Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлээс 1597 иргэн, аж ахуйн нэгжид 361 тэрбум төгрөгийн зээл олгоод байна


УИХ-ын  “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор арилжааны банкны эх үүсвэрээр, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих хүрээнд жилийн нийт 18 хувь буюу зээлдэгчээс 5 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувийн хүүтэй, 24 хүртэл   сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын болон жилийн нийт 19 хувь буюу зээлдэгчээс 6 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувийн хүүтэй, 60 хүртэл сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд ХХААХҮЯ арилжааны 10 банктай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 2732 иргэн, аж ахуйн нэгжийн 1,152.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, банканд уламжилснаас 1597 иргэн, аж ахуйн нэгжид 361.43 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Үүнээс 219.1 тэрбум төг нь эргэлтийн хөрөнгийн чиглэлээр, 142.3 тэрбум төг нь хөрөнгө оруулалтын чиглэлээр олгоод байна. 

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг салбараар нь авч үзвэл  газар тариалангийн чиглэлээр 1206 иргэн, аж ахуйн нэгжид 127.2 тэрбум төгрөг, мал аж ахуйн чиглэлээр 111 иргэн, аж ахуйн нэгжид 26.88 тэрбум төгрөг, хүнсний боловсруулах болон сав баглаа боодлын үйлдвэрлэлийн чиглэлээр 302 аж ахуйн нэгжид 207.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгож, зээлийн эх үүсвэр ашиглалт 27.1 хувьтай байна.  

 Эх сурвалж: ХХААХҮЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 7 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 15 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр