Эрүүл мэнд, цаг хугацаа, амьдралын зөв хэв маягийг эрхэмлэдэг хүмүүсийн сонголтод тохирсон хаусууд Түргэний аманд сүндэрлэж байна. Япон архитекторын төлөвлөлттэй хаус хотхон нь эрчим хүчний хэмнэлттэй, айл бүр эзэмшил газартай, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн гээд олон давуу талтай. Оршихуйн утга учир, амьдралын амар амгаланг эрэлхийлэгч хүн бүрд зориулсан “Икигай гарден” хотхоны санхүү хариуцсан захирал С.Уугантуяатай ярилцлаа.
-“Икигай гарден” байгалийн үзэсгэлэнт Түргэний аманд байрладаг учраас агаарын бохирдол, автомашины утаа, их хотын дуу чимээнээс хол гээд олон давуу талтай санагдлаа?
-Их хотын амьдрал биднийг амьд байгалиас алсруулж байгаа мэт санагддаг. Зарим хүн хотын амьдралаас зугтан, уудам орон зайд жинхэнэ эрх чөлөөтэй амьдрахыг хүсдэг байх. Гэхдээ орчин үеийн завгүй хэмнэл, ажил бидэнд хөдөө амьдрах боломж олгодоггүй. Тиймээс Улаанбаатарт ойр, дэд бүтцээ бүрэн шийдсэн хотхоны төслөө эхлүүлсэн. Бидний хэрэгжүүлж буй төсөл сүүлийн үед хит болоод байгаа “Уул, ус, модтойгоо ойрхон” гэдэг дууны үг шиг юм юмандаа ойрхон байгалийн үзэсгэлэнт газарт байрлаж буйгаараа онцлог. Улаанбаатар хотын төв цэгээс 32 километр зайтай ч засмал замаар нэг цаг хүрэхгүй давхиад л очно. Хотхон тусдаа дэд бүтэцтэй. Эрчим хүчний хэмнэлттэй, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлсэн. Мөн өдөржин байгалийн гэрэл тусаж байхаар төлөвлөж хауснуудаа барьж байна.
-“Таны амар амгалан амьдралд зориулав” гэсэн уриандаа таарсан орчныг бүрдүүлжээ?
-Нийт гурван га газарт 30 хаус байхаар зураг төслөө гаргасан. Сүүлийн үеийн хауснууд айл хоорондын зай нь хэт ойрхон, нэг нэгнээ сүүдэрлэсэн байдаг. Айл хоорондын зай хол байх тусмаа оршин суугчдад тухтай шүү дээ. Хаус хоорондын зай холдохын хэрээрээ дуу чимээ багасаж, нарны тусгал сайн зэрэг тав тухыг бүрдүүлнэ. Автомашингүй гэдэг утгаараа дулаан гараашийг хотхоны баруун талд нэгдсэн байдлаар шийдсэн. Ингэснээр тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаагүй, хүүхэд гүйж тоглох аюулгүй орчныг бүрдүүлнэ.
-“Икигай” гэдэг нэрнээсээ танай хотхоныг япон дизайн, тренд болж буй минималист хэв маягтай гэсэн анхны сэтгэгдэл төрлөө. Икигай гэдэг нэр ямар нэгэн утга санаа илэрхийлж байна уу?
-Икигай гэдэг нь оршихуйн утга учир гэсэн утгатай япон үг. Япончуудын амьдралын хэв маяг нь илүү ч үгүй, дутуу ч үгүй гэсэн уриатай минималист хандлагатай байдаг. Ийм ч учраас стресс, шунал багатай, аз жаргалтай амьдарч урт насалдаг болов уу. Өнгөц биш агуулга чухал гэдэгтэй зарим хүн санал нийлнэ. Энэ агуулгыг л төсөлдөө шингээхийг зорьсон юм. Тиймээс хаусуудаа минималист шийдэлтэй, айл өрхөд шаардагдах бүхий л хэрэгцээг яв цав хангасан байхаар төлөвлөсөн. Айл бүр эзэмшил газартай, цэцэг, мод, ногоогоо тарьдаг байгаасай гэсэн санаагаар 100-гаас бага талбайтай байшингийн зураг төсөл гаргасан. Гурван өрөөний төлөвлөлтөө гаргахдаа манай архитекторууд монгол айлд тохиромжтой байхаар шийдсэн.
-Зуслангийн бүсэд барьж буй ихэнх хотхоны айлууд эзэмшлийн газаргүй байдаг. Танай хотхоны 30 айл тус бүрдээ эзэмшил газартай нь олзуурхууштай санагдлаа?
-Айл бүрд 500 ам метр газар олгох юм. Төлбөрийн нөхцөлөөс хамаарч гарааш бэлгэнд авах боломжтой. Үүний зэрэгцээ, байгалийн сайханд байрладаг давуу талаа баталгаажуулж эко шийдлүүдийг нэвтрүүлж, 24 цагийн харуул хамгаалалттай, ухаалаг системээр тоноглосон смарт хотхон барьж байна. Бохир усныхаа 90 хувийг дахин ашиглах юм. Саарал усаараа зүлэг ногоогоо услах боломжтой.
-Барилгын чанар материалаас гэдэг. Барилгын бүтээц нь юу вэ. Ямар материалыг сонгож хэрэглэж байна вэ?
-Туркэд болсон байгалийн аюулаас хойш монголчууд гэлтгүй гаднынхан газар хөдлөлтөд тэсвэртэй үл хөдлөх хөрөнгө сонирхдог, шаардлага тавьдаг болжээ. Манайх найман баллд тэсвэртэй байхаар тооцоолж хаусуудаа барьж байна. ОХУ-ын сайн чанарын арматур, “Талст” технологи ХХК-ийн евро стандартын блокон дүүргэлттэй. Эрчим хүчний хэмнэлттэй буюу дулаан алдагдал багатай учраас ашиглалтын зардал бага гарна. Энэ мэтчилэн материал сонгохдоо улсын стандарт, мэргэжлийн шаардлага хангасан байхыг зарчим болголоо. Герман, Өмнөд Солонгос, Япон, Турк улсын материал тоног төхөөрөмжийг сонгосон.
-Хэзээ бүрэн ашиглалтад орох вэ. Төслийн үе шат хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?
-Төслийн явц 50 хувьтай явж байна. Эхний ээлжийн 10 хаусаа ирэх наймдугаар сард, дараагийн 10 хаусыг аравдугаар сард, үлдсэнийг нь дөрөвдүгээр улиралд батлан ашиглалтад оруулна.
-Хотхоны төлөвлөлттэй хаустай болохыг хүн бүр мөрөөддөг ч бэлэн мөнгөөр худалдаад авах бололцоо тэр бүр байхгүй. Бартер, зээлийн нөхцөл бий юү?
-Төлбөрийн тодорхой хувьд автомашин, орон сууц тооцуулж өгөх боломжтой. Эрчим хүчний хэмнэлттэй учраас банкны ногоон зээл буюу жилийн 9-12 хувийн хүүтэй 15-20 жилийн хугацаатай зээлд хамрагдан худалдаж авах боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.
Нэрийн хуудас:
фэйсбүүк хуудас: Икигай гарден хотхон
Борлуулалтын алба: 9999-8853, 95593864
Хаяг: Рома таун 40/4-р байрны 1 давхарт
Цахим шуудан: ikigaigardenvillage@gmail.com
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна