"Бэлтэс мөрөн"-д 46 тэрбум төгрөгөө алдсан хохирогчид Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ



Хөвсгөл аймаг дахь “Шударга иргэдийн нэгдэл” ТББ, Тусгаар тогтнол хөдөлгөөний нэгдэл, “Бэлтэс мөрөн” компанийн хохирогчдын зөвлөлөөс мэдээлэл хийв.

“Бэлтэс мөрөн” ХХК-д залилуулсан 2500 иргэн хохирлыг барагдуулж өгөх шаардлагыг АТГ-т албан бичгээр хүргүүлсэн юм. Хохирогчид энэ асуудал дээр хууль хяналтын байгууллагууд хариуцлагагүй ажилласан гэж удаа дараа мэдэгдэж байна. 

Хохирогч иргэдийн төлөөлөл  “Бэлтэс Мөрөн” ХХК нэг жил гаруйн хугацаанд Хөвсгөл аймагт үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хяналт шалгалтын үеэр ямар нэгэн асуудал гараагүй гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага удаа дараалан мэдэгдэж байсан. Мөн хамгийн өндөр татвар төлөгчөөр тодорхойлогдож байсан. Энэ асуудал гараад нэг жилийн хугацаа өнгөрсөн ч шүүх ажиллагааны үйл явц ямар шатандаа яваа, хаана аль шүүх тус хэргийг хянан шийдвэрлэх нь тодорхойгүй байсаар байна. Нийт хохирлын хэмжээ 46 орчим тэрбум төгрөг.

Хөвсгөл аймгийн Чингүнжавын талбайд иргэд гэр барин, тав дахь хоногтоо тэмцэж байна. Аймгийн Засаг дарга тэргүүтэй хариуцлагатай ажилласан албан тушаалтнуудыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад өнөөдөр хүргүүлж байна. Тус шаардлагад 300 гаруй иргэн гарын үсэг зурсан" гэв.

Н.Нягт



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22