Ж.Сүхбаатар: Надад хийсэн гэм буруутай үйлдэл байхгүй


Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр:

-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулсан байна. 

Автобус нийлүүлсэнтэй холбоотой асуудалд улстөрчийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учир ёс зүйн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн. Ерөнхий сайд МАН, тэр дундаа Засгийн газрын гишүүд ёсзүйн өндөрлөг дээрээ байх ёстой гэсэн зарчмыг удаа дараа хэлж байсан. Хууль тогтоогчийн хувьд, Засгийн газрын гишүүнийхээ хувьд би энэ зарчмаа баримталж ирсэн.  

Надад хийсэн гэм буруутай үйлдэл байхгүй. Гэхдээ засгийн газраас тавьсан зорилтын хүрээнд 2023 онд нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төсвийн ерөнхийлөн захирагчийн хувиар ажилласан. Энэ ажлыг хэрэгжүүлэх явцад иргэдийн дунд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн асуудал гарлаа. Автобус нийлүүлэхтэй холбоотой асуудлыг сүүлийн хоёр өдөр нэлээд ажиглалаа. Сайдын хувьд гүйцэтгэгч болон нийлүүлэгч талд шаардлагаа тавьсан хэмээв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22