Д.Рэнцэндорж: Төв аймгийн МАН төр, нийгмийн олон арван зүтгэлтнийг бэлтгэн гаргасан


Төв аймгийн МАН-ын хорооноос сурвалжилга хийх явцдаа намын ахмад гишүүдтэй тааралдсан юм. Тэдний нэг аймгийн намын хороо­ны Ахмадын холбооны тэр­гүү­лэгч, Хяналтын хорооны ги­шүүн, Зуунмод хотын “Номт” багийн иргэн Д.Рэнцэндоржтой ярилцлаа.

-Төв аймгийн МАН-ын хорооноос хуучин нийгмийн үед төрж гарсан төр, нийгмийн зүтгэлтнүүд олон байсан гэдэг. Энэ амжилтын учир юунд байсан гэж та гэж үнэлдэг вэ? 

-Нийгэм солигдохоос өмнө манай аймгийн МАН-ын хороо улсын хэмжээний боловсон хүчнийг дамжуулан хөгжүүлж, сургаж, төр, нийгмийн албанд зүтгэхэд том үүрэг гүйцэтгэсэн. Аймгийн намын хороонд гаднаас ирсэн хүмүүс үргэлж дэвшээд явдаг ийм гайхалтай намын хороо байсан. Манай намын хорооны дарга нар, Үзэл суртлын хэлтсийн дарга нар бол дандаа л сор болсон улсууд байсан. Жишээ нь, манай Үзэл суртлын хэлстийн дарга байсан хүн бол Ерөнхийлөгч Н.Багабанди байна. Эндээс л өсөж өндийсөн. Миний хувьд аймгийн намын хорооны Хянан шалгах комиссын даргын албыг 1992 он хүртэл хашиж, хэлмэгдүүлэлтийн асуудлыг давхар хариуцаж байсан юм. Намын ажил гэдэг бол ерөөсөө л хүнтэй л ажиллах ажил байдаг. Боловсон хүчний томилгоог зөв харж, зөв сонгож хийгээд явахад ажил нь унасан газрын ямар ч ажил сэргээд л ирнэ. 

-Таны ажил, амьдралын түүх ч аймгийн МАН-ын хо­роотой эртнээс холбогд­дог юм байна. Тэр цаг үеийн түү­хээс товчхон өгүүлэхгүй юү?

-Би аймагтаа дунд сургууль дүүргэн, 1970 онд ХААДС-ийг төгсөөд малын их эмч болсон. Биднийг сургуулиа төгсөх үед санал харгалзахгүй, улс боловсон хүчнээ өөрсдөө шийдээд шууд томилдог байсан. Үүний дагуу Өнжүүл суманд Оношлох кабинетын эрхлэгч, эмчээр ажиллаж байгаад ажил нь аймгийн 27 сумаас хамгийн сүүлд орж явсан Өндөрширээт сумын ажил сайжруулахаар арвуулаа томилогдож байлаа.

Өндөрширээтэд ажил­лахдаа бид мал төллүүлэх бааз, жилд 30-40 мянган боодол өвс авдаг, механикжсан салаа, саалийн энгийн 10 фирмээ идэвхтэй ажиллуулж, 1983 он гэхэд төлөвлөгөөгөө биелүүлдэг болгоод байсан. Ингээд 1987 онд Намын төв хороон дээр дуудаж, аймгийн намын хорооны Хянан шалгах комиссын даргаар ирж байсан юм. Тухайн үед Ц.Өөлд дарга маань Төв аймгийн 27 сум, нэгдлийн намын үүр, хороодын даргаас чамайг сонгож, энэ албан тушаалд томиллоо. 

Бид хоёр ажил шалгаж хянаж байхад, бусад дарга нар шагнаж байдаг юм. Энэ ажил магтаад байхаар сайхан ажил биш. Гэхдээ энэ хүмүүс дундаас сонгогдоод ирсэн залуу хүн учраас нэг л юм захья. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй л ажилладаг юм шүү гэсэн. Ирсэн мэдээллийг шалгана, хянана, нягтална гэдэг чинь өөрөө хүний амьдралын асуудлыг шийднэ ээ л гэсэн үг. Нэгдүгээрт, улсыг хохироож болохгүй, хоёрдугаарт тухайн хүнээ хохироохгүй, асуудлын голыг олж, зөв харж, зөв шийдэх ёстой гэсэн даргынхаа үгийг ажил, амьдрал дээр үргэлж л санаж явдаг юм.

Одоо бол би аймгийн намын хорооны Ахмадын холбооны тэргүүлэгч гишүүн. Мөн намын Хяналтын хорооны гишүүнээр ажиллаж байна. Мэдээж хэрэг залуу байсан үеийнх шигээ эрч хүчтэй ажиллахгүй ч сэтгэл бай­вал хийж болно. Улс орноо 100 гаруй жил удирдаж, сайн сай­ханд, хөгжил дэвшилд хүр­гэсэн намд зүтгэлгүй яах вэ.

 Эх сурвалж: Монголын үнэн сонин 023/24554/


1
angry
2
care
2
haha
12
liked
7
love
0
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 12 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 20 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр