“Ар хонгорын хүүхдүүд” 100 жилээр баталгаажуулав


Барилга, сантехникийн төрөлжсөн худалдааны “Ар хонгорын хүүхдүүд” төвийг 2019 онд байгуулан үйл ажиллагаагаа эхэлжээ. Үйл ажиллагаанд сантехникийн бараа бүтээгдэхүүн худалдааны цар хүрээ давамгайлан, эрэлт ихтэйг анзаарсан “Ар хонгорын хүүхдүүд” буюу Б.Мөнх-Оргил, Б.Пад гэдэг ах дүү залуус 2022 онд  “АРХ ПЛАСТИК” ХХК байгуулж гадна сантехникийн шугам сүлжээнд ашиглах өндөр даацын буюу HDP цэвэр усны шугам хоолойн үйлдвэрийн суурийн ажлаа эхлүүлсэн гэнэ. Ганцхан худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаа больж бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр өргөтгөв. 2020 онд гадна сантехникийн хөөсөн дулаалгын үйлдвэр оруулж ирэн дэлгүүрийнхээ байрыг томсгон тохижуулж үйл ажиллагааг нь жигдрүүлээд авлаа. Залуус барилгын сантехник, шугам сүлжээний салбарт хийх ажил арвин байгааг эндээс анзаарчээ.

Хуванцар хоолойн үйлдвэр

Улаанбаатар хотын Налайх дүүргийн III хороонд байрлалтай “АРХ ПЛАСТИК” ХХК-ийн цэвэр усны полиэтилен хоолой (PE), бохирын дотор ба гаднын хуванцар хоолой (PVC-U) үйлдвэрлэх үйлдвэрт очлоо. Энэ үйлдвэр гурван нэрийн 17 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. 2022 онд эхэлсэн барилгын ажил бүтэн жил үргэлжилж ашиглалтад оруулаад удаагүй байгаа аж. Бүтээгдэхүүний чанар стандартын гэрчилгээ “Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөл”-өөр баталгаажсан огноо 2023 оны долдугаар сарын 4-ний өдрөөр тэмдэглэгджээ. Ёстой л будаг нь ханхалсан цоо шинэ үйлдвэр байх нь. Үйлдвэрийн суурь баригдсанаасаа нэлээд том юм. Гайхаад учрыг асуувал  “АРХ ПЛАСТИК” ХХК-ийн захирал Б.Пад “Компанийнхаа хүчин чадалд дулдуйдан үйлдвэрийнхээ барилгыг эхлүүлсэн. Хэдийгээр төсөл бичиж ЖДҮДС-аас зээл хүссэн боловч авч чадаагүй. Батлан даалтын сангийн баталгаатай. Хөрс, ус, байгаль орчны хяналт шинжилгээ бүгдийг нь хийлгээд хуулийн дагуу явсан боловч бидэнд олдоогүй. Уг нь энэ үйлдвэрээ ашиглалтад оруулах юм бол нэг ч болов бүтээгдэхүүн БНХАУ-аас импортолдог хараат байхаа болих юм шүү дээ” гээд “Хэрвээ хувийн худалдааны төвтэй байгаагүй бол үйл ажиллагаагаа зогсоож мэдэхээр байсан” тухайгаа хуучилж байв. Хашаан дотор нэлэнхүйдээ уулын дайрга асган тохижуулжээ. Үйлдвэрээс нэлээд зайтай нэг байгууламж харагдах нь цэвэр усны нөөцлүүр гэнэ. “АРХ ПЛАСТИК” ХХК-ийн хуванцар хоолойн үйлдвэр 100 хувь байгаль экологид ээлтэй байхаар тооцож барьжээ. Хашаанд нь 100 тоннын бгтаамжтай ус нөөцлөгч сав байх бөгөөд үйлдвэрлэлд ашигласан усаа эргүүлж хөрсөнд нэвчүүлэн урсгах технологийг нэвтрүүлсэн аж. 100 тонн ус нөөцөлж аваад гурваас дөрвөн сар ашиглаад эргүүлж хөрсөнд шингээж байгалийн шүүлтүүрт оруулдаг аж. Энэ ажлыг 1500-ийн 10 ширхэг худаг гүйцэтгэх бөгөөд эхний хоолой дүүрсэн нөхцөлд дараагийнх руу нь шахагдах зарчмаар явдаг гэнэ. 
Үйлдвэрийн барилга 50 метрийн урттай бөгөөд бүтээгдэхүүний онцлогтой холбоотой. Үйлдвэрлэл явагдаад бүтээгдэхүүн гарч эхлэхээр гадна сантехникийн шугам сүлжээнд “АРХ ПЛАСТИК” ХХК 100 жилийн баталгаа өгнө гэж байна. Хэрэглэгчдийн хувьд сонголтгүй сонголтоос болж эдийн засгаар хохирдог байдал арилж хүссэн хэмжээгээрээ хүссэн уртаараа сонгож захиалах боломжтой болжээ. Энэ талаар Б.Пад захирал хэлэхдээ “Жишээ нь 200-ийн гадна сантехникийн хуванцар хоолой гэхэд даралтаасаа шалтгаалаад нимгэн, зузаан нь янз бүр байдаг. Нимгэн, зузаанаасаа хамаараад үнэ нь өсдөг. Найман атмосферийн даралттай ус дамжуулах хоолой авах гэтэл Монголд 16 атмосферийн даралт тэсвэрлэх чадалтай хоолой л байх жишээний. Ингэхээр ямар ч хэрэгцээгүй хоёр дахин илүү үнэ төлж байгаа юм. Тэгэхээр бид хэрэглэгчдийг сонголттой болгохыг л зориод байгаа юм. Хэдийгээр Монголд өндөр даралтын хоолойн үйлдвэр байгаа ч техник, технологиосоо болоод хэрэглэгчдэд сонголт өгдөггүй байсан тул манайх энэ талд анхдагч болох бүрэн боломжтой” гэж байна. 

Хөөсөн дулаалгатай өндөр даралтын хоолой

Үүнээс гадна хөөсөн дулаалгын үйлдвэрийнхээ байрыг өргөжүүлж эхэлжээ. Цөөхөн ажилчин үр  бүтээмжтэй ажиллаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал өндөртэй техник, технологиуд оруулж ирсэн аж. Тус үйлдвэрийг ашиглалтад оруулбал өдөрт 10 хүнтэй баг 500 метр даралтын хоолой үйлдвэрлэж байсан бол хоёр, гуравхан хүн өдөрт 5000 метр, даралтад тэсвэртэй хөөсөн дулаалгатай хоолой үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Үйлдвэр баригдсанаар үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж бүтээгдэхүүний ханш барилга байгууламжийн үнэнд нөлөөлөх боломжтой. Урьд нь Монголд хөөсөн дулаалгатай сантехникийн хоолой үйлдвэрлэж байгаагүй тул БНХАУ-аас нийлүүлдэг байж. Ийнхүү энэ бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгч дотооддоо техник, технологийн өндөр түвшинд үйлдвэрлээд ирэхээр нөөц боломжоос хэтэрсэн ажиллах хүчний цалин хөлс гэхэд л сарын хориод сая төгрөг үргүй зардалд шилжиж байсан нь танагдаж, тээврийн зардал, агуулахын нэмэгдэлгүй эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт шууд үйлдвэрээс очих боломжтой. Хөөсөн дулаалгатай гадна сантехникийн цэвэр усны полиэтилен хоолой (PE), бохирын дотор ба гадна хуванцар хоолойг (PVC-U) бүрж хийх бөгөөд хэрвээ хэрэглэгч хүсвэл төмөр хоолойг ч хөөсөн дулаалгаар бүрж өгч болох юм байна. Жишээ нь 100-ийн цэвэр усны полиэтилен хоолойг хөөсөн дулаалгаар бүрж гадуур нь мөн хуванцар хоолой хийж өгснөөр нийт диаметр нь 250 болно. Ийм хөөсөн дулаалгатай хоолой БНХАУ-аас нэг метр 500 мянган төгрөгөөр орж ирдэг байхад дотооддоо үйлдвэрлэж эхэлснээр 250-300 мянган төгрөгөөр худалдаалах боломжтой, үнэ нь 50 хувь хямдарч байгаа юм. Мөн л хэрэглэгчид хожих хэрэглээний үнэ хямдрах нөхцөл бүрдэнэ. Бүтээгдэхүүн үүнээс ч хямд байх бололцоотой тухай залуус шивнэж байна. Үйлдвэрлэл явуулахад хэрэгцээтэй түүхий эдийн татвар хуулийн хувьд 15.5 хувь гэдэг боловч хуульд заагаагүй элдэв татвар нэмэгдсээр 20 хувь болдог. Гэтэл БНХАУ-аас бэлэн болсон полиэтилен хоолой оруулж ирэхэд татвар нь 10 хувь хүрдэггүй гэсэн нь надад гайхалтай санагдлаа. Үйлдвэр, завод хөгжүүлж “Үйлдвэрлэгч Монгол” байх уу, үгүй юм уу. Миний бодлоор үйлдвэрлэлээ хөгжүүлж гаднын импортоос хараат байдлыг арилгаж, ард иргэдээ хямд бараа бүтээгдэхүүнээр хангаж байхын тулд түүхий эд, техник, технологиудын татварыг багасгаж бэлэн бүтээгдэхүүний татварыг нэмэх ёстой юм шиг санагдана. Нарийн учрыг нь сайн мэдэхгүй болохоор амныхаа зоргоор бурав гэгч болох вий дээ. 

“Ар хонгорын хүүхдүүд” шаламгай байна. Ажил нь бүтэмжтэй зорьсон нь хүртээмжтэй, зорилго нь ирээдүйтэй юм. Монголын залуучууд хийж бүтээхийн эрмэлзэл дүүрэн, хүрэх цэг, очих ирээдүйгээ томоор харж зүтгэж, зүтгэсэндээ хүрдэг болжээ. Гагцхүү тэднийг дэмжих хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, татвар хөнгөлж, зээлийн боломжоор түрж өгөх залуустайгаа нэгэн зүгт харах хүч хэрэгтэй байна. “Ар хонгорын хүүхдүүд”-д амжилт хүсье.


НЭРИЙН ХУУДАС

Нэр: 
“АРХ ПЛАСТИК” ХХК

И-мэйл хаяг: 
Padbatsuuri@gmail.com,
www.apx.mn

Утас/Факс: 
99114811

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр