Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ


Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2023 оны I улирлын ээлжит хуралдаан 2023 оны  энэ сарын 28-ны өдөр Монголбанкны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн даргалж, Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хуралдаанаар хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-аас 2018 онд баталсан Төвбанк /Монголбанк/-ны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалын дагуу 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголбанк хөтөлбөрийн санхүүжилтийг зогсоож, Засгийн газарт хөтөлбөрийг шилжүүлэх ажлыг эхлүүлээд байсан хэдий ч Цар тахлын тухай хууль батлагдсантай холбоотойгоор шилжүүлэх хугацааг хойшлуулсан юм. Тус хуулийн хэрэгжих хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл /ТМБТБҮЧ/-д хөтөлбөрийг 2023 оны эхний хагас жилд багтаан Засгийн газарт шилжүүлэхээр заасан билээ. Монголбанк холбогдох талуудтай хамтран хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Монголбанк


0
angry
0
care
0
haha
10
liked
1
love
8
sad
5
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.100.4
2023/03/29
0
0
dahij zeel ugnu gsen ug yum bolwuu yuugej oilgoh we
Хариулах
Шинэ мэдээ
Д.Сүрэнжав: Нойрмог чимээ аниргүйн дунд бөмбөг дэлбэрэх мэт болсон 2 цагийн өмнө
Өднөөс хөнгөн, сумнаас хурдан дүр дүр дүр... 2 цагийн өмнө
Б.Дэлгэрбаяр: Улсын филармони миний багаасаа мөрөөдсөн тайз 2 цагийн өмнө
Амиа хорлосон дурсамж буюу Чэжүгийн нулимс 2 цагийн өмнө
Ц.Соёлмаа: Хятадын уламжлалт зургийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөх нь н… 2 цагийн өмнө
​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гад… 2 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно 2 цагийн өмнө
Өнөөдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшли… 21 цагийн өмнө
Ч.Должинсүрэн: Рафтингийн спортын суурь нь сэтгэл зүй байдаг Өчигдөр
Хемп хэт холын бус ногоон ирээдүй Өчигдөр
А.Шагдарсүрэн: Миний авга ах Э.Шийлэг хоёр дайнд оролцсон улсын баатар… Өчигдөр
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи, шороон шуург… Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуубал эрч, хүч ихсэнэ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг б… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай өглөөний уулза… Өчигдөр
​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хилчин эмэгтэйчүүдийн сэтгэл х… Өчигдөр
​ Азийн физикийн 23 дугаар олимпиад өндөрлөв Өчигдөр
Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ 2023/05/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох нь баруун б… 2023/05/29