“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны зургаадугаар сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрс борлуулж, 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байна. Өнгөрсөн онд бүтэн жилийн гүйцэтгэлээр 11.4 сая тонн нүүрс борлуулж байсан бол энэ оны зургаадугаар сарын 13-ны байдлаар 11.5 сая тонн нүүрс борлуулсан нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр гүйцэтгэл болжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр арилжаалах ажлыг амжилттай зохион байгуулж байна. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний ил тод, нээлттэй цахим арилжааг энэ оны хоёрдугаар сарын 9-нд анх удаа зохион байгуулж, түүнээс хойш нийт 20 удаагийн арилжаагаар 1,216 мянган тонн нүүрсийг 140.9 сая ам.доллароор борлуулж, орлогыг 40 орчим сая ам.доллароор нэмэгдүүлжээ.
Г.Санчир
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна