​ Шинэ сэргэлтийн бодлого-Шинэ Зуунмод


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудлыг түшиглэн “Шинэ Зуунмод ухаалаг хот” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гарган мөрдөж буй нь Төв аймгийн төв Зуунмод хотын хөгжилд томоохон түлхэц үзүүлж байна. 

Монгол Улс 1980 онд уул уурхайн хот Багануурыг барьж байгуулснаас хойш 40 гаруй жилд нэг ч шинэ суурьшлын бүс бүтээн босгоогүй. Үүнээс хойш анх удаа барьж байгуулах гэж буй “Шинэ Зуунмод ухаалаг хот” нийтдээ 55 га талбайг хамран байгуулагдах бөгөөд 150.000 хүн ам суурьшихаар төлөвлөгдсөн. Шинэ хотын ус, цахилгаан болон дулаан хангамж, цэвэрлэх ба ариутгах байгууламж, мэдээлэл холбоо сүлжээ, инженерийн байгууламжийг улсын төсвийн 498 тэрбумын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн байгаа. Тус хотыг 2040 он хүртэл гурван үе шаттай хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 17 их наяд төгрөг шаардлагатай  бөгөөд үүний 21 хувийг улсын болон нийслэлийн төсвөөс, 39 хувийг хувийн хэвшлээс, 39 хувийг гадаадын шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тооцож байгаа юм.  

Шинэ хот байгуулах ажил Зуунмод хот ба Хөшигийн хөндийд өрнөж, Засгийн газар, аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд энд хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, орон нутагт баялаг бүтээх боломж, суурь дэвсгэрийг бий болгоход анхаарал тавин ажиллаж байна.

 

Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудал

Монгол-Японы Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг нь Хөшигийн хөндийд байгуулагдсан “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудал.  

  • Жилд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Зорчигч үйлчилгээний байгууламж, 
  • 24 агаарын хөлөг зогсох перрон талбай, 
  • 43 метр өндөр нислэгийн хөдөлгөөнийг удирдах байгууламж, 
  • 8000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах, 
  • Жилд 11.900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадалтай карго терминал, 
  • Олон улсын C9 зэрэглэлтэй аврах, гал унтраах байгууламж,
  • Бие даасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилга, 
  • Хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх, ариутгах, татуурга ус цэвэршүүлэх байгууламж зэрэг үндсэн 30 гаруй объектоос бүрдсэн, олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх буудал нь дэлхийд тэргүүлэгч нисэх буудлын менежменттэй үндэсний компани болох зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Олон улсын агаарын боомт, тээвэр ложистикийн зангилаа, хот суурин эрчимтэй хөгжсөн,  аж үйлдвэржсэн эдийн засгийн шинэ чөлөөт бүс нутаг бий болж байна.

 

Цахилгаан дамжуулах агаарын шугам  

Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийг бүтээн байгуулах ажил тасралтгүй явагдаж байна. Үүний нэг нь Шинэ нисэх - Зуунмод сумыг холбох 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын байгууламж. Зуунмод хотод дулааны станцын II хэлхээ буюу инженерийн шугам сүлжээний шинэчлэл, мөн цахилгааны 110/35/10 кВт-ын дэд станцын хөрөнгө шийдвэрлэгдэж, бүтээн байгуулалт амжилттай хэрэгжиж байна. Эдгээр нь өдгөө Зуунмод хотод баригдаж буй “Манзушир өргөө” 1000 айлын орон сууцны хороолол болон II ээлжийн 2000, III ээлжийн 1500, нийт 4500 айлын орон сууцны хороолол болон цаашид шинээр бий болох барилга, байгууламжийг цахилгаан болон дулаан хангамжийн найдвартай эх үүсвэр болох юм.  


 Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс

Засгийн газрын Улаанбаатар хотын ачааллыг бууруулах зорилгоор шат дараатай хэрэгжүүлж буй төслийн нэг бол Олон улсын шинэ нисэх буудлыг даган хөгжих “Шинэ Зуунмод” дагуул хот. Энд аялал жуулчлал, бизнес, санхүү, худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж үйлдвэрлэл, инновац болон тээвэр, ложистикийн зангилаа бүс байгуулах юм. Чөлөөт бүсийг 2021-2030 онд хөгжүүлж, хил дамнасан худалдааны байнгын сүлжээг байгуулах зорилтын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үе шаттай хийгдэж байна.

 

Шинэ нисэхийн зам 

Монгол Улсын эдийн засгийн шинэ тэлэлтийн төв болгохоор бэлдэж буй шинэ Олон улсын нисэх буудлыг дагасан дэд бүтэц, инженерингийн байгууламжууд Зуунмод хотын хөгжилтэй салшгүй холбоотой урагшилж байна. Үүний нэг болох аймгийн төвийг шинэ нисэх буудалтай холбосон 8.4 км авто зам хэдийнээ ашиглалтад ороод буй. Аймгийн иргэд авто замаар ердөө 15 минут явж шинэ нисэх буудалд хүрч байгаа бөгөөд энэ нь гадаад, дотоодын иргэн, ААН, байгууллагуудын анхаарлыг татаж эхэлжээ. Зуунмод хот өнөөдөр шинэ нисэх буудлын ажилчдын хувьд ажиллаж, амьдрах хамгийн тохиромжтой газар болсон төдийгүй байгууллагууд аймгийн удирдлагуудад чанартай, хурдтай баригдах орон сууцны захиалга өгөх талаар хэлэлцдэг болоод байна. 

 

“Богдхан” төмөр зам 

“Богдхан” төмөр замын шугам нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн”УБТЗ” ХНН-ийн гол зам Мандал өртөөнөөс салаалан Богд хан уулын урдуур тойрч Багахангай өртөөнд холбогдох чиглэлтэй төмөр замын төсөл юм. Шинэ нисэх буудлын ачаа бараа, карго болон тээвэр  ложистикийн бусад үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Засгийн газар энэхүү төслийг хэрэгжүүлж буй. 

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын экспертүүдийн 2017 оны наймдугаар сард уулзалт Москва хотноо уулзаж, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэлэлцэхдээ “Богдхан” төмөр замыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад тусгасан билээ.

 

Зуунмод үйлдвэр технологийн парк

Эдийн засгийн суурь болох ХАА болон боловсруулах салбарын үйлдвэрлэлийг дэмжин, хоршин хөгжүүлэхээс гадна “Зуунмод” үйлдвэрлэл технологийн парк” байгуулах тусгай зөвшөөрлөө Төв аймаг авчээ. Тус паркийг “Шинэ Зуунмод” хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан олон улсын жишигт нийцсэн, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийн цогцолборын хэмжээнд байгуулахаар төлөвлөж буй юм. Парк байгуулах чиглэлээр ОХУ-ын ХАА-н яам, БНСУ-ын “Жижиг дунд үйлдвэрийн нэгдсэн холбоо”-той хамтран ажиллах хэлцэл хийж, хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулжээ. “Зуунмод үйлдвэр технологийн парк”-ийн байршил нь бүс нутгийн хувьд  ложистик болон агро, аж үйлдвэрийн стратегийн байрлалтай бөгөөд авто зам, төмөр зам, агаарын тээвэрт суурилсан шийдэл нь хөрөнгө оруулагчдыг татах давуу тал болж байна. 

 

Манзушир, аялал жуулчлал

Зуунмод - Манзушир чиглэлийн долоон километр хатуу хучилттай авто зам 2021 онд ашиглалтад орсон. Анх 1733 онд Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан Богдхан уулын энгэрт бариулсан Манзушир хийдийг түшиглэн гадаад дотоодын жуулчдын урсгалыг татах зорилготой баригдсан авто зам нь хөдөлгөөний хоёр урсгалтай, 13 метрийн өргөн далан, долоон метрийн өргөн зорчих хэсэгтэй. Явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тохижилттой. ХX зууны эхэн үе хүртэл 500 гаруй шавьтай, гавж аграмбын мяндгийг олгож асан Монголын нэр нөлөөтэй том хийд өнөөдөр Төв аймгийн түүхэн дурсгалт газар, соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын суурь болгох зорилгоор аялал жуулчлалын Манзушир цогцолбор төсөл хэрэгжиж байна.

 

Дулааны цахилгаан станц 

Хотын хөгжлийг дагаад эрчим хүч, дулааны асуудал хөндөгддөг. Яг одоо Төв аймгийн төв Зуунмод хотод БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэ Дулааны цахилгаан станц баригдаж байна. Энэхүү ДЦС ашиглалтад орсноор Төв аймгийн Зуунмод хотын 118 аж ахуйн нэгж, 70 төсөвт байгууллага, 421 нийтийн болон амины орон сууц дулааны эрчим хүч болон хэрэгцээний халуун усаар хангагдана. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөх юм. Уг станц одоо ажиллаж байгаа ДЦС-тай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80, азотыг 75, тоосонцрыг 99, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна. Мөн аймгийн төвд ус дулаан дамжуулах төв, ариутгах татуургын шугам, цахилгаан хангамжийн хуваарилах байгууламж, үерийн далангийн ажлууд хэрэгжиж буй. Зуунмод хот дэд бүтцийн хангамжийн найдвартай эх үүсвэрүүдээ ашиглалтад бүрэн хүлээж авсны дараа шинэ хотыг түшиглэсэн шинэ хороолол, шинэ үйлдвэр, үйлчилгээний барилгууд сүндэрлэн босох боломж нээгдэх юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24557/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр