Ч.Наранбаатар: Хуучин төсөвтэй барилгуудын асуудлыг төсвийн тодотголоор шийдэх хэрэгтэй


“Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Наранбаатартай ярилцлаа.

 -Улсын төсвийн хөрөнгө оруу­лалтаар ажил гүйцэтгэдэг ба­рил­гын компаниудын өмнө ямар асуудал тулгараад байна вэ? 

-Бараа материалын үнийн өсөлттэй нүүр тулаад байна. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойших хуучин тө­сөв­тэй барилгууд царцсан бай­далтай байна. Үргэлжлүүлж ба­рих ямар ч боломжгүй болсон. 

-Ийм асуудалтай хэчнээн компани төрийн бус бай­гууллагад нэгдээд байна вэ? 

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил үйлчилгээ гүйцэтгэж буй 600 орчим компани нэгдээд байна. Өөрс­дийн эрх ашгийн төлөө нэгдсэн эдгээр компанийн асуудал, бэрхшээл нь адилхан. Тухайн асуудлаар 2021 оноос хойш дуу хоолойгоо төр засагт хүргэж, асуудлаа шийдвэрлүүлэхээр явж байна. 

-Ямар нэгэн үр дүнд хүрч чадав уу? 

-УИХ-аас 88 дугаар тогтоол гаргасан боловч түүнийг хэрэгжүүлэх шатанд доголдол үүс­сэн. Сангийн яамны шахалт, шаардлагаас болж тухайн тогтоолыг бүрэн гүйцэд бус дутуу хэрэгжүүлсэн. Тодруул­бал, УИХ-аас төсөвт өртөгт магадлал хийх тогтоол гаргаад байхад зөвхөн материалын үнэд зөрүү тооцсон. Энэ нь одоогийн үүсээд буй асуудлын эхлэл болсон. Барилга барих төсөв шууд болон шууд бус олон зардлаас бүтдэг. Шууд зардалд цалин, тээвэр, машин механизм, бараа материал багтдаг. Харин шууд бус зардалд захиалагчийн болон зохиогчийн хяналт, зургийн үнэ, нормчлолын сан, НӨАТ, ХАОАТ багтдаг. 

-Танай компани хаана ямар төсөл хэрэгжүүлж байна вэ? 

-Баянхонгор аймгийн Баян­цагаан сумд 480 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга барьж байгаа. 2019 онд барилгын ажлаа эхлүүл­сэн боловч цар тахлын улмаас зогсонги байдалд орсон. Хэсэг хугацааны дараа цар тахал намжиж, үйл ажил­лагаа­гаа эхлүүлсэн боловч сан­хүү­жилтийн асуудал үүссэн. Тодруулбал, 2020 оны найм­дугаар сард цар тахал­тай холбоотойгоор төсөвт тодот­гол хийсэн. Энэ үеэр сал­ба­руу­­дын төсвийг нэлээд тана­сан. Хачирхалтай нь, улсын төс­вийн хөрөнгө оруулал­таар ажил гүйцэтгэж буй барил­гын компаниудын удид­ла­гуу­дад мэдэгдэлгүйгээр санхүү­жилтийг нь танасан байсан. 

-Дээрх асуудлаас үүдэн танай компанид одоо ямар нөхцөл байдал үүсээд байна вэ? 

-2020 онд 2.7 тэрбум төг­рөгийн санхүүжилт орж ирж, ажлаа дуусгана гэж төлөвлөөд тухайн жилийнхээ дөрөвдүгээр сард банкнаас 800 сая төгрөгийн зээл авсан байсан. Ажлаа гүйцэтгээд явж байтал дээр дурдсан төсвийн тодотгол хийж, манай төсвийн 70 хувийг нь танасан байсан. Тэгэхээр манай компанид 600 сая төгрөг л орж ирэхээр болж байгаа юм. Зээлээ төлөх нь байтугай нэмээд нийгмийн даатгал, татвар, банкны өрөнд орж, үйл ажиллагаа доголдож, ажил зогссон. Гэхдээ дараах жил буюу 2021 онд тодорхой хэмжээний санхүүжилт тавьсан боловч, тухайн жилээс бараа материалын үнэ огцом 200-500 хувь буюу 2-5 дахин өссөн. Цар тахлын үеэр хил хаагдаж, бараа материалын хомсдол үүссэн, мөн үнэ нь ингэж огцом өссөн учраас барилга зогсохоос өөр аргагүй болсон.

Энэ хүндрэл зөвхөн манай компанид бус улсын төсвийн хөрөнгө оруулалттай 1100 орчим төсөл арга хэмжээний асуудал болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, ийм тооны сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, спорт заал, ЗДТГ-ын байр гэх мэт барилга царцаж, зогсонги байдалд орсон гэсэн үг. Энэ асуудал төр засаг, аж ахуйн нэгж гээд аль алиас нь болоогүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болсон гэж талууд үзэж байгаа ч гэлээ одоо төр засгаас бодлогоор нэгдсэн арга хэмжээ авах цаг нь болсон.

-Танай компанийн барьж буй барилга одоо хэдэн ху­вийн гүйцэтгэлтэй байна вэ? 

-60 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоо ажлаа үргэлж­лүү­­лэх гэхээр ямар ч боломж бо­лол­цоо байхгүй. Хуучин төсөвтэй барилгын компа­ниудын цалингийн тариф нь 2009 оных. Тухайн үед туслах ажилтны нэг цагийн ажлын хөлс 1930 төгрөг байхаар тогтоосон. Одоогоос арав гаруй жилийн өмнө тогтоосон энэ тарифыг мөрдөж байна шүү дээ. Гэтэл одоогийн бодит байдалд туслах ажилтны цагийн хөлс дунджаар 7000 төгрөг, өдрийнх нь 70-80 мянган төгрөг байна. Гэтэл төр 2009 оны тарифаар тооцож, туслах ажилтны өдрийн цалинд 19300 төгрөг олгож байгаа. 

Ийм цалингаар хэн ч ажиллахгүй. Тиймээс тухайн компани зах зээлийн ханшаар цалинжуулахын тулд нэг ажилтан дээр л гэхэд 50-60 мянган төгрөгийн алдагдал хүлээдэг. Арван туслах ажил­луулахад л өдөрт 500-600 мянган төгрөгийн шууд алдагдал үүрэх жишээтэй. Машин механизмын зардалд 2012 оны, тээврийн зардал нь 2019 онд Зам тээврийн яамнаас тогтоосон тарифыг мөрдөж байгаа. Тухайн үед дизель 2800 орчим төгрөг байсан бол одоо 4000 төгрөг байна. Энэ бүхнээс харахад хуучин төсөвтэй барилга шууд зардлын хувьд цааш үргэлжлүүлэн барих ямар ч боломжгүй болж байгаа юм.

-Эхлүүлсэн ажлаа дуусгахад одоо хэдэн төгрөгийн шаард­лагатай байгаа вэ? 

-Манай компанийн барьж буй барилгын хувьд тухайн үед магадлалаар ам метрийг нь 930 мянган төгрөг гэж тогтоож байсан. Энэ үнэ ханш тухайн үедээ боломжийн хэмжээнд байсан ч харин одоо бол бодит бус. Одоогийн магадлалаар ам метр нь хоёр сая төгрөг байгаа. Үүний хооронд асар их зөрүү бий. Тиймээс хуучин төсөвтэй барилгуудын үлдсэн ажил дээр магадлал хийх хэрэгтэй. Хуучин төсөвтэй 400 орчим төсөл арга хэмжээ байгаа юм билээ. 

-Үүссэн асуудлыг шийд­вэрлэх тухайд ямар гарц, шийдлийг олж харж байна вэ? 

-Улсын төсвийн хөрөнгө оруу­лалттай барилгууд царцахаар гүйцэтгэгч компаниуд, төр засгаас гадна бусад талууд мөн ихээхэн алдагдал хүлээдэг. Хамгийн их хохирол амсаж, эрх нь зөрчигдөж буй хүмүүс бол тухайн сум орон нутгийнхан байдаг. Манай компанийн барьж буй сургуульд тойргийн гурван сумын сурагчид хичээллэх ёстой. Тэд шинэ сургуулиа ашиглалтад орохыг хүлээгээд стандарт бус барилгад хичээллэж байна. Энэ бол зөвхөн манай компанийн жишээ. 

Эмнэлгийн барилга царцсан бол түүний цаана бас л эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа доголдож, иргэд тусламж үйлчилгээ авч чадахгүй. Энэ мэт асуудал үүсэж байгаа. Тиймээс УИХ-аас 2021 оны арваннэгдүгээр сарын 12-нд төсөвт өртөгт магадлал хийх чиглэл өгсөн 88 дугаар тогтоолыг Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам хэлэлцэх явцдаа зөвхөн материалд магадлал хийсэн гэдгийг дахин хэлье. Үүнээс болж өнөөдрийн энэ хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм шүү. Тиймээс одоо энэ тог­­тоолыг л хэрэгжүүлэх хэрэг­­тэй. Аль эсвэл хуучин төсөв­­тэй барилгуудын асууд­лыг одоо хийх гэж буй төсвийн тодотголдоо оруулж, шийдвэрлэх хэрэгтэй.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/


0
angry
2
care
0
haha
4
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22