Д.Амарбаясгалан: Засгийн газар түмний өмч хөрөнгийг луйвардаж байгаатай ЭВЛЭРЭХГҮЙ

unen
1 цагийн өмнө


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагуудтай уулзалт хийв. Тэрбээр:

Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Монголросцветментийг хувьчилж авахдаа луйврын шинжтэй, концессийн гэрээгээр авсан. Авсан зорилгоо хангах үйл ажиллагаа  хийгдээгүй гэж үзсэний үндсэн дээр төрд буцаан авах үйл ажиллагаа явж байна. Засгийн газар хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжинэ. Мэдээлэлд ойрхон, улс төрийн эрх мэдлийн давуу талаа ашиглаж олон түмний өмч хөрөнгийг луйвардаж байгаа үйл ажиллагаатай  эвлэрэхгүй. Тиймээс ч "Эрдэнэт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьчлал, концессийн гэрээг цуцалсан.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал долоон жилийн хугацаанд ямар ажил хийгдсэнийг ярихгүй байна. Дарамт, шахалтад ороод байдаг уу. Төртэй хийсэн концессийн гэрээнд Гангийн үйлдвэр барина гэсэн боловч нэг ч хадаас тавиагүй. Концессоор авсан этгээдүүд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, төрийн өмчийг барьцаалж зээл авч, хямд үнээр борлуулсан. Учруулсан хохирол нь 2.8 их наяд төгрөгийн ард түмэн, төрд учруулсан. Гар утас хулгай хийсэн иргэнийг долоо хоногийн дотор хууль, хяналтын байгууллага шийдвэрлэдэг. Монголын ард түмэнд хохирол учруулсан этгээдийг тав, зургаан жилээр хууль хяналтын байгууллага шалгасаар байна. Бид хууль хяналтын байгууллагад нөлөөлөл үзүүлж байгаа юм биш. Монголын ард түмний нэрийн өмнөөс шударга ёсыг шаардаж байна. Тийм учраас ТӨБЗГ, Засгийн газар дээрх үйлдвэрүүд дээр очиж ажиллана хэмээв. 

Н.Нягт


1
angry
4
care
1
haha
13
liked
9
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 12 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 20 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр