Иргэд эрсдэлгүй хөрөнгө оруулалт сонгох төлөвтэй байна


Монголын Банкны холбоо, Банк санхүүгийн академиас "Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа" болон "Банкны салбарын 2022 оны тойм" судалгаа, банкны салбар, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.  Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: "Банкны салбарын 2022 оны гүйцэтгэл" сэдвийн талаар танилцуулав. Тэрбээр:

-Банкны салбар 2022 онд Монгол Улсын эдийн засгийг аварсан зураглал харагдаж байна. Өнгөрсөн онд хил гааль хаасантай холбогдуулан уул уурхайн салбар өсөлттэй байгаагүй. Банкны салбараас зээл олгосон  худалдаа, үйлчилгээний салбарууд эдийн засагт өсөлт үзүүлсэн. Мөн өрхийн хэрэглээг дэмжихэд банкны салбар томоохон хувь нэмэр оруулсан. Энэ онд уул уурхай сэргэснээр эдийн засаг өсөх боломжтой. Тээвэр ложистикоос шалтгаалан бодлогын хүү өндөр тавигдах шаардлага тулгарсан. Өнгөрсөн оны сүүлээр зээлийн үлдэгдэл зургаан хувийн өсөлттэй. 2022 оны эхээр инфляцын түвшин нэмэгдэж аажмаар зээл олголт хязгаарлагдсан. Өрхийн эдийн засгийг хэрэглээ талаас дэмжсэн. Иргэдэд олгосон зээл 40 хувийн өсөлттэй. Нийлүүлэлт талаас  нь харвал худалдааны салбарт олгосон зээл өссөн. Зээлийн чанарыг авч үзвэл 10 зээл тутмын нэг нь чанаргүй. Уул уурхайн салбарын гурван зээл тутмын нэг нь чанаргүй. Иргэдийн автомашин, картын зээлээ төлөх хандлага багассан.  Банкнаас гадна бусад салбараас олгогдож байгаа зээл айл өрхүүдийг өрийн дарамтад оруулах эрсдэл үүсэж байна. Хадгаламжийн хүү нэмэгдэх хүрээлэлттэй байна. Учир нь бодлогын хүүг тогтмол нэмэгдүүлсээр 13 хувь болсон байна.

Хадгаламжийн хүү бодлогын хүүг дагаад өсөх хандлагатай. Энэ онд бодлогын хүү аажмаар буурах хүлээлттэй байна. Энэ тохиолдолд зээлийн хүү огцом нэмэгдэхгүй. Гадаад орчны тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн төгрөгийн хадгаламж буурсан. Валютын харилцагч хоёр их наяд байдаг байсан бол одоо таван их наяд болсон. Энэ нь ханшийн зөрүү дээр ашиг олох гэсэн арга ажиглагдаж байна.

Банкны эх үүсвэрийн доллар ихэсвэл сөрөг нөлөөлөл ихэснэ. Нийт эх үүсвэрийн гуравны нэг нь доллар буюу гадаад валют болсон. Эх үүсвэр талдаа доллар ихэссэн гэсэн үг. Харин нийлүүлэлт нь зургаан хувь буюу зээлийн уг хувь нь доллароор гарч байна. Иргэд харилцах хадгаламжаа долларт хөрвүүлснээр банкуудын гадаад валют татах нөөц бололцоог хязгаарлаж байна. Банкууд эх үүсвэрээ доллароор аваад төгрөгийн зээл гаргахыг Монгол банк хориглодог. Учир нь ханшийн эрсдэлд өртөх боломжтой. Сүүлийн хоёр жил банкны хувьцаа эзэмшиж байгаа хүний өгөөж хадгаламжаа давсан эерэг үзүүлэлттэй болсон гэсэн юм. 

Макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар Банк санхүүгийн академийн судлаач Ч.Сосорбарам: 

-Гадаад худалдааны тэнцэл талаас 2021 оны үеэс өнгөрсөн онд 60 хувиар нэмэгдсэн. Тээвэр ложистикийн хүндрэлээс 2022 оны эхэн үед экспорт буурсан бол оны дунд үеэс нэмэгдсэн. Жилийн эцэст экспорт нэмэгдэж худалдааны тэнцэл ашигтай гарсан. Харин импортын хэмжээ өсөөд явж байна. Мөн Монгол Улсын өрсөлдөх чадвар нэмэгдсэн бөгөөд манай бараа бүтээгдэхүүний үнэ бусад улс орны үнэтэй харьцуулахад илүү хямд байгаа нь ажиглагдаж байна. 2021 оны эхний улиралд хадгаламжийн бодит өгөөж сөрөг байсан. Үүний үр дүнд иргэд хадгаламжаа буцаж татан, койн, үл хөдлөх худалдаж авах зэрэг хөрөнгө оруулалтын бусад хэлбэрийг сонгосон. Энэ онд хадгаламжийн хүү нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд уламжлалт, эрсдэлгүй хөрөнгө оруулалт сонгох төлөвтэй байна" хэмээв. 

Н.Нягт


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Сүрэнжав: Нойрмог чимээ аниргүйн дунд бөмбөг дэлбэрэх мэт болсон 1 цагийн өмнө
Өднөөс хөнгөн, сумнаас хурдан дүр дүр дүр... 1 цагийн өмнө
Б.Дэлгэрбаяр: Улсын филармони миний багаасаа мөрөөдсөн тайз 2 цагийн өмнө
Амиа хорлосон дурсамж буюу Чэжүгийн нулимс 2 цагийн өмнө
Ц.Соёлмаа: Хятадын уламжлалт зургийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөх нь н… 2 цагийн өмнө
​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гад… 2 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно 2 цагийн өмнө
Өнөөдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшли… 20 цагийн өмнө
Ч.Должинсүрэн: Рафтингийн спортын суурь нь сэтгэл зүй байдаг Өчигдөр
Хемп хэт холын бус ногоон ирээдүй Өчигдөр
А.Шагдарсүрэн: Миний авга ах Э.Шийлэг хоёр дайнд оролцсон улсын баатар… Өчигдөр
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи, шороон шуург… Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуубал эрч, хүч ихсэнэ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг б… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай өглөөний уулза… Өчигдөр
​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хилчин эмэгтэйчүүдийн сэтгэл х… Өчигдөр
​ Азийн физикийн 23 дугаар олимпиад өндөрлөв Өчигдөр
Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ 2023/05/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох нь баруун б… 2023/05/29