгж хүсэлт өгсөн байна. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа. 

 

-Хөнгөлөлттэй зээл олгох жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авч дууслаа. Энэ жи­лийн төсөл хүлээн авах гол шалгуур нь юу байв. Хэчнээн ком­пани оролц­сон бэ?

-30 хоногийн хугацаанд төслүү­дийг цахим системээр хүлээн авлаа. Нийт 147.3 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1247 аж ахуйн нэгж цахим системд бүртгүүлсэн. Үү­нээс  655 аж ахуйн нэгжийн 96.7 тэрбум төгрөгийн зээ­лийн хү­сэл­тийг баталгаажууллаа. Жи­жиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан­­гаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хя­налт тавих журам”-д заасны дагуу борлуулалтын орлогоос хамаа­руулан зээл хүсэх дээд хэмжээг заасан бөгөөд зээл хүсэгчдийн 64.3 хувь нь 100 хүртэлх сая төг­рөгийн зээл хүссэн.

-ЖДҮХС-аас зээл олгохдоо Мон­гол Улсын Ерөнхийлөгчийн санаа­чилсан “Хүнсний хувьсгал”, Засгийн газрын “Хөдөөгийн сэр­гэлт” зэрэг төрийн бодлого чиглэл­тэй уялдуул­сан уу?

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлагдсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хө­төл­бөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.3.13-т “Жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, ажлын байр бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зээл, санхүүжилтийн бодлого хэрэг­жүүлж” 2023 онд 4000 ажлын байр шинээр бий болгохоор заасан. “Шинэ сэргэлтийн бодлого” нь Мон­гол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавирусийн цар тахлын эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийд­вэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцө­лийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийн чиглэлээр орон нутгийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих юм. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаа­чил­гаар ирэх таван жилд гол нэ­рийн 19 нэр төрлийн хүнсний бү­­тээгдэхүүнээр дотоодын хэрэг­цээ­­гээ бүрэн хангах зорилгоор УИХ-аас 2022 оны “Хүнсний хангамж, аюул­гүй байдлын талаар авах за­рим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталсан. Мөн Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн.  Иймд УИХ, Засгийн газраас ба­талсан тогтоол, арга хэмжээний хүрээнд  “Хөдөө аж ахуйг дэмжих зээл” бусад “төсөл хөтөлбөр”-ийн хүрээнд олгох хөнгөлөлттэй зээлийн салбарыг давхцуулахгүйгээр, Зас­гийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан журамд заасны дагуу боловсруулан батлуулахаар төлөвлөснийг танилцуулж байна.

-Төсөлд зээл олгох хөрөнгийн хэм­жээ өнгөрсөн жилийнхээс нэ­мэгдсэн үү?

-Жижиг, дунд үйлдвэрийг хөг­жүүлэх сангаас зээлийн эргэн төлөлтийн орлогод үндэслэн 2023 онд 35.4 тэрбум төгрөгийн төгрө­гийн эх үүсвэрийг төвлөрүүлэх бо­ломжтой. Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ЖДҮ эрхлэгч­дийн ажлын байрыг хадгалах, нэ­мэг­дүүлэх чиглэлээр 2022 онд батлагдсан Зээлийн ерөнхий нөх­цө­лийг тогтоохоор тушаалын тө­сөл боловсрууллаа. Тухайлбал, нэг­дүгээрт, сангаас шууд олгох зээлийн хүү жилийн гурван хувь байна. Хоёрдугаарт, зээлийн хугацаа таван жил байх бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нэг хүртэлх жил байх юм. Гуравдугаарт, сангаас шууд олгох бичил ангилалд хамаарах зээлийн багцыг 28.4 тэрбум төг­рөгөөр тооцоолсон. Үүнээс зээ­лийн эргэн төлөлттэй уялдуулан 21 аймагт олгох бичил ангилалд ха­маарах ЖДҮҮЭ, Загвар хоршоог дэмжихэд зориулж 21.4, нийслэлд долоон тэрбум төгрөгийг олгохоор тооцоолсон байгаа.

-Төсөл сонгон шалгаруулахтай холбоотойгоор ЖДҮ эрхлэгчид янз бүрийн санал хэлдэг. Энэ удаад ямар санал зонхилж байв?

-Өнгөрсөн жилүүдэд төсөл хүлээн авах, сонгон шалгаруулахтай хол­боо­тойгоор эрт зарлаж хүлээж аваад, эрт санхүүжилтээ авах сана­лыг их ирүүлж байсан. Өнгөрсөн онд сангийн өр төлбөрийн асуудлыг шийд­вэрлэсэн тул 2023 онд эрт зар­лахаар төлөвлөж, материалаа хүлээн авсан. Одоо аль болох хурдан хугацаанд сонгон шалгаруулалтыг хийж гүйцэтгэж, санхүүжилтийг олгоно.

-Зээл хүссэн ЖДҮ эрхлэгчдийг салбараар ангилбал аль салба­рынхан илүү байгаа вэ?

-Үүнийг ярихаас илүүтэй хүснэгтээр үзүүлбэл илүү ойлгомжтой болов уу.

-Сонгон шалгаруулалтад мате­риа­лаа ирүүлсэн компаниудын хэ­дэн хувийг орон нутгийн аж ахуйн нэгж эзэлж байна?

-21 аймгаас 463 төслийн 58.4 тэрбум, Улаанбаатар хотоос 192 төслийн 38.2 тэрбум төгрөгийн зээл хүссэн төсөл ирүүлсэн. 

-Та бүхэн ирүүлсэн материалтай нэг бүрчлэн танилцсан байх. Анхаарал татсан төсөл хэр олон байв?

-Одоогийн байдлаар яг журамд заасан шалгуур үзүүлэлтийг ханга­сан эсэхийг шалгаж байна. Тухайн төслийг газар дээр нь очиж үзсэнээр нарийн мэдэх боломжтой болно.

-Хэчнээн ЖДҮ эрхлэгчид зээл олгох вэ. Санхүүжилт зээлийн эр­гэн төлөлтөөс гэж ойлгосон. Эргэн төлөлтийн хэмжээ хэр байна вэ?

-Сангаас шууд болон арилжааны банкаар дамжуулан  олгосон зээ­лүүдийн  эргэн төлөлтөөс 2023 онд нийт 36 тэрбум 177 сая төгрө­гийн зээлийн эргэн төлөлтийг гра­фикийн дагуу 100 хувийн гүйцэт­гэлээр төвлөрүүлэхээр байна. Үүнээс чанаргүй зээл болон муу зээ­лийн ангилалд хамаарах зээл­дэгчдийг хууль, хяналтын байгуул­лагад шилжүүлсэн зэргийг хар­галзаж төсвийн гүйцэтгэлийг 70 хувиар тооцож 25.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвтэй. 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2022 оны дансны үлдэгдэл 6.5 тэрбум төгрөг байгаа бөгөөд зээлийн эргэн төлөлтөөс 25.3 тэрбум нийт дүнгээр оны эцэст 31.5 тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаа юм. ХХААХҮ-ийн сайдын 2022 оны А/384 тоот тушаалаар нийт санхүүжилтийн эх үүсвэрийн 70-аас доошгүй хувийг хөдөө орон нутагт зарцуулах чиглэл өгсөн. Үүний дагуу 21 аймагт тус бүр ойролцоогоор нэг тэрбум төгрөг нийт 21 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох бо­ломжтой. Үүнээс үлдэгдэл сан­­хүүжилтийн эх үүс­вэр 7.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Улаанбаатарт зарцуулах боломж­той байна.

-Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудал нийгэмд анхаарал татсаар байна. Тө­рийн ордонд Хөгжлийн банк­наас санхүүжүүлсэн төсөл, хөтөл­бө­рүүд, хэрэгжсэн байдал, үр дүн, зээлийн эргэн төлөл­тийн явцыг хянан шалгах Түр хорооноос нот­лох баримтыг шинж­лэн судлах гурав дахь ээлжит сонсгол эхлээд байна. ЖДҮХС-ийн зээлдэгчдийн асуу­дал ч энэ сонсголд дуудагдаж байгаа байх аа?

-Тийм. Хөгжлийн банкны санхүү­жилтээр арижлааны 10 банкаар дамжуулан 2012-2015 оны хооронд нийт 218.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. 2020 онд ажил хү­лээн авах үед Хөгжлийн банкаар дамжуулан зээлийн өр төлбөр, Засгийн газрын бондын өр төлбөр гээд 100 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлөх үүрэгтэй байсан. Хөгжлийн банкны эх үүсвэрийг 2021 онд, Засгийн газрын бондын өр төлбөрийг 2022 онд бүрэн төлж барагдуулсан.

 Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010 /24541/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 22 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18