Г.Занданшатар: Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой


Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотод өнөөдөр (2022.10.27) эхэлсэн “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургуулиас хамтран зохион байгуулж буй “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад  үндсэн илтгэгчээр оролцлоо.

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, илүү сайхан ирээдүйн төлөөх “Бан Ги Мүн” санг үүсгэн байгуулагч Бан Ги Мүн болон АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн орнуудын судалгааны төв (APARC)-ийн захирал, профессор Жи Уук Шин нар чуулга уулзалтыг  нээж, улс орнуудыг НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангахад хамтын хүчин чармайлт гарган ажиллахыг уриалав.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулга уулзалтад тавьсан илтгэлдээ, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулах, ойн хомсдол, доройтлыг багасгах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна. 

Манай улс газар зүйн байршил, байгаль, цаг уурын нөхцөлийн хувьд 2600 гВт-аар үнэлэгдэх сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бүс нутагт оршдог. Энэ нь Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашлаад бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтойг харуулж байна гэв.


Тэрбээр Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилтыг 2016 оноос эхлэн бодлогын баримт бичгүүддээ тусгаж ирснийг дурдаад, хүний амьдралын тав тух, хөгжлийн боломжийг хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн ногоон хөгжлийн цогц бодлогыг баримтлан ажиллаж байгааг тэмдэглэв. 

Мөн Монгол Улсын Их Хурал байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цаасны хэрэглээгээ танаж, хууль тогтоох үйл ажиллагааг “D-parliament” цахим системд шилжүүлж байгаа талаар танилцууллаа.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, залуу манлайлагчид зорилтот сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, Ази, Номхон далайн бүс нутгийн туршлага, дэвшилтэт санаачилгуудыг хуваалцаж ирснийг тэрбээр хэлсэн үгэндээ онцоллоо.


Чуулга уулзалтаар “Олон улсын удирдагчид”, “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал”, “БНСУ дахь Тогтвортой хөгжлийн зорилгууд”, “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх бат бөх, хүртээмжтэй сэргэлтийн төлөөх олон талт үзэл”, “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд байгалийн тэнцвэрт байдлыг хангах нь”  зэрэг үндсэн 5 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна. 

Мөн салбар хуралдаануудыг “Амьдарч болохуйц,тогтвортой хот”, “Ногоон санхүүжилт, тогтвортой хөрөнгө оруулалт”, “Ази дахь уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл, хүний аюулгүй байдал”, “Жендэрийн эрх тэгш байдлыг нийтлэг болгох, уур амьсгалын засаглал” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.



“Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээ хоёр өдрийн турш үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.










 Эх сурвалж: Parliament.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж ура… 15 цагийн өмнө
Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмж… 15 цагийн өмнө
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана 18 цагийн өмнө
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв 19 цагийн өмнө
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэ… 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж… Өчигдөр
“Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дах… Өчигдөр
Ерөнхий хяналтын сонсголоор цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин б… Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглоло… Өчигдөр
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулн… Өчигдөр
Э.Амарзаяа: Цаг хугацаа уран бүтээлчийг төрүүлдэг Өчигдөр
Хамтран ажиллах санал тавилаа Өчигдөр
Намын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян иргэдийн төлөөлөлтэй уулзав Өчигдөр
Нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд ахмадууд талархаж… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 126 гишүүнтэй шинэ парламент 30 жил гацсан мега төслү… Өчигдөр
“Атар-IV” аяныг хэрэгжүүлнэ Өчигдөр
А.Баяр: Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр агаарын бо… Өчигдөр
О.Дашпагам: Папиллома вирусийн эсрэг вакцин ирээдүйн эрсдэлээс урьдчил… Өчигдөр