Он гарсаар ой, хээрийн гал түймрийн 31 тохиолдол бүртгэгджээ


2023 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 31 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол, Матад сумдыг хамарсан түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохоор Дорнод аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 12-15 гэр (сууц), 16 хашаа (саравч), 1 автомашин өртсөн. Үүнтэй холбогдуулан  гэр нь шатсан 15 айлд улсын Онцгой комиссоос гэр олгож, тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд ЦУОШГ-ын харьяа Дорнод аймгийн “Онон-бороо 1”, “Онон-бороо 2” экспедицүүд дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явууллаа. “Онон-бороо 1”  экспедиц Буйр нуур орчимоос,  “Онон-бороо 2” экспедиц Халх гол сумын Ташгай багийн нутгаас зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж 4 ширхэг JFJ-1A борооны пуужин харвасан байна. 4 дүгээр сарын 11-ний өдрийн 08:00 цагийн байдлаар Халх сумын нутгаар салхины хурд 10-16 м/с, агаар чийгшил 77 хувь, агаарын температур -7°С,  цас орж цасан шуурга шуурсан бөгөөд 20:00 цагийн хэмжилтээр 0.7 мм тунадас орсон байна.

Жил бүрийн 3-6 дугаар сарын хооронд түймрийн эрсдэлтэй буюу ой хээрийн бүс нутгаар хуурайшлын зэргийг тодорхойлон гаргадаг. Урьдчилан мэдээлэх хэлтээс боловсруулан гаргасан /2023.04.13/ зургаас харахад Дорнод, хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг  түймрийн эрсдлийн зэрэг ДУНД түвшинд, Сэлэнгийн баруун, Булганы баруун, Хөвсгөлийн зүүн, Увсын баруун хэсэг түймрийн эрсдэл БАГА түвшинд байгаа бол түймрийн ЭРСДЭЛГҮЙ түвшинд Улаанбаатар хотын хойд хэсэг, Төв, Архангай, Булган, Хөвсгөл Завхан аймаг, Увсын зүүн хэсэг  багтаж байна. Ойрын өдрүүдэд салхи, шуурга ихтэй байх тул ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22