"Газар шим үйлдвэр" ХХК үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүллээ


Хүнсний үйлдвэрлэлийн салбарт 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Газар шим үйлдвэр” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Газар шим үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганбат, “Новел инвестмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Ангар болон бусад хүмүүс оролцсон юм.  

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд дотоодын хөрөнгийн зах зээл идэвхжихийн зэрэгцээ жил ирэх тусам ДНБ-тэй харьцуулсан дүн өссөөр байна. Энэ нь Хорооноос баримталж буй бодлого болоод дэд бүтцийн байгууллагууд, мэргэжлийн оролцогчид хоорондын уялдаа холбоо, зохицуулалт үр дүнтэй байсны илрэл гэж харж байна. Бидний хувьд аж ахуйн нэгжүүдэд IPO, компанийн бонд гаргах замаар хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах бололцоог нэмэгдүүлэхээр “Үнэт цаасны бүртгэлийн журам” болон “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг шинэчлэн баталж, олон улсын жишигт нийцүүлэн, үнэт цаас гаргах ажиллагааг хялбаршуулсан. Ингэснээр зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд дотоодын аж ахуйн нэгжүүдээс нийтэд санал болгон анх удаа хувьцаа гаргах буюу IPO хийх замаар хөрөнгийн зах зээлээс урт хугацааны санхүүжилт татах сонирхол эрс нэмэгдсэн. Харин энэ оны анхны IPO-г үндэсний томоохон үйлдвэрлэгч “Газар шим үйлдвэр” ХХК-аас эхэлж байгаад баяртай байна. Дотоодын хүнсний үйлдвэрлэл тэр дундаа импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих УИХ-ын тогтоолын хүрээнд тарифын зохицуулалт хийх замаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг ач холбогдол бүхий шийдвэрүүдийг манай улс шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагаанд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргахаар тус компани эхлэлийг тавьж байгаад дахин баяр хүргэе” хэмээн онцолсон юм.  

“Газар шим үйлдвэр” ХХК нь нийт хувьцааныхаа 16.54 хувь буюу нэг бүр нь 53 төгрөгийн үнэ бүхий нийт 198 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож зах зээлээс 10.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: СЗХ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 21 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18