Монголын барилгын салбарт хувь нэмрээ оруулж яваа компаниудын нэг нь “Ти Би Жэй” констракшн юм. Тус компанийн чадварлаг хамт олон 10 жилийн турш барилга угсралт, гадна фасад төдийгүй цахилгаан шатны угсралтыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсээр өнөөдрийг хүрчээ. Хэрэглэгчдийн итгэлийг хэдийнэ хүлээсэн тус компани Хятадын “Хужоу Фүжи Элеватор” брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч болжээ. Улмаар цахилгаан болон урсдаг шат угсраад зогсохгүй импортлон оруулдаг болж байгаа юм. Энэ талаар “Ти Би Жэй” компанийн гүйцэтгэх захирал Г.Жавхлантай цөөн хором ярилцлаа.
Г.Жавхлан: Бид цахилгаан шатны бүх үйлчилгээг цогцоор нь хийнэ
-Юун түрүүнд компанийхаа тухай товчхон танилцуулах уу?
-Бид цахилгаан шаттай холбоотой бүх үйлчилгээг цогцоор нь хийж эхэлсэн. Өмнө нь зөвхөн угсралтын ажлыг гүйцэтгэдэг байлаа. Тэгвэл өнгөрсөн онд “Хужоу Фүжи Элеватор” компанитай албан ёсоор гэрээ байгуулснаар Монгол дахь гэрээт борлуулагч нь болсон юм. Ингэснээр зөвхөн цахилгаан шат угсрах бус үйлчлүүлэгч иргэд, албан байгууллагуудын захиалгаар аль болох богино хугацаанд импортлохын зэрэгцээ өөрсдөө угсарч, бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг болсон. Нэг ёсондоо өргөжин тэлсэн.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн газарт цахилгаан шат нийлүүлсэн бэ?
-“Хан-Баянзүрх” хотхоны байруудын цахилгаан шатыг бүрэн хариуцан ажиллаж байна. Мөн “Элиганс” тауны цахилгаан шатыг нийлүүлэхээр болсон. Цаашлаад Дархан-Уул аймагт сүндэрлэх орон сууцанд цахилгаан шат нийлүүлэх юм. Цахилгаан шатыг нь нийлүүлээгүй ч угсралтын ажлыг нь хийж гүйцэтгэсэн оффис, орон сууц олон бий. Аливаад чин сэтгэлээсээ ханддаг, чадварлаг хамт олноороо бахархдаг.
-Импортолсон цахилгаан шатандаа 100 хувийн баталгаа өгч чадах уу. Ер нь хэдий хугацаанд засвар үйлчилгээг нь хариуцдаг юм бол?
-Тухайн орон сууцанд цахилгаан шатаа суурилуулснаас хойш сар бүр үзлэг, үйлчилгээ хийдэг. Эвдрэл гэмтлээ бүрэн хариуцаж, өөрсдөө гүйцэтгэнэ. Зарим компани угсралтын ажлаа бусдаар хийлгүүлдэг тал бий. Ингэхээр дараа нь ямар нэгэн эвдрэл гарахад хариуцах эзэн олддоггүй. Тиймээс бид бүх үйлчилгээгээ хариуцна. Юуны тулд 10 гаруй жилийн туршлагатай компани билээ. Цахилгаан шатны захиалгаа авсан цагаасаа эхлээд л бид аюулгүй байдалд анхаарал хандуулдаг.
-Сүүлийн үед цахилгаан шатны гэмтэл их гарах болж. Бүр хүний амь нас хүртэл эрсэдсэн тал бий. Энэ бүхэн юутай холбоотой вэ?
-Туршлагагүй хүмүүс дутуу угсарснаас ийм асуудал үүсдэг. Мөн сар бүр тогтмол засвар үйлчилгээ хийгээгүйгээс цахилгаан шаттай холбоотой осол гарч байна. Сар бүр засвар үйлчилгээгээ хийвэл осол бага гарна шүү дээ. Өөр нэг хүчин зүйл нь хэрэглэгчид. Манайхан цахилгаан шат хэрэглэх соёлд бүрэн гүйцэд суралцаагүй. Автоматаар хаагддаг хаалгыг хүчээр барьдаг, товчлуурыг олон дахин чанга дарах, цахилгаан шатанд үсэрч цовхчих, хаалганы завсарт элдвийн хог хавчуулах гэх мэтээр хориотой үйлдлүүд хийдэг. Өнөөх нь цахилгаан шат эвдрэх гол нөхцөл болж байгаа юм. Үүнээс гадна сүүлийн үед түгээмэл ажиглагддаг нэг зүйл бий. Тэр нь цахилгаан шат нийлүүлэгч, угсрагч компани тусдаа байдаг тохиолдол. Үүнээс үүдэн үл ойлголцол гардаг. Жишээ нь, иргэн Дорж цахилгаан шат захиалгаар нийлүүлээд угсрахдаа өөр компани, бригад түрээсэлнэ. Угсарч дууссаны дараа цахилгаан шатанд эвдрэл гарахад нийлүүлсэн Дорж, угсарсан компани аль аль нь хариуцлагаас зугтаж байна. Тэгвэл манайх албан ёсны гэрээт компаниасаа цахилгаан шатаа нийлүүлж, угсраад, сар бүрийн үзлэг, үйлчилгээгээ хийнэ. Ингэснээр ямар нэгэн хэл ам, алдаа эндэгдэл гарахгүй. Хэрвээ алдаа гарсан тохиолдолд бид 100 хувь хариуцан бүх сэлбэг хэрэгслийг албан ёсны гэрээт компаниасаа нийлүүлж, засвар үйлчилгээ хийж, тухайн захиалагчийг хохиролгүй болгоно. Энэ нь манай компанийн хамгийн давуу тал юм. Манай компанийн нийлүүлсэн цахилгаан шат 12 сарын баталгаат хугацаатай. Энэ хугацаа дуусаж, сэлбэг хэрэгтэй бол бид нийлүүлдэг. Нэг ёсондоо буух эзэнтэй, буцах хаягтай найдвартай газар юм.
-Цахилгаан шатны төрөл, загварын өргөн сонголттой юу?
-Манай компани БНХАУ-ын “Хужоу Фүжи Элеватор” брэндийн Монгол дахь албан ёсны эрхтэйгээр ISO90001 сертификат бүхий олон улсад дагаж мөрддөг чанар, аюулгүй ажиллагааны стандартыг бүрэн хангасан орчин үеийн дэвшилтэт бүх төрлийн цахилгаан болон урсдаг шатыг өргөн сонголттойгоор импортлон борлуулж байгаа юм. Мөн захиалагчдын захиалсан цахилгаан шатыг үйлдвэрлэлийн үйл явцаас эхлэн тухайн бүс нутгаас тээвэрлэлт, угсралт суурилуулалтыг хийж гүйцэтгэнэ. Цахилгаан болон урсдаг шатны сонголт ч их. 100 орчим загвараас сонголтоо хийх боломжтой. Зөвхөн орон сууц, албан байгууллагын зорчигчийн цахилгаан шатаар хязгаарлагдахгүй. Ачаа тээвэр, машин, эмнэлэг, ресторан, зоогийн газар, тэр бүү хэл амины орон сууцны зориулалттай цахилгаан шат ч бий. Үүнээс гадна урсдаг шат ч олон төрлийн сонголттой.
-Үнийн хувьд ямар байна вэ?
-Доод үнэ 80 сая төгрөгөөс эхэлнэ. Стандарт загварын цахилгаан шат ийм үнэтэй байдаг. Загвар, хийц, тоноглол, даац, багтаамжаас хамаарч үнэ өсөөд явна.
-Тэгвэл хэдий хугацаанд нийлүүлж, угсарч дуусдаг юм бэ?
-Захиалга өгснөөс хойш 35-60 хоногийн дотор цахилгаан шат Монголд ирнэ. Ингээд 20-30 хоногийн дотор угсарч, бэлэн болгоно. Манайх ажиллах хүч сайтай учраас богино хугацаанд чанарын өндөр түвшинд угсарч чаддаг гэдгийг амлах байна даа.
Чин сэтгэлээсээ, найдвартай, амлалтаа биелүүлдэг, хамтран ажиллаж хамтдаа ялъя
“Хужоу Фүжи Элеватор” компани нь БНХАУ-ын Зэйжиан муж, Хужоу хотын Наншун дүүргийн эдийн засгийн хөгжлийн бүсэд байрладаг. Хойд талаараа Шүжоу, зүүн зүгтээ Шанхай , өмнөд талдаа Ханжоу гэх газар зүй , тээвэр логистикийн давуу талтай бүст байрладаг. Тус компани нь олон улсын цахилгаан шатны менежментийн дэвшилтэт горим, техникийн салбарт шинэлэг байх зарчмыг баримталдаг. Энэ зарчмынхаа хүрээнд дээд зэрэглэлийн цахилгаан шатны тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхийг зорин ажилладаг аж. “Чин сэтгэлээсээ, найдвартай , амлалтаа биелүүлдэг, хамтран ажиллаж хамтдаа ялъя” гэсэн менежментийн бодлогоороо шинжлэх ухаан, технологийн инновацын үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор зорчигчийн, ачааны, автомашины цахилгаан болон урсдаг шатыг хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагын дагуу үйлдвэрлэж суурилуулах, засвар үйлчилгээ хийх зэрэг цогц үйлчилгээг хүргэдэг. Тэд бүтээгдэхүүнийхээ загварт хэрэглэгчдийн санал хүсэлтийг тусгадгаараа онцлогтой. Цахилгаан шатны зах зээлд туршлагатай тус хамт олон “технологийн инновац, чанар”-т суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулж байгаа бөгөөд бүх төрлийн цахилгаан шатандаа үргэлж шинэчлэлт сайжруулалт хийн хүнд ээлтэй, хамгийн аюулгүй, эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг цахилгаан шатуудыг хэрэглэгчдэд нийлүүлдгээрээ давуу талтай юм.
“Фүжи Элеватор”-ын цахилгаан шатны давуу тал
-Үндсэн удирдлагын систем нь босоо тээврийн хэрэгслийн хамгийн чухал хэсэг юм. Цахилгаан шатны системийн үйлчилгээний үр ашгийг бүхэлд нь оновчтой болгохын тулд “Фүжи” брэндийн цахилгаан шат нь олон компьютер, модул, сүлжээний хяналт гэх мэт ухаалаг удирдлагын системээр бүрэн автоматжуулсан бүхэлдээ ухаалаг менежменттэй. Тиймээс ямар ч нөхцөлд хэрэглэгчдэд шуурхай, үр ашигтай хариу үйлдэл үзүүлж найдвартай байдлаа хангаж чаддаг. Шинэ үеийн тогтмол соронзон синхрон, араагүй хөдөлгүүрийг газрын ховор элементийг ашиглан хийдэг ажээ. Энэ хөдөлгүүр нь ашиглалтын зардал багатай, эрчим хүчний хэмнэлттэй бөгөөд коаксиаль хөтөч болон дижитал хувьсах давтамжийн технологи, групп-компьютер хосолсон технологиудаас бүрддэг. Эрчим хүчийг 40 хувиар хэмнэх бөгөөд тос солих шаардлагагүй, тосны бохирдол үүсгэхгүй. “Фүжи” брэндийн цахилгаан шатны хаалганы операторын систем нь хос хяналтын системээс бүрддэг. Нэг талаас хяналтын өрөөний үндсэн хянагч нь удирддаг бөгөөд нөгөө талаас хаалганы операторын хянагч удирдана. Ингэснээрээ хаалганы операторын буруугаас үүдэлтэй хаалга нээгдэхгүй байх гэх мэтийн жижиг осол гарах эрсдэлийг бууруулдаг.
Илүү хүчтэй дэвшилтэт технологи
1.Хурд зохицуулагч
Хэрэв цахилгаан шат стандарт хурдаас хэтэрсэн бол хурдны зохицуулагч аюулгүйн хэлхээг таслан цахилгаан шатыг зогсооно. Механикаар аюулгүйн хавчуурыг өргөж бүхээгийг зогсооно.
2.Доргилт шингээгч
Хэвийн бус доргионы цохилтыг дээд зэргээр өөртөө шингээн зорчигчдын аюулгүй байдлыг хангана.
3.Аюулгүйн хавчуур
Хэрвээ цахилгаан шат стандарт хурдаас хэтэрвэл хамгаалалтын хавчуур нь хурдны зохицуулагчийн холболтоор ажиллаж цахилгаан шатны хурдыг сааруулж зогсооно.
4.Гэрлэн хөшигний хамгаалалтын систем
Хяналтын систем нь гэрлийн дэлгэцээс дохиог хүлээн авах үед хаалганы дохио ажиллана. Зорчигчдыг анхааруулах бүсээс гарсны дараа цахилгаан шатны хаалгыг саадгүй хаах хүртэл хаалга хаагдахаа больж, эргэж асдаг.
5.Бүхээгийн аюулгүй хөдөлгөөний хамгаалалт
Хэрэв цахилгаан шат стандарт хурдаас хэтэрсэн бол хурдны зохицуулагч аюулгүйн хэлхээг таслан цахилгаан шатыг зогсооно. Механикаар аюулгүйн хавчуурыг өргөж бүхээгийг зогсооно.
6.Цахилгааны саатлын үед яаралтай тусламжийн төхөөрөмж
Цахилгаан шат ажиллах явцад цахилгааны саатал гарвал нөөц шугамд шилжинэ. Энэ үед цахилгаан шат хамгийн ойр давхарт очиж зорчигчдыг аюулгүй буух боломжийг хангана.
7.Газар хөдлөлтийн эсрэг функц
Дэвшилтэт технологийн газар хөдлөлтийн мэдрэгч, урьдчилан сэрэмжлүүлэх системтэй бөгөөд удирдлагын системтэй хоршиж ажилладаг. Газар хөдлөлт болсон ч ойролцоох давхарт аюулгүй зогсож зорчигчид гарах боломжтой.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж. “Монголын үнэн” сонины байр, 2-р давхарт. “Ти Би Жэй констракшн” компани.
ИМэйл хаяг: constructiontbj@gmail.com
Пэйж хуудас: TBJ construction
Утасны дугаар: 99115294, 99118386
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №014/24545/
Сэтгэгдэл (5)