Шинэ Зуунмод-Шинэ орон сууц


Үндэсний бүтээн байгуулалтын хүрээнд Төв аймагт хүн амын суурьшлыг бий болгох ажлууд хэрэгжиж байна. Одоогоор Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу гурван байршилд орон сууцны төсөл хэрэгжиж буй. Аймгийн төв Зуунмод хотод анхны найм болон 12 давхар айлын шинэ орон сууцнууд баригдаад дуусаж байна. 

“Манзушир өргөө” 1000 айлын орон сууцны хороолол

  •  Тус хороололд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон. 640 хүүхдийн сургууль, 160 хүүхдийн дотуур байр, 420 айлын орон сууцны барилга баригдаж байна. 

 Хоёр дахь ээлжийн 2000 айлын орон сууцны хороолол 

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шугам сүлжээ байгуулах ажил хийгдэж байна. 2022 онд 900 сая төгрөгөөр ариутгах татуургын шугам сүлжээний ажил хийдсэн бол 2023 онд 3.3 тэрбум төгрөг батлагдаж, орон сууцны барилгажилтын ажлыг “Бодь тэгри” ХХК гүйцэтгэж байна.  

Гурав дахь ээлжийн 1500 айлын орон сууцны хороолол

  •  Улсын төсөв, БХБ-ын сайдын багц хөрөнгөд 9.3 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд түлхүүр гардуулах нөхцөлтэй ажил эхэлсэн. Аймгийн дэд бүтцийн хангамжийн найдвартай эх үүсвэрүүд бүгд ашиглалтад орох үед Зуунмод хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг шингээх боломжууд бий болно.

 Дундаж давхаргаа дэмжиж байна

Зорилтот бүлгийн болон төрийн байгууллагад ажил­ладаг иргэд, өрхүүдээ орон суу­цаар хангах зорилгоор “Тү­рээ­сийн орон сууц” хө­төл­бөр хэрэгжүүлж байна. Аймгийн ИТХТ-ийн хурал 2019 онд Түрээсийн орон сууцны журмыг батлан, “Түрээсийн орон сууц”-ны санг хоёр эх үүс­вэрээс бүрдүүлж байна. 

Нэг: Дэд бүтэц нь ший­дэгд­сэн газар орон сууц барьсан ААН-ийн барьсан орон сууцны нийт талбайн хоёр хувийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэн авах замаар орон нутгийн өм­чийн Түрээсийн орон сууцны сан бүрдэж эхэлжээ. 2019 оноос хойш зургаан ААН-ээс 216.1 м2 бүхий зургаан орон сууц авсан бөгөөд цаашид 525.6 м2 бүхий 14 орон сууц ава­хаар гэрээ хэлцэл хийгдэж байна. 

Хоёр: Орон нутгийн төсөвт 2020 онд 400 сая, 2021 онд 400 сая, 2022 онд 800 сая төгрөг тусган 1159 м2 бүхий 22 орон сууц авчээ. Энэхүү хоёр эх үүсвэрээс одоогийн байдлаар 36 айлын түрээсийн орон сууцтай болжээ.


Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24557/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 7 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 15 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр