​“Эрүүл агаарт-Эрхэм хүмүүс” ахмадын өдөрлөгт 5000 гаруй ахмад настан оролцлоо


Чингэлтэй дүүргийн  ахмадууд нэгэн дор цуглалаа. Тодруулбал,  дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн захирамжаар  “Ахмадын өдөр” буюу  аравдугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан дүүргийн бүх хорооны ахмадуудын уулзалт, өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.  Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу дүүргийн хэмжээнд ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болсон юм. Ахмадуудын уулзалт, өдөрлөгийг энэ сарын 11-22 ны өдрүүдэд   “Хайрхан хөгжлийн төв”, “Монгол наадам” цогцолборт зохион байгуулав.  Арга хэмжээний үеэр  хороо бүрээс урлаг спорт, уран сайхны   арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нийт 23 хорооны 5000 гаруй ахмад настан оролцжээ.   Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,  Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, Чингэлтэй  дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат,  Засаг дарга Н.Батсүмбэрэл, Ахмадын хорооны дарга П.Төвсанаа нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Тэдний зүгээс олон улсын ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүлж ахмадуудын санал бодлыг сонсон, төрийн бодлого шийдвэрийг таниулж, чин сэтгэлийн халуун дулаан яриа өрнүүллээ. “Ахмадууддаа талархъя”  хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд урлаг соёл, спортын уралдаан тэмцээн  бүжиг, дуу, шагай гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, ахмадуудын талархал хүлээсэн ажил боллоо.

Ахмадуудад сургалт зохион байгууллаа
Чингэлтэй дүүргийн Ахмадын хороо Геронтологийн үндэсний төвтэй хамтын ажиллагааны хүрээнд хороодын ахмадуудад сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг есдүгээр сарын 25,26 ны өдрүүдэд зохион байгуулав. Сургалтыг  нийт 24 хорооны ахмад настнуудад бүсчилсэн байдлаар, дөрвөн  удаа зохион байгуулсан юм. Уг сургалтыг Геронтологийн үндэсний төвийн сургагч багш, анагаах ухааны магистр С.Гантуяа “Ахмадын эрүүл мэндийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” сэдвээр 300 гаруй ахмадад сургалтыг зохион байгуулсан юм.  Сургалтаар эрүүл насжилтын дэлхийн стратегийг танилцуулж, настнуудын бие даасан байдлыг дэмжих, тэдний оролцоог хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжих зэрэг ойлголт, хэрэгцээтэй мэдээлэл өгсөнд ахмадууд талархлаа илэрхийлсэн юм.  

Ахмадуудын дунд 100 буудалт даамны тэмцээн боллоо

Чингэлтэй дүүргийн ахмадуудын дунд 100 буудалт даамны тэмцээн зохион байгууллаа. Тодруулбал, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Лувсанцэрэн, Т.Уламбаяр, IX хорооны Ахмадын зөвлөлийн дарга О.Долгор болон 100 буудалт даамны спортын мастер, ахмад багш Д.Элбэг нар хамтран дүүргийн ахмадуудын дунд 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 25-нд IX  хорооны Иргэний танхимд зохион байгууллаа. Уг тэмцээнд дүүргийн 70 гаруй ахмад оюун ухаанаа сорин өрөлдөж эмэгтэй, эрэгтэй төрөл тус бүрд аваргуудаа шалгаруулав. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Т.Уламбаяр уг тэмцээний шагналыг санхүүжүүлж, тэргүүлсэн баг, тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм.   Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрыг  XV хорооны ахмад настан  Г.Ерөөлжав,  хоёрдугаар  байрыг   IX хорооны ахмад настан  Ч.Энхтайван, гуравдугаар байрыг  XХIII хорооны ахмад настан  Г.Батбаяр нар эзэллээ. Харин  эмэгтэйн төрөлд  нэгдүгээр байрыг  V хорооны ахмад настан  Д.Отгонцэцэг, хоёрдугаар  байрыг  XX  хорооны ахмад настан  Д.Нямсүрэн,  гуравдугаар байрыг V хорооны ахмад настан  Г.Сэлэнгэ  нар  тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал, медалийн эзэд боллоо.   Мөн багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр  байрыг   V   хороо,  хоёрдугаар  байрыг  IX  хороо,  гуравдугаар байрыг  XX  хороо тус тус эзлэв. 

Соёлын өв тээгч ахмадуудад Засаг даргын нэрэмжит  санхүүгийн дэмжлэг олголоо

Чингэлтэй дүүргийн ахмад үйлдвэрлэгчид  бараа бүтээг­дэхүүнээ танилцууллаа.  Энэхүү арга хэмжээг  “Туршлагаа солилцож, хамтдаа хөгжье” уриан дор зохион байгуулсан юм. Үзэсгэлэнд   Чингэлтэй дүүргийн 24 хорооны 54 ахмад  настан гараар урласан бүтээгдэхүүнүүд болон дотооддоо тарьж ургуулсан эко хүнсний ногоо, жимсний дээжээ үзэсгэлэн худалдаанд дэлгэж танилцуулав. Үзэсгэлэн худалдааг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Т.Уламбаяр нар үзэж сонирхон, ахмадуудад өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч буй хүндрэл болон дүүргийн зүгээс хамтран хэрэгжүүлж болох боломжийн талаар ярилцлаа. Энэ үеэр  Засаг дарга Н.Батсүмбэрэл соёлын өв тээгч зээгт наамлын урлагийг хөгжүүлэгч өндөр настан Д.Уранчимэг, монгол гутал урлаач, өв тээгч С.Шүрэнцэцэг, модон эдлэл гэр бүлээрээ үйлдвэрлэгч Л.Мягмарсүрэн  нарын гурван хүнд тус бүр нэг сая төгрөгийн буцалтгүй санхүүгийн дэмжлэг үзүүлснийг Дүүргийн Ахмадын хорооны дарга П.Төвсанаа гардуулж өгөв.

Чингэлтэй дүүргийн  иргэдийн XI дэх их наадам боллоо


 Чингэлтэй дүүргийн иргэдийн спортын их наадам боллоо. Тус наадмыг наймдугаар сарын 25-наас ирэх аравдугаар сарын 1-ний хооронд есөн төрлөөр, насны ангиллаар зохион байгуулах удирдамжийн дагуу үргэлжлүүлж байна.  Дүүргийн 24 хорооны иргэдийг хорооны Засаг дарга болон  Ахмадын зөвлөлийн дарга нар идэвхтэй хамруулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар  таван төрлийн тэмцээнийг  амжилттай  зохион байгуулж, өндөрлөөд байна. Тус  тэмцээнд хороодын ахмад тамирчид идэвхтэй оролцон,  амжилт гаргаад байгаа юм. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24567/


0
angry
0
care
0
haha
4
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22