Ногоон автобусны асуудал нийгэмд олон нийтийн дургүйцлийг хүргэж, албан тушаалтнууд ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа билээ. Худалдан авах ажиллагааны явцад "Тэнүүн огоо" компанийн захирал А.Ганхуягтай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн өрөөнд уулзсан гэж холбогдох албан тушаалтнууд ярьж байсан. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Миний хувьд "Тэнүүн огоо" компанийн захирал А.Ганхуягтай уулзаж үзээгүй. Манай өрөөнд уулзсан байна лээ. Автобустай холбоотой асуудлаар миний хувьд нэг цэг ч тавьж оролцоогүй. Намайг автобусны асуудалтай холбож бичиж байна.
Би нийтийн тээврийн салбарт ажиллаж үзээгүй. А.Ганхуягийн хувьд Дархан-Уул аймгийн гаралтай хүн юм билээ. Тиймээс Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүд дэмжиж ирсэн гэсэн хэмээв.
Э.Сонор
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна