Гангийн үйлдвэрт их засвар хийнэ


Технологийн үндсэн болон туслах шугамын тоноглолуудыг  шат дараатайгаар засварлана  –

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь жилдээ 2.4 сая тонн орчим төмрийн хүдрийн баяжмал, 108.7 мянган тонн бэлдэц, 100.0 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. Ган цувимал бүтээгдэхүүний хувьд D13-D32 мм-ийн хөндлөн огтлолтой арматур, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ган бөөрөнцгийн цехийн үндсэн түүхий эд болох R80, R40 мм гөлгөр ган туйванг тус тус үйлдвэрлэдэг.

Металлыг даралтаар боловсруулан, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг тус компанийн Гангийн үйлдвэр нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө эхний хагас жилийн байдлаар 103 хувиар биелүүлэн ажиллалаа. Энэ оны эхний хагас жилийн байдлаар гөлгөр ган туйван 9713 тонн, иржгэр ган туйван 4894 тонныг борлуулж, өнөөдрийн байдлаар  \2023.07.27\  иржгэр болон гөлгөр ган туйвангийн 10 мянган тонн бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлээд байна.

 Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь Гангийн үйлдвэртээ 2023-2024 оны өвлийн бэлтгэлээ хангах, цаашид үйлдвэрлэлийг хэвийн тасралтгүй явуулахад тоног төхөөрөмжийн найдвартай ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор технологийн үндсэн болон туслах шугамын тоноглолуудыг  шат дараатайгаар засварлахаар төлөвлөгөөт их засварын ажлыг  8-р сарын 1-ээс  хийж эхлэх гэж байна. Энэхүү төлөвлөгөөт их засвар нь сүүлийн 5 жилд тасалдаад байсан бүрэн хэмжээний их засвар юм.

Их засварын үеэр хайлах цех, цувимал үйлдвэрлэх цех, туслах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүддээ засвар хийнэ. Энэ хугацаанд хайлалт, цувилт хийгдэхгүй, үйлдвэрийн бусад хэсгүүд хэвийн ажиллана.

Эх сурвалж: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 7 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 15 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр