П.Төвсанаа: Сүүлийн хоёр жилд 165 ахмадыг хагас тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрт хамруулаад байна



Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооны дарга П.Төвсанаатай ярилцлаа.

-Таны хувьд Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооны даргын ажлыг хүлээж аваад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд  ямар бодлого баримталж ажиллав?
-Юуны өмнө Олон улсын ахмадын өдрийн мэндийг танай сониноор дамжуулан нийт ахмадууддаа хүргэе. Миний хувьд Ахмадын хорооны даргын ажлыг хүлээж аваад хоёр жил болж байна.  Энэ ажлаа авсны дараа манай Ахмадын хороо 2022-2025 он хүртэл “Нас илүүг сонсъё, ёс ахиуг дагая” уриан дор ахмад, залуу, дунд үеийн ариун холбоог бэхжүүлж, уламжлалт өрхийн үйлдвэрлэл эрхлэгч ахмадууд болон соёлын биет болон биет бус өвийг өвлөн тээгч ахмадуудыг олон улсын болон Монгол Улсын буцалтгүй тусламж, зээл, төсөл хөтөлбөрт хамруулах, соён гэгээрүүлэх, ахмадууд болон залуу хойч үедээ өвлүүлэх үндсэн зорилтыг дэвшүүлсэн. 

Энэ нь маш олон талын ач холбогдолтой юм л даа. Нэгдүгээрт,  ахмадуудын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, амьдралын чанарыг сайжруулах, гуравдугаарт, ахмадуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх давуу талтай юм. Үүний зэрэгцээ ахмадууд маань хөдөлмөр эрхэлж, бухимдалгүй ажиллаж амьдрах, ахмадуудын өвлөн тээж байгаа монголчуудын уламжлалт амьдрах арга ухаан, соёлын өвийг бусдад зааж сургах, залуу үедээ өвлүүлэхэд оршиж байгаа юм. Дээрх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд гурван жилийн төлөвлөгөө, хөтөлбөр  боловсруулан гаргасан. 

-Та бүхний энэхүү санал, санаачилгыг дүүргийн удирдлагууд хэрхэн хүлээн авдаг вэ. Хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого дэвшүүлсний дагуу дүүргийн Засаг дарга, ИТХ-аас 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд ахмадууд маань өөрсдийн оюуны болон биеийн  потенциалыг дайчлан, үндэсний  уламжлалт өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, соёлын өвийг өвлөн тээж залуу хойч үеэ таниулан сургах үйлийг хийж байна.
Чингэлтэй дүүргийн ИТХ, Засаг даргын зүгээс 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд дүүргийн Ахмадын хороо, хороодын ахмадын зөвлөлүүд болон  дүүргийн ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтарч “Хамтдаа үйлдвэрлэж туршлагаа солилцъё” үзэсгэлэн, худалдаа сургалтыг улирал бүр зохион байгуулж тогтмолжлоо. Бид  ер нь дүүргийн удирдлагуудтай маш сайн хамтарч ажилладаг. Бидний гаргасан санал, санаачилгыг дүүргийн ИТХ, Засаг даргын зүгээс ч дэмжин ажилладаг. Хамгийн сүүлд л гэхэд дүүргийн  Засаг даргын дэргэд Ахмад үйлдвэрлэл эрхлэгчдийн орон тооны бус зөвлөлийг дүүргийн Ахмадын хорооны даргаар ахлуулан байгуулахаар тогтлоо. Бүрэлдэхүүнд нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг эрхлэх төв, төвийн дарга, ХХҮХ-ийн дарга, Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга, Засаг даргын зөвлөх нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулж эхэллээ.  Түүнчлэн дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн хувьд угийн бичиг хөтлөх аргачлалыг зааж сургах хөтөлбөр, үндэсний уламжлалт шагайн харвааг дэмжиж тус бүрд нь таван сая төгрөгийн буцалтгүй санхүүжилт олгосон. Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн шугамаар ахмадууд төсөл хөтөлбөр бичиж, сүүлийн хоёр жилийн хугацаанд 165 ахмад үйлдвэрлэгчид болон соёлын өв тээгчид 525.6 сая төгрөгийн төсөл хөтөлбөрт хамрагдаад байна. Тэдний хувьд өөрсдөө үйлдвэрлэл эрхлээд зогсохгүй үр, ач болон эргэн тойрны хүмүүстээ зааж сурган, өвлөн уламжлуулж байгаа нь чухал юм. 


-Чингэлтэй дүүргийн Ахмадын хороонд бүтээлч үйлдвэрлэл эрхэлдэг үлгэр жишээч ахмад олон байдаг юм байна. Ахмадууд маань ямар үйлдвэрлэлийг түлхүү эрхэлж байна вэ?
-Манай ахмадууд олон янзын  үйлдвэрлэл эрхэлж байна. Тухайлбал, оёдол, гутал хувцас, газар тариалан, төмс хүнсний ногоо жимс жимсгэнэ, ноос ноолууран бүтээгдэхүүн, нэхий бойтог, хүүхдийн чихмэл тоглоом зэрэг олон төрлөөр манай ахмад үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ эрхэлж, орлогоо нэмэгдүүлж, амьдрал ахуйгаа дээшүүлж байна. Тэднээс үлгэр жишээ болсон зарим ахмадынхаа эрхэлдэг үйлдвэрлэлээс танилцуулахад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эрхлэгч З.Цэнгэлсайхан зүү ороох болох уран хатгамал шаглаа эрхэлж өөрийн гэсэн урлан байгуулж, үр ач төдийгүй олон арван залууст заан сургаж байна. Мөн  ахмад уран дархан Н.Чимэддорж Монгол дархны арга ухааныг  сонирхсон залууст зааж сурган, уламжлуулж байна. Өндөр настан Г.Гантогтох өндөр уулын хээрийн бүсэд жимс жимсгэнэ, Монголд төдийгүй гадаадад нэн  ховордсон эмийн ургамлыг Баянчандмань суманд гурван га газарт тариалж эм хангамжийн байгууллага болон бусад харилцлагчдад нийлүүлж байна. Өндөр зоосон цэцэг /үндэс нь мана/, булцуут цэцэг, маалингийн үр, батриш болон чацаргана, үхрийн нүд, хүнсний нарийн ногоо тариалж ард олонд тустай үйл бүтээж байна.  Өндөр настан С.Түдэвваанчиг “Зургаадай замбаа” хэмээх өрхийн үйлдвэрлэл эрхэлж халтар арвай, арвайн гурилыг монголчуудын уламжлалт аргаар үйлдвэрлэж байна. Б.Гиваасүрэн гуай олбог, үндэсний ширмэл ширдэг урлалыг эрхэлж байгаа гэх мэт олон жишээ дурдаж болно. 


-Ахмадын бусад холбоо­тойгоо хэрхэн хамтран ажилладаг вэ?
-Чингэлтэй дүүргийн ахмадууд зээл, төсөл хөтөлбөрт хамрагдах хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх, амьдралын чанараа дээшлүүлэх идэвх сонирхолтой болж байна. Бидний ажлыг Монголын Ахмадын холбоо болон нийслэлийн Ахмадын хороо­ны удирдлагууд дэмжин ажиллаж байна. Ахмадууд шат шатны төр захиргааны бай­гууллагуудаас ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмадуудыг дотоод, гадаадын зээл төсөл хөтөлбөрт хамруулах, төслийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх, ахмадуудын хоршоо нөхөрлөл эрхлэх, хамтын хөдөлмөрийг хөхиүлэн дэмжих бодлогоо тодорхой болгох санал тавьдаг. Ер нь дэмжээд өгвөл ихийг хийж бүтээх хөдөлмөрч, бүтээлч ахмадууд олон байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24567/


0
angry
3
care
0
haha
8
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22