Б.Жавхлан: Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа


Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв. Тэрбээр, 

-Дөрөвдүгээр сарын 28-нд Гэрэгэ бондын үлдэгдэл болох  368.4 сая ам.долларыг Засгийн газар бүрэн төлж барагдууллаа. Гэрэгэ бондыг 2017 онд авч байсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд бид үндсэндээ 1.5 тэрбум ам.долларын гадаадын өрийн зохицуулалтыг амжилттай хийж, Мазаалай, Чингис, Гэрэгэ бондын нийт өр төлбөрийг бүрэн хийж дуусгаснаар Монгол Улсын Засгийн газар гадаад өрөөс хамааралтай дефолтоос бүрэн гарлаа.

Өнгөрсөн оны III, IV улиралд Монгол Улс гадаад өртэй холбоотой эрсдэл, дефолтод орох магадлал маш өндөр байсан. Оны эцэст төсвийн алдагдлыг бууруулж, Төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлж чадаагүй бол он гараад өрийн дефолтод орох эсвэл ОУВС-аас тусламж авах хоёр зам байсан. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн гадаад өрийн стратегийг маш нарийн төлөвлөлттэй, нарийн сахилга баттай байлгасан. Үүний үр дүнд энэ амжилтад хүрсэн. Бид экспортоо амжилттай нэмэгдүүлж чадсан. Энэ нь гадаад өрийн дефолтоос гарах хамгийн суурь үндэс болж чадсан.

Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр энэ оны нэгдүгээр улиралд 18 сая тонн нүүрсийг экспортод гаргачхаад байна. Үүний үр дүнд бүх зээлжих зэрэглэлээ амжилттай хадгалж чадсан. Ийм учраас 2023 оны нэгдүгээр сарын 19-нд зах зээл дээр гаргасан бонд маш амжилттай гарсан. 650 сая ам.долларын бонд гаргаж, нийтдээ 4 тэрбум ам.долларын захиалга авсан. Хүүг нь 11-12 хувь гэсэн хүлээлттэй байсан хэдий ч 8.65 хувь руу буулгаж чадсан. Энэ нь өмнөх бондуудтай харьцуулахад хамгийн бага түвшин юм хэмээн мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 21 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18