С.Амарсайхан: Төрийн үйлчилгээний албан хаагчид хамгийн бага цалин авч байна


УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжжээ. Хууль санаачлагч С.Чинзориг "Аймгийн төвөөс бусад сум, тосгон, багт ажиллаж нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа боловсролын салбарын багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын алба , шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид 5 жил тутам (тасралтгүй ажилласан)-д нэг удаа мөнгөн урамшууллыг олгож байна.

Аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид тасралтгүй, тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал олгох хууль, эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас сумын төрийн захиргааны байгууллагууд хүний нөөцийн дутагдалд орох, албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх нөхцөл үүсээд байна. 

Тухайлбал, их, дээд сургууль төгсөөд сумын төвийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багшийн үндсэн цалин 850.0–950.0 мянган төгрөг,  эмчийн үндсэн цалин 850.0–950.0 мянган төгрөг байна. Харин их, дээд сургууль төгсөөд сумын төрийн захиргааны албанд ажиллаж байгаа албан хаагчийн үндсэн цалин 615.0 мянган төгрөг байгаа юм. Цалин хөлс бага, нийгмийн баталгаа сул байгаагаас шалтгаалан сумын Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр орж ажиллах сонирхолтой хүн цөөн байна. Тухайлбал, улсын хэмжээгээр 1338 орон тоо сул байгаагаас 854 мэргэжилтэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, 319 мэргэжилтэн өөр ажилд шилжжээ.

Сумын Засаг даргын Тамгын газруудаас 1089 сул орон тооны захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлүүдэд хүргүүлсэн боловч 499  орон тоонд нөөцөд бүртгүүлсэн иргэн байхгүй, 413-т нь иргэн бүртгүүлээгүйн улмаас сул орон тоо нөхөгдөж чадаагүй байна.

Иймд аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл буюу таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмж тусгах хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Аймгийн төвөөс бусад 309 сумын Засаг даргын тамгын газарт нийт 2487 төрийн захиргааны албан хаагч ажиллаж байна. Үүнээс тус байгууллагад тасралтгүй 1 жил ажиллаж байгаа 297, 2 жил ажиллаж байгаа 206, 3 жил ажиллаж байгаа 232, 4 жил ажиллаж байгаа 218, 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа 1534 албан хаагч байгаа аж.

Хуулийн төсөл батлагдсанаар сумдад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж амьдралын нөхцөл, чанараа дээшлүүлэхэд нь тодорхой санхүүгийн дэмжлэг болох бөгөөд 2023 онд 1534 хүнд олгох мөнгөн урамшуулалд 5.0 тэрбум төгрөг, цаашид жил бүр дунджаар 1.0 тэрбум төгрөг шаардагдана" хэмээн танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. УИХ-ын гишүүн С.Амарсайхан "Би энэ хуулийн төслийг дэмжиж байна. Төрийн үйлчилгээний албан хаагчид хамгийн бага цалин авч байна. Тухайбал, 110 км-т байгаа Багануур дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчид цалингийн нэмэгдэлгүй. Гэтэл Улаанбаатараас 20 км-т байдаг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчид нэмэгдэл авдаг" гэлээ. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 7 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 14 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр