Иргэний зориг ногоон намын (ИЗНН)-ын Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга гэх А.Баярхүүгээс тус намын есдүгээр сарын 18-ны өдөр Улсын дээд шүүхэд гаргасан “ИЗНН-ын Их хурлаас сонгогдсон Б.Батбаатарыг намын даргаар бүртгүүлэх тухай” өргөдөлтэй холбоотой асуудлаар есдүгээр сарын 22-ны өдөр гомдол ирүүлжээ.
Уг гомдол нь “дээрх өргөдлийг хэн гаргасан нь тодорхойгүй, Их хурлыг эрх бүхий этгээдээс зарлаагүй, намын дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул бүртгэхээс татгалзаж өгнө үү” гэсэн агуулгатай байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна