А.Гал-Эрдэнэ: Стратеги академитай хамтран 27 сумаасаа судалгаа аваад ирлээ


Төв аймгийн Монгол ардын намын хорооны дэд дарга А.Гал-Эрдэнэ ярьж байна.

 -Танай аймгийн МАН-ын хорооны онцлог юу вэ?

-Төв аймгийн МАН-ын хороо 99 жилийн намтар, түүхтэй намын хороо. Мөн ажлаараа шалгарч, тогтмол шилдэг намын байгууллага болж ирсэн хамт олон. Намын гишүүд, сонгогчид тогтмол итгэл хүлээлгэж, МАН-д санал өгдөг учраас  улсдаа бол “улаан” аймагт тооцогддог. Бусад аймгийн жишгээс харахад МАН, АН ээлжлэн орон нутгийн эрх мэдлийг барьдаг бол манай аймагт манай нам олон жил орон нутгаа удирдаж байна. Төр, засгийн олон ч өндөр албан тушаалтан манай аймгийн намын хорооноос төрж гарч байсан. Сүүлийн үеийнхээс дурдвал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Шадар сайд асан М.Энхболд нар байна. Улсдаа хамгийн олон буюу 27 сумтай учраас сумдаа хойд, баруун, зүүн, урд гэж дөрвөн бүсэд хуваадаг. Энэ нь ажил арга хэмжээ зохион байгуулахад газар нутгийн хувьд илүү зохимжтой байдаг. 

-Аймгийн МАН-ын хорооны сүүлийн үед хийж, хэрэгжүүлж буй ажлуудаас товчхон танилцуулахгүй юу?

-Манай хороо он гараад 2022 оныхоо ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнээд  2023 онд хийх ажлын төлөв­лөгөөгөө гарган Тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцүүлэн баталсан. Шинэ оны ажлаа ингэж эхэлдэг уламжлалтай. Манай намын хороо 2023 оныг “Сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, намын дэргэдэх ТББ-уудын ажлыг эрчимжүүлэх” жил болгон зарлаж найман бүлэг 46 зүйлтэй төлөвлөгөө батлан мөрдөж байна.  

Мөн жил бүр тухайн жилд манлайлан ажилласан шилдэг есөн намын хороогоо шалгаруулдаг юм. Энэ жил энэ арга хэмжээгээ Эх орончдын өдөр буюу намын баяртай хамтатган тэмдэглэсэн. Үндсэндээ энэ онд хийхээр төлөвлөсөн ажлаа цаг тухайд нь хийгээд явж байна. Хагас жилийн байдлаар оны эхний зургаан сард хийхээр төлөвлөсөн бүх ажлаа хийсэн байна. Сумдын намын дарга нар болон дөрвөн бүсийн дэд дарга нартайгаа хариуцлагын гэрээгээ хийсэн.  Гуравдугаар сард МАН-ын 102 жилийн ойн арга хэмжээг тусгай хөтөлбөр төлөвлөгөөний дагуу жил бүр зохион байгуулдаг арга хэмжээнүүдээ амжилттай зохион байгууллаа.

Аймгийн МАН-ын хорооны ажлын алба дөрөв, тавдугаар сард 2023 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Дэд даргын нэрэмжит үзлэг”-ийг   27 сумандаа амжилттай зохион байгуулж дууслаа. Энэ үзлэгийн зорилго нь намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүдийн санал бодлыг сонсох, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах байсан. Бид 27 сум бүрд нэг өдөр ажиллаж, нэг сар гаруй хугацаанд аймгаа бүтэн тойрсон. 

Мөн сумдад ажиллахын хажуугаар өдөр тутмын болоод  намын удирдах зөвлөлөөс чиглэл болгосон олон ажлуудыг эхний хагас жилд хийж хэрэгжүүллээ. Энэ онд ТББ-уудтай хамтран ажиллах төлөвлөгөө баталсан энэхүү төлөвлөөгөөний дагуу эхний ээлжинд сумдын ТББ-уудын салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа бүртгэл мэдээлэлтэй болж авлаа. 

-Аймгаа дөрвөн бүсэд хуваадаг гэхээр дөрвөн бүс хариуцсан хүмүүс байдаг байх. Тэдний үүрэг, хариуцлагаас товч дурдахгүй юу? 

-Аймгийн намын хороо жилийн ажлын төлөвлөгөөтэй уялдуулан 27 сумын намын дарга нартай жил бүр Хариуцлагын гэрээ гэж байгуулдаг гэж дээр дурдсан. Өмнө нь Бүс хариуцсан дэд дарга нартай Хариуцлагын гэрээ байгуулж байгаагүй бөгөөд энэ жил анх удаа гэрээ байгууллаа. Бүсийн дарга нар хариуцсан сумдаа идэвхжүүлж, чиглэл өгч, удирдлага арга зүйгээр хангаж ажилладаг юм. 

-Төв намаас сүүлийн үед гишүүд рүүгээ чиглэсэн сургалтыг шат дараатай зохион байгуулж байна. Энэ сургалтууд орон нутагт хэр зэрэг хүртээмжтй байдаг юм бол. Танай гишүүд энэ сургалтуудад хэр зэрэг хамрагддаг вэ?

-Манай аймгийн хувьд нийслэлд ойр, сумд нь нийслэлийг тойроод байршсан учраас Удирдах зөвлөлөөс зохион байгуулдаг сургалтуудад манай гишүүд харьцангуй идэвхтэй оролцдог. Аравдугаар сард бид намын Удирдах зөвлөлтэй хамтран “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” арга хэмжээг таван бүсэд хийж, 1400 гаруй намын гишүүдээ оролцуулсан.

-Сонгуулийн өмнөх жил зорьж хийнэ гэж байгаа томоохон ажил юу байгаа вэ. Одоогийн байдлаар хэрэгжилт ямархуу байгаа бол?

-Энэ жил хийх ёстой чухал ажил бол мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг анхаарах, намын гишүүд, анхан шатны байгууллагаа идэвхжүүлэх. Энэ ажил манай 27 суманд явагдаж байна. Яг өнөөдрийн байдлаар бид нөхөн сонгуулийн ажилд анхаарлаа хандуулж байна. Ер нь бид намын анхан шатны байгууллагуудыг сонгуулийн бус жилүүдэд аль болох идэвхтэй ажиллуулах, намын гишүүн, дэмжигчидтэйгээ ойр байх  тал дээр анхаарч ажилладаг. Ингэхээс ч өөр арга байхгүй манайх шиг олон гишүүд, дэмжигчидтэй намын байгууллага унтаа байдалтай байгаад байж болохгүй. 

-МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт орон нутаг, танай сумдад ямар байгаа бол. Аймгийн намын хороо энэ тал дээр анхаарч судалгаа, тооцоо хийдэг үү? 

Манай аймгийн 27 сумын 20-д нь МАН эрх барьж байна. Сумдын хувьд ажлууд янз бүр байна. Ер нь засаг барьж байгаа хамт олноос намын нэр хүнд ямар байх нь бас их шалтгаалдаг. 2023 оныг “Сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, намын дэргэдэх ТББ-ын ажлыг идэвхжүүлэх, намаас сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан гэж дээр хэлсэн. Сая сумдаар явсан ажил ч энэ хүрээнд хийгдсэн. Гэхдээ бид уулзалтаа ганцхан намын хамт олноор хязгаарласангүй.

МАН-ын дэргэдэх Стратеги академтай хамтран 27 сумынхаа иргэд, сонгогчдоос судалгаа аваад ирлээ. Энэ судалгаа нь тухайн сумын иргэд, олон нийт сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ИТХ-ын төлөөлөгч, багийн даргын ажлаа хэрхэн үнэлж байна вэ, УИХ-ын гишүүд болон аймгийн ИХ-ын Төлөөлөгчдийн талаар ямар байр суурьтай байгаа вэ гэд­гийг тодорхойлох сэтгэл ханамжийн судал­гаа юм. Одоо энэ судалгаа Зуунмод суманд явагдаж байгаа. Үүний дараа бид судал­гаагаа нэгтгэж дүгнэлтээ гаргаж, түүнийхээ дагуу дараагийн ажлаа төлөвлөх юм.

 Д.Жаргалан

Эх сурвалж: Монголын үнэн №023 /24554/


2
angry
3
care
7
haha
14
liked
5
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 13 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 20 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр