Б.Лхагвасүрэн: Гар утасны төлбөрөө төлсөн тохиолдолд Зээлийн мэдээллийн сангаас мэдээллийг хасна


13:00 цаг

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч дууслаа. Үүний дараагаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсны дараагаар уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

Дараагаар нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх тухай журмын  төслийг хэлэлцэв. Уг төслийн анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг гишүүд дэмжлээ. Ингээд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх тухай журмыг гишүүдийн олонх нь дэмжин баталснаар үдээс өмнө чуулганы хуралдаан завсарлав.  


Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна

10:15 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж хариулт авч байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

-Зээлийн үйлчилгээний хураамж нэг хувь байдгийг иргэд шүүмжилж байна. Тэтгэврийн зээлээс ч нэг хувийг авдаг. Зээл гаргасан зардал гэсэн тайлбарыг банкууд хийдэг. Монголбанк дээр байдаг Зээлийн мэдээллийн сан ямар ач холбогдолтой вэ? Үүнд Монголбанкны Ерөнхийлөгч тайлбар хэлэхгүй юу?

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар банк шимтгэл хураамж  авч болох заалттай. Монголбанкны зүгээс шимтгэл, хурааамж нь хэр тооцоо, үндэслэлтэйг хянадаг. Монголбанкны зүгээс зээлийн дээд хүү нь нэг хувь байна гэсэн зарчим барьдаг. Монголбанкны зүгээс нэг хувь гэдэг нь хэр үндэслэлтэй вэ гэдгийг судална. Олон улсад энэ зээлийн хураамж байдаг. 

Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль 2011 онд батлагдсан. Зээлийн мэдээллийн сан санхүүгийн сахилга батыг хангахад чиглэсэн байдаг. Хуулийн дагуу зөвхөн банкны зээлээс гадна бусад өр төлбөртэй мэдээллийг авч болохоор заасан байдаг. Зээлийн мэдээллийн санд хувь хүний мэдээлэл зургаан жил хадгалагдах хуулийн заалттай. Гэхдээ 2022 оноос гар утас, цахилгааны төлбөрийн мэдээллийн төлсөн тухайд нь Зээлийн мэдээллийн сангаас хасаж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Инфляцыг нэг оронтой тоонд багтаана гэсэн. Үүнд та бүхэн ямар саналтай байна. ОУВС Монголд ямар дүгнэлт өгч байна вэ? 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

-Хуулийн дагуу Төрийн банк олон нийтэд нээлттэй хувьцаагаа гаргалаа. Төслийн дагуу эхний таван хувийн хувьцаа борлуулсан. Үнэ нь ерөнхийдөө тогтворжсон. Энэ ондоо багтаагаад Голомт, Хаан банк нээлттэй хувьцаагаа гаргана. 

2023 онд томоохон өрийн төлбөр хийх хуваарьтай. Нийлбэр дүнгээрээ 1.3 тэрбум ам.долларын өр бий. Олон улсын зах зээл дээр өнөөдөр хүү өндөр  байна. Төлбөрийн тэнцэл мөн алдагдалтай байгаа юм. Монголбанк ирэх оны төсөөллөө өөдрөг бусаар хийж байна. Үйлчилгээний салбарт эерэг өсөлт харагдаж байгаа юм. 

Монголбанк саарал жагсаалтаас зургаан сарын хугацаанд гарсан. Гэхдээ арилжааны банкууд одоогоор гадаадын банкуудтай харилцаагаа сэргээсэн зүйл байхгүй. 

Өнөөдөр монголбанкны валютын нөөц 2.6 тэрбум ам.доллар буюу импортын 3-4 сарын хэрэгцээг хангах хэмжээнд байна. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 6 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 14 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр