Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, аялал жуулчлалыг дэмжих эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэв


Гадаадын иргэн, харьяатын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, аялал жуулчлалыг дэмжих эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар санал солилцох нь” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

            Тус уулзалтаар Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэний виз, зөвшөөрөл, зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяалал  цахим үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тухайлбал, Цахим виз олгох улсын жагсаалт шинэчлэгдэн 99 орны иргэдэд цахим виз олгохоор болсон, мөн ирэх 4 дүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхтэй холбогдуулан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн үйлчилгээний төлбөр төлөх данс шинэчлэгдсэн зэрэг цаг үеийн шинжтэй чухал мэдээллийг хүргэв.  

            Мөн сүүлийн гурван жилд нийтлэг илэрсэн зөрчил дутагдлыг авч үзвэл, гадаадын иргэдийн зүгээс виз, оршин суух зөвшөөрлийн хугацаагаа санаатай болон санамсаргүй хэтрүүлсэн, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах, хууль бусаар хөдөлмөрлөх, шалгалтаар биедээ бичиг баримтгүй, бичиг баримтаа нуух, үрэгдүүлэх зэрэг зөрчлүүд байна. Тиймээс уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс хууль тогтоомжийн талаар зохих мэдээллийг нээлттэй авч, гадаадын иргэнийг үнэн зөв мэдээллээр ханган зөрчлөөс сэргийлэх хэрэгтэй талаар санууллаа.

            Түүнчлэн уулзалтад зөвлөгөөнд оролцогчдын өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, сонирхсон асуултуудад Гадаадын иргэн, харьяатын газрын зохион байгуулалтын нэгжийн дарга нар дэлгэрэнгүй хариулт өглөө. Мөн тэдний дэвшүүлсэн санал, асуудлыг нэгтгэн, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлсэн юм.

            Уулзалт, зөвлөгөөнд Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын ЭСЯ, БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын Зунхуа нийгэмлэг, МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, уул уурхай, барилга тоног төхөөрөмж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын нийт 90 гаруй төлөөлөгч оролцов.

Эх сурвалж: ГИХГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 20 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 20 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 20 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 21 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 22 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 22 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 22 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 22 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 22 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 22 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 22 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 22 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 22 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 22 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 23 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 23 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 23 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө