Мукеш Сурана: Монголын ирээдүй бол хөдөө аж ахуйн салбар


 

“Nine Real Estate Advisory LLP” үүсгэн байгуулагч Мукеш Сурана­тай ярилцлаа. Тэрбээр Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлө­лийн Энэтхэг дэх итгэмжлэгдсэн төлөөлөгч юм. 

 

-Манай улсын хөрөнгө оруу­лалтын орчныг хэрхэн дүгнэдэг вэ. Та аль салбарт түлхүү анхаа­рал хандуулдаг вэ?

-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг эрсдэлтэй гэж дүгнэдэг. Би хөрөнгө оруулагч биш. Монголын бизнес эрхлэгчдийг Энэтхэг, Сингапур, Катар, АНУ-ын бизнесүүдэд зуучилдаг. Ажиглаад байхад Монголд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт зонхилдог. Энэ бол хэцүү салбар. Уул уурхайн чиглэлээр бизнесүүдийг холбоход амаргүй. Тиймээс би орон нутгийн иргэдийн хөдөө аж ахуйн үйлд­вэрлэлтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа. Монголын ирээдүйг хөдөө аж ахуйн салбар гэж боддог. Монголын аж ахуйн нэгжүүд түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болголгүй шууд экспортлож байна. Энэ салбарыг кластераар хөгжүүлэх санаатай судалж үзсэн. Дундговь аймагт 2018, 2019 онд очиж үйлдвэрлэгчидтэй уулзсан. 

-Та ямар бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг эрхэлхийлдэг вэ?

-Бизнес эрхлэгч бүр хэрэгтэй, шаардлагатай бүхнээ мэддэг байсан бол нийтээрээ амжилтад хүрч, тэрбумтнууд болно. Хамгийн гол бусдын дэмжлэг, туслалцаагүйгээр зөв борлуулалт, маркетинг хийж чадахгүй бол урт замыг туулахгүй. Ашиг орлогын төлөөх бизнесүүд амжилтад хүрэхээ больсон. Чин зорилготой, нийгэмдээ бодитой хөрөнгө оруулдаг бизнес дэлхийд трэнд болж байна. Бид тийм л хүмүүстэй уулзаж, хамтран ажиллахыг хүсдэг. Бизнес мөн чанараараа ашигтай байх ёстой. Хүн ам, барилга байшингийн хэт төвлөрөл Улаанбаатар хотод үүссэн гэж хардаг. Авто замын түгжрэл үүний тод илрэл байх. Түгжрэлийг бууруулах тухай судалгаа хийх хэрэгтэй. Гэтэл монголчууд шууд л шийдэлд хүрэхээр яардаг. Ул суурьтай судалж байж шийдэлд хүрнэ. Бид эрүүл мэндийн салбарт мөн анхаарал хандуулдаг. Ялангуяа алслагдсан аймгийн иргэдийг эрүүл мэндийн үйлчилгээ авахад нь туслахыг зорьж байна. 

-Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлөлийн Энэтхэг дэх итгэмж­лэгдсэн төлөөлөгчийн хувиар ямар ажил зохион байгуулж байна вэ? 

-Манай зөвлөл нь хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбож, харилцан өгөөжтэй хамтын ажил­лагааны орчин нөхцөлийг бүрдүүлэх, соёл ба бизнес харилцааны тулгуур гүүр байх тухай алсын хараандаа тусган ажилладаг. Энэтхэг бол тэрбум хүнтэй том зах зээл. Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулахад манайх шийдэл болж чадна. 

-Та Монгол Улсад хэдэн онд анх ирж байв?

-Би 2016 онд ашиг орлоготой, цэцэглэн хөгжиж байсан гэр бүлийн бизнесээ орхиж, хүсэл тэмүүллийнхээ төлөө эрэл хайгуулын аянд гарсан. Ингэхдээ өндөр хөгжилтэй орнуудыг зорилгоосоо хассан. Аюулгүй, гэмт хэргийн түвшин бага, байгалийн баялаг, улс төрийн байдал тогтвортой, мал аж ахуйд суурилсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй эсэх гээд хайсан зорилгоо Монгол Улсаас олсон. Монгол Улсад долоон жилийн өмнө анх ирж байлаа. Монголчууд сайхан сэтгэлтэй ард түмэн. Монгол Улсаас олон боломжуудыг олж харсан.Цар тахал эхэлж хөл хорио тогтооход энд байсан. Манай “Nine Real Estate Advisory LLP” компани Монгол Улсад офистой.

-Тэр үеэс хойш манай бизнес, хөрөнгө оруулалтын орчин өөрч­лөгдсөн болов уу?

-Монголд боловсруулах үйлдвэр, инженерчлэл, хөдөө аж ахуй, мал аж ахуй, банк санхүү, боловсрол, хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэнд, зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, мэдээлэл, технологи, дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар эрчимтэй хөгжиж байна.


Х.Заяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 18 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр