Дорнод аймгийн Матад суманд өчигдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 17:14-18:05 цагт 3 удаагийн хээрийн гал түймэр гарсан. Түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн алба, сайн дурын хэсгийнхэн ажиллаж, 6 дугаар сарын 25-ны өдрийн 04:00 цагт цурманд оруулан, мөн өдрийн 05:55 цагт түймрийг бүрэн унтраалаа.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халж, хэт халалт болж байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд: Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих, аялал, амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж, -Ил задгай гал түлэхгүй байх, -Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, – Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, -Бага насны хүүхдийг ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх, – Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна