Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүн болсон түүхт өдөр тохиож байна. Түүх сөхвөл, БНМАУ-ын Засгийн газар 1946 оны зургадугаар сарын 21-нд НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ анх удаа гаргаж байжээ. НҮБ-д гаргасан өргөдөлд, БНМАУ нь Герман, Японы эсрэг дайнд идэвхтэй оролцсоноо дурдаад, нэгдсэн үндэстний үйл хэрэгт Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблей анхааран үзэж, НҮБ-д элсэх БНМАУ-ын хүсэлтийг зөвшөөрнө гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэхийн хамт БНМАУ нь НҮБ-ын дүрмийн бүхий л заалтыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөхөө илэрхийлжээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс томилогдсон НҮБ-д шинээр гишүүн элсүүлэх хороо Монголын өргөдлийг 1946 оны 8 дугаар сарын 6-нд хэлэлцжээ.
1946 оны наймдугаар сарын 28-нд АЗ-ийн хурал НҮБ-ын гишүүн элсүүлэх комиссоос Албани, БНМАУ, Афганистан, Трансиордан, Ирланд, Португаль, Исланд, Швед зэрэг 8 улсын өргөдлийн тухай оруулсан илтгэлийг хэлэлцэж эхэлсэн байна.
БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх АЗ-ийн гишүун 11 улсаас санал хураахад ЗХУ, Франц, Дундад улс, Польш, Мексик, Бразил зэрэг 6 улс «төлөө» санал өгч, АНУ, Англи, Голланд гурав татгалзаж, Австрали, Египет хоёр түдгэлзэв. Ийнхуү АЗ-ийн Байнгын хоёр гишуун НҮБ-д авахыг татгалзсан тул Монгол Улсын өргөдлийг хүлээн авалгүй хойшлуулжээ.
Х.Чойбалсангийн гарын усэгтэй хоёр дахь өргөдлийг 1948 оны аравдугаар сарын 25-нд илгээжээ. Үунийг 1949 оны зургадугаар сарын 16, 1951 оны арванхоёрдугаар сарын 19, 1952 оны хоёрдугаар сарын 1, 1952 оны еёдүгээр сарын 5, 1954 оны арваннэгдүгээр cap,1955 оны намар тус тус хэлэлцэж байжээ.
Гуравдахь удаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг К. Хаммаршельдын (Dag Carl Hammarshild) нэр дээр СнЗ-ийн дарга Ю.Цэдэнбалын гарын усэгтэй өргөдлийг 1956 оны есдугээр сарын 14-нд гардуулсныг мөн оны 12 дугаар сарын 12-нд хэлэлцүүлсэн байна. Энэ тухай «БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай асуудал»- нэртэй өгүүлэл «Үнэн» сонины есдүгээр сарын 4-нд нийтлэгдэж байжээ.
Сүүлчийн удаа 1957 оны есдүгээр сарын 1-нд ГЯЯ-ны сайд С.Аварзэдийн гарын үсэггэй өргөдлийг 1957 оны есдүгээр сарын 9-нд хэлэлцэж байжээ. Чан Кайшийн Хятад, АНУ, туунчлэн ЗХУ-ын ангич байр суурикаас шалтгаалан хойшлогдсоор байжээ.
Гэвч БНМАУ олон улсын хамтын нийгэмлэгт элсэх асуудал багагүй саад бэрхшээлтэй тулгарч байсан бөгөөд манай улс тус байгууллагад элсэх хүсэлтээ дахин гаргасан байна.
1955 онд НҮБ-д элсэхээр өргөдөл өгсөн 18 улсыг нэгэн
зэрэг элсүүлэх тухай Швед зэрэг 28 орны саналыг НҮБ-ын Ерөнхий ассамблей
дэмжсэн байна. Гэвч Аюулгүйн зөвлөл уг асуудлыг хэлэлцэхэд Чан Кай Ши-гийн
төлөөлөгч БНМАУ-д хориг тавьжээ. Харин 1961 оны 10 дугаар сарын 25-нд Аюулгүйн
зөвлөлөөр БНМАУ, Мавритан хоёр улсыг НҮБ-д элсүүлэх тухай хэлэлцэж, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 16 дугаар чуулганы
1043 дахь Бүгд хурлаар гаргасан 1630 дахь тогтоолд: 1961 оны 10
дугаар сарын 25-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн “Аюулгүйн
зөвлөл”-ийн зөвлөмжийг хүлээн авч, мөн БНМАУ-ын гишүүнээр элсэхийг хүссэн
өргөдлийг харгалзан үзсэний үндсэн дээр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болохыг
зөвшөөрөв гэжээ. Улмаар социалист 11 улс, мөн Энэтхэг, Индонез, Ирак, Египет
зэрэг 23 орны төлөөлөгчдийн хамтран оруулсан тогтоолын төслийг Ерөнхий
ассамблейн XXVI чуулганаар хэлэлцээд 1961 оны 10 дугаар сарын 27-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр баталжээ.
Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элсээд өнгөрүүлсэн жаран жилд НҮБ болон Монгол Улс хоорондын харилцаа нь батжин бэхжиж харилцан үр ашигтай түншлэлийн харилцаа болон төлөвшжээ. Монгол Улс дахь НҮБ нь ардчилсан засаглал, хүний эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, улмаар дасан зохицох, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарыг хамарсан хөгжилд хувь нэмэр оруулж буй НҮБ-ын системийн 11 байгууллагаас бүрддэг. Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Тогтвортой хөгжлийн урт хугацааны баримт бичиг болох Алсын Хараа 2050-д тодорхойлсон хөгжлийн зорилгодоо хүрэхэд нь Монгол Улс дахь НҮБ-ын системийн байгууллагууд дэмжлэг үзүүлж байна.