"Lady Entrepreneur - 2023" ёслолоор шилдгүүдээ тодрууллаа


МҮХАҮТ, Бизнес академи, Азийн сан, Бизнесийн ёс зүйн төв, Рио Тинто хамтран “LADY ENTREPRENEUR” ёслолын үйл ажиллагааг "Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвийн хүрээнд шинэ өнгө төрх, шинэлэг хэлбэрээр зохион байгууллаа. Арга хэмжээнд 200 гаруй бизнес эрхлэгч эмэгтэй оролцож, ёс зүйтэй манлайллын талаар хэлэлцэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин арга хэмжээг нээж хэдсэн үгэндээ "ITC-Олон улсын худалдааны төвийн 20 дахь удаагийн "Дэлхийн экспортыг хөгжүүлэх форум" энэ оны 6 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах бөгөөд энэ хүрээнд Олон улсын худалдааны төвөөс бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санаачлан хэрэгжүүлдэг #SheTrades олон улсын платформын Монгол Улс дахь "hub" буюу салбарыг МҮХАҮТ-ын дэргэд байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Уг салбар нээгдсэнээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ОУХТ-ийн #SheTrades байгууллагаас зохион байгуулах бүхий л сургалтад хамрагдаж, шинэ зах зээл, хөрөнгө оруулалтын мэдээллийг авах боломжтой болно" гэдгийг онцоллоо.

MYXAYT-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайлал - Women leadership in Business-SheTrades Hub", Рио Тинто ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Хүчирхэг дуу хоолой - Strengthening your voice”, Бизнес академийн зөвлөх Д.Ерөө “Зоригтой манлайлал - Dare to lead”, Андра академийн үүсгэн байгуулагч Х.Бадамгэрэл “Нетворкингд өөрийгөө амжилттай хоногшуулах-Succesfully express yourself at Networking“, Азийн сангийн Эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах хөтөлбөрийн дэд менежер Г.Цолмон “Асралын эдийн засаг - Care economy” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, Ёс зүйтэй манлайлал, "Асралын эдийн засаг"-ийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Lady entreprenuer 2023:

Гран при:

  • ТЭСО ГРУПП ХХК

Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренёр хатагтай:

  • ГРИЙН ГРУПП ХХК

Экспортлогч Энтрепренёр хатагтай:

  • ХАНБОГД КАШИМЕР ХХК

Хөрөнгө оруулагч Энтрепренёр хатагтай:

  • АШИД БЭХИ ХХК,
  • ТЕХНИК ИМПОРТ ХК

Импортлогч Энтрепренёр хатагтай:

  • ЭРДЭНЭЗОО ТРАНС ХХК,
  • НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК

Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренёр хатагтай:

  • ХАРАА СҮМБЭР ХХК,
  • ОЙ ПАРТНЕРС ХХК

Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренёр хатагтай:

  • МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ

Дэвшилтэт, техник, технологи Ноу-Хау нэвтрүүлэгч Энтрепренёр хатагтай:

  • БАРЛОВОРЛД МОНГОЛИА ХХК

Байгальд ээлтэй үйлчилгээ эрхлэгч Энтрепренёр хатагтай:

  • ЖАМОТОРАБЭРҮ XXK

Гарааны бизнес эрхлэгч Энтрепренёр хатагтай:

  • ТУЛГА ТӨХӨӨРӨМЖ ХХК

Үйлчилгээний Энтрепренёр хатагтай:

  • ДА ХҮРЭЭ ТРЕЙД ХХК

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Энтрепренёр хатагтай:

  • ЦАЙДАМ ТРЭЙД ХХК

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 20 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 20 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 20 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 20 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 21 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 21 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 21 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 21 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 22 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 22 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 22 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 22 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 22 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 22 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 22 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 22 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 23 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө