“Эрдэнэс Тавантолгой” ХК 14.4 сая тонн нүүрс борлуулав


"Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар сард онцгой дэглэм тогтоосноос хойш компанийн борлуулалт 4.1 дахин, нүүрс тээвэр 3.9 дахин, экспорт хоёр дахин, олборлолт 2.7 дахин нэмэгджээ. Өнгөрсөн 2022 онд 11.5 сая тонн нүүрс экспортолж, 1.1 тэрбум ам.долларын борлуулалттай ажилласан. Тэгвэл 2023 оны  долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 14.4 сая тонн нүүрс экспортолж, 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийн, 2022 оны бүтэн жилийн борлуулалтыг 125 хувиар, орлогыг 131 хувиар давуулан биелүүллээ.  

Энэ үзүүлэлт нь компанийн түүхэн дэх хагас жилийн хамгийн өндөр борлуулалт бөгөөд бүтэн жилийн хугацаанд хийх борлуулалтыг долдугаар сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн түүхэн амжилт юм. 2023 оны эхний долдугаар сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1 их наяд 486.5 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн. Үүнээс АМНАТ-т 936.0 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 501.2 тэрбум, бусад төрлийн татварт 49.3 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлээд байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны хоёрдугаар сарын 9-ны өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийт 38 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж 298.6 сая ам. долларын үнэлгээ бүхий 2,694 мянган тонн хатуу коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг биржээр борлуулаад байна. Биржээр арилжаа хийснээр нүүрсний борлуулалт, худалдаа ил тод болж, 70 орчим сая ам.долларын нэмэлт орлого олсон, коксжих нүүрсний үнэ 100-115 ам.доллар байсныг 119-182 ам.долларт хүргэж нэмэгдүүлсэн, эрчим хүчний нүүрсний үнэ 2022 онд 36 орчим ам.доллар байсныг 58.7-73.3 ам доллар хүргэсэн зэрэг олон эерэг үр дүнтэй ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 7 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 15 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр